31/03/2023
Даланзадгад сум төдийгүй Өмнөговь аймгийн хэмжээнд Дулааны шугам сүлжээний инженер мэргэжлийн хомсдолд орж байгаагийн үүднээс Даланзадгад Дулаан хангамжийн газар ОНӨААТҮГазрын инженер техникийн ажилчид өөрсдийн мэргэжлийн онцлог, ач холбогдлыг шингээсэн богино хэмжээний сургалтыг Даланзадгад сумын 3-р бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад танхим, практикийг хослуулан зохион байгууллаа. Ингэснээр мэргэжил сонголттой учирч буй дүү нар маань ирээдүйн Даланзадгад хотын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан шилдэг боловсон хүчин болох бага ч гэсэн сэдэл өгсөн авсан итгэлтэй байна. Сургалтад идэвхтэй хамрагдсан болон нийт дүү нартаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.