Өмнөговь аймгийн прокурорын газар

Өмнөговь аймгийн прокурорын газар Өмнөговь аймгийн прокурорын газар

21/08/2026
19/08/2026
19/08/2026

Өмнөговь аймгийн прокурорын газар

17/08/2026

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

2026 оны эхний 5 сарын гэмт хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон зам тээврийн ослын шинжтэй хэрэг зонхилж байна. Тэр дундаа ЦАХИМ ЗАЛИЛАХ гэмт хэрэг анхаарал татах хэмжээнд хүрээд байна.

Сүүлийн өдрүүдэд гэмт этгээдүүд иргэдийн интернэт банканд хууль бусаар нэвтэрч, дансны үлдэгдэл мөнгийг шилжүүлэх, цахим зээл авах зэргээр их хэмжээний хохирол учруулах тохиолдол нэмэгдэж байгааг анхааруулж байна. Гол шалтгаан нь иргэд Facebook болон бусад цахим орчинд түгээгдэж буй хуурамч линк дээр дарж, банкны нэвтрэх нэр, нууц үгээ оруулснаар өөрийн мэдээллийг бусдад алддагтай холбоотой байна.

ИРГЭД ТА БҮХЭН ДАРААХ ТӨРЛИЙН ЗАЛИЛАНГААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ.

1.�“Нүүрээ харуулаагүй этгээд таны хожсон мөнгийг хэзээ ч өгөхгүй.”
(Хусдаг сугалаа, азтаны тоглоом)�
2. “Арилжааны банкууд ойн урамшуулал нэрээр линк тараадаггүй.”
(Төрийн банк, Хаан банк, ХХБ-ийн нэр барьсан хуурамч урамшуулал)
3. “Иргэний хувийн дансаар урьдчилгаа төлбөр авдаггүй.”
(Цахим худалдаа, онлайн захиалга)
4. “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөсөн бодит тохиолдол байхгүй.”
(Telegram болон чат аппликейшн ашигласан залилан)
5. “Гадаад уурхайгаас алт, үнэт чулуу олдсон гэх лайвд бүү итгэ.”
(Алт, үнэт чулууны лайв худалдаа)
Интернэт үйлчилгээ, технологи хөгжихийн хэрээр цахим орчин дахь эрсдэл нэмэгдэж байна. Иймд иргэн бүр гар утас, интернэт орчинд сонор сэрэмжтэй, болгоомжтой, хэрсүү хандах шаардлагатай байна.

“НЭГ ДАРАЛТ — НЭГ ЭРСДЭЛ”
ТАНЫ АНХААРАЛ — ТАНЫ ХӨРӨНГӨ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ

17/08/2026

ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ

Өмнөговь аймгийн хэмжээнд 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зам тээврийн ослын шинжтэй нийт 35 гэмт хэрэг бүртгэгдэж, 26 хүн амь насаа алдсан байна. Үүнээс зөвхөн 05 дугаар сард 11 хүн нас барсан нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай байгааг харуулж байна.

Зам тээврийн ослын шалтгаан, нөхцөлийг судлан үзэхэд:

• Хурд хэтрүүлэх
• Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох
• Хэт ядарсан үедээ жолоо барих
• Орон нутгийн замд хамгаалах бүс хэрэглэхгүй зорчих зэрэг зөрчил нийтлэг гарч байна.

Иймд жолооч, зорчигч та бүхэн:

• Замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөх
• Хурд хэтрүүлэхгүй байх
• Согтууруулах ундаа хэрэглэсэн болон ядарсан үедээ жолоо барихгүй байх
• Аюулгүй байдлын бүсээ тогтмол хэрэглэх
• Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Өмнөговь аймгийн прокурорын газраас анхааруулж байна.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ

17/08/2026

Өмнөговь аймгийн Прокурорын газраас мэдээлж байна.

Өмнөговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Х-д холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх)-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүхээс гэм буруутайд тооцож, шүүгдэгчид 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Тодруулбал: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт шүүгдэгч М.Х нь өөрийн дагавар охиныг 7 наснаас нь бэлгийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдэл хийж, улмаар 11 наснаас 15 нас хүртэлх хугацаанд удаа дараа хүчиндсэн,мөн шүүгдэгч М.Х нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт өөрийн найз нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар найзынхаа 10 настай охиныг хүчиндсэн гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Энэ төрлийн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг хүүхдийн маш ойрын буюу төрсөн болон хойд эцэг, төрсөн ах, төрөл садан, эцэг, эхийн найз нөхөд зэрэг хамгийн аюулгүй гэх хүмүүс үйлддэг онцлогтой.

Дээрх гэмт хэргийн улмаас хүүхдийн сэтгэцэд хүчиндэх гэмт хэргийн дасан зохицохуйн шинж, бие махбод болон оюун санаанд хүнд гэмтэл учруулж, улмаар сэтгэл гутрал, түгшүүр, айдас, итгэл алдрах, өөрийгөө буруутгах, нойргүйдэл зэрэг сэтгэл зүйн болон зан үйлийн нарийн төвөгтэй эмгэгүүд үүсгэдэг.

Энэхүү гэмтэл нь зөвхөн тухайн үедээ илрээд зогсохгүй насан туршийн амьдралд нь сөргөөр нөлөөлөхүйц олон талын хор уршигтай байдаг.
Иймд хүүхдээ насанд хүрсэн эрэгтэй хүнтэй хамт удаан хугацаанд байлгахгүй байх, тогтмол хугацаанд урьдчилан сэргийлэх эмэгтэйчүүдийн үзлэгт хамруулах, хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, биеийн хувийн орон зайг хамгаалах энгийн аргуудыг эртнээс зааж, танихгүй болон танил хүмүүсийн аль алинаас нь ирэх эрсдэлийг сайтар хянаж анхаарах шаардлагатай болохыг прокурорын байгууллагаас анхааруулж байна.

Хэрэв таны хүүхэд ямар нэгэн байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсвэл өртөж болзошгүй нөхцөл байдал үүссэн бол хуулийн болон сэтгэл зүйн яаралтай тусламж авахын тулд Цагдаагийн байгууллагын 102, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 103 эсвэл Хүүхдийн тусламжийн 108 утсанд шууд хандаарай.!

Дэлгэрэнгүй зөвлөмж, мэдээллийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар албан ёсны вэбсайтаас авах боломжтой.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

17/08/2026

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.

Өмнөговь аймгийн прокурорын газраас 2026 оны 6 дугаар сард 2 хүнд холбогдох 1 хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ.

Тодруулбал: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт иргэн А.Н, Г.Ц нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр буюу 2025 оны 3 дугаар сараас 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд “мими” гэх нэршилтэй каффейн (саfеіnе)-ийн агууламжтай эмийн түүхий эдийг иргэдэд худалдаж, өөрийн гэртээ нийт 145,3492 грамм бодисыг худалдан борлуулахаар хадгалж байхад нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагч нар үйлдэл дээр нь таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ.
Сүүлийн жилүүдэд зарим жолооч нар ажлын ачаалал даах чадвараа нэмэгдүүлэх, нойр хүрэх болон ядаргааг тайлах үйлчилгээтэй гэх үндэслэлгүй мэдээлэлд автан “Мими” гэх нэршлээр худалдаалагдаж буй бодисыг худалдан авч хэрэглэх тохиолдол бүртгэгдэх болсон байна.
Уг бодис нь хүний төв мэдрэлийн тогтолцоонд хүчтэй нөлөөлж, богино хугацаанд сэтгэл зүйн болон бие махбодын хараат байдал үүсгэх өндөр эрсдэлтэй. Хэрэглэгчид тухайн бодисоос хамааралтай болж, байнгын хэрэглээ рүү шилжсэнээр хууль бус худалдаа, борлуулалтын эрэлт нэмэгдэж, улмаар энэ төрлийн гэмт үйл ажиллагааны цар хүрээ өргөжих нөхцөлийг бүрдүүлдэг.

Түүнчлэн уг бодисыг удаан хугацаанд хэрэглэснээр хүний бие организмд хуримтлагдан элэг, бөөр, зүрх судас болон бусад дотор эрхтний үйл ажиллагааг ноцтойгоор алдагдуулж, эрүүл мэндэд нөхөн сэргээгдэхгүй хохирол учруулах аюултай.
Иймд иргэд, жолооч та бүхэн аливаа төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс татгалзаж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хамгаалахыг анхааруулж байна.

Хуулийг дээдэлж, эрүүл, аюулгүй нийгмийг хамтдаа бүтээцгээе.

17/08/2026

Өмнөговь аймгийн прокурорын газраас 2026 оны эхний 4 сарын байдлаар нийт 12 хүнд холбогдох 9 хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүхээс гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, 5,4-5,5 сая төгрөгийн торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, эд зүйлийг улсын орлого болгохоор тус тус шийдвэрлэжээ.

Тодруулбал: Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг дэвсгэрт 2025 оны 10 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд иргэн У.Н, Б.Б, С.Т, Ж.Б, Д.М нар, Ханхонгор сумын нутаг дэвсгэрт 2026 оны 3 дугаар сарын 25, 31-ний өдрүүдэд иргэн Ц.О, Б.И, Б.Э, Т.Б, Ч.Л, С.Г, М.С нар, Баяндалай сумын нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нь иргэн М.С, С.Г нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар алт олборлосон үйлдлийг үйлдэл дээр нь таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Энэ төрлийн гэмт хэргийн улмаас ан амьтан, ус, ой мод, ургамал устах, газрын хөрс, хэвлий, байгаль орчинд сөрөг үр дагавар учруулдаг гэдгийг ухамсарлаж, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг прокурорын байгууллагаас анхааруулж байна.

Address

Монгол Улс, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Борын талбайн хойд тал, Шүүхийн байр
Dalandzadgad
460155

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмнөговь аймгийн прокурорын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share