30/08/2021
ЭЗЭМШСЭН МЭРГЭЖЛЭЭРЭЭ ЭХ НУТАГТАА
"Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт дутагдалтай мэргэжлээр хүний нөөц бүрдүүлэх тэтгэлэгт хөтөлбөр болон 90 инженер төслийн хүрээнд 100 хувийн тэтгэлгээр сурах батламжаа 200 гаруй оюутан залуус маань өнөөдөр гардан авч, гэрээгээ байгууллаа.
Өмнөговио өөрсдөө хөгжүүлж, эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллах боломжийг бүрдүүлнэ.