06/08/2026
📊 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН | ЦУВРАЛ-4
Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас 2026 оны эхний хагас жилийн хугацаанд хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, байгууллагын засаглал, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээний ил тод, шуурхай байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг танилцуулж байна.
📌 Энэхүү цувралд:
🔹 Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, журам, "MNS 6450:2015" стандартын хэрэгжилтийн үр дүн
🔹 Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байраар дамжуулан хүчирхийллийн хохирогчдод үзүүлсэн үйлчилгээний үр дүн
🔹 Сүм, хийдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийн үр дүн
🔹 Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн хяналт, зөвлөмж, арга зүйн дэмжлэгийн үр дүн
🔹 Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын үр дүн
🔹 Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа, төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүн
🔹 Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, сургах, хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааны үр дүн
🔹 Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, төрийн үйлчилгээний шуурхай байдлын үр дүн
🔹"ABLE", Нэг цэгийн үйлчилгээ, Түр хамгаалах байр, "ХИМС" программын ашиглалт, цахим сургалтын хэрэгжилтийн үр дүн зэрэг байгууллагын үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг танилцуулж байна.
Бид цаашид хүүхэд, гэр бүлд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулж, хүний нөөцийн чадавх, цахим үйлчилгээ, байгууллагын засаглалыг бэхжүүлэх замаар иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэн ажиллах болно.
🤝 "Чанартай үйлчилгээ – Хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө. Хамтын хариуцлага – Тогтвортой хөгжлийн үндэс"