Өмнөговь аймаг Эрүүл Мэндийн газар

Өмнөговь аймаг Эрүүл Мэндийн газар Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын албан ёсны цахим хуудас

👶 Зөв амлуулах нь эхийн сүүгээр амжилттай хооллохын эхлэл юм.Хөхүүлэх үед өвдөх, хүүхэд сүүгээ хангалттай авч чадахгүй м...
01/08/2026

👶 Зөв амлуулах нь эхийн сүүгээр амжилттай хооллохын эхлэл юм.
Хөхүүлэх үед өвдөх, хүүхэд сүүгээ хангалттай авч чадахгүй мэт санагдвал хүүхдийн
амлуулалт зөв эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрүүл мэндийн ажилтнаас зөвлөгөө
аваарай.
#ЭхийнСүүгээрХооллолт #ХүүхдээЗөвАмлуулъя

28/07/2026
💧 Халуун өдрүүдэд шингэнээ зөв нөхөөрэй!Халуун цаг агаарт бие шингэнээ ихээр алддаг тул ус болон шингэний хэрэглээгээ нэ...
27/07/2026

💧 Халуун өдрүүдэд шингэнээ зөв нөхөөрэй!
Халуун цаг агаарт бие шингэнээ ихээр алддаг тул ус болон шингэний хэрэглээгээ нэмэгдүүлэх нь шингэн алдалтаас сэргийлэх, биеийн хэвийн үйл ажиллагааг хадгалахад чухал ач холбогдолтой.
✅ Ус нь шингэн нөхөх хамгийн зөв сонголт.
✅ Өдөрт дунджаар 8–10 аяга ус уухыг зөвлөж байна.
✅ Усны агууламж өндөртэй жимс, хүнсний ногоо, шөлтэй хоол, ургамлын гаралтай цайг өдөр тутамдаа түлхүү хэрэглээрэй.

☀️ Наршилтаас урьдчилан сэргийлье!Халуун өдрүүдэд нарны хэт халалт нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ялангуяа бага ...
27/07/2026

☀️ Наршилтаас урьдчилан сэргийлье!
Халуун өдрүүдэд нарны хэт халалт нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ялангуяа бага насны хүүхэд, өндөр настан, архаг хууч өвчтэй болон гадаа ажилладаг иргэдэд эрсдэл үүсгэдэг.
✅Иймд халуунд удаан хугацаагаар байхгүй байх, шингэнийг хангалттай уух, нарны шууд тусгалаас өөрийгөө хамгаалах зэрэг зөвлөмжийг мөрдөөрэй.

📌“Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр”✅Жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдрийг дэлхий нийтээр “Вируст гепатиттай тэм...
27/07/2026

📌“Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр”
✅Жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдрийг дэлхий нийтээр “Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жил “ГЕПАТИТ: СААД БЭРХШЭЭЛИЙГ ХАМТДАА АРИЛГАЖ, ШИЙДЬЕ” уриа дор тэмдэглэж байна. Вируст гепатитын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, хяналт, халдвараас урьдчилан сэргийлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн мэдлэг, хандлагыг сайжруулах, гепатитын тусламж, үйлчилгээнд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулахад дэлхий нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байна.

☀️ Наршилтаас хэрхэн сэргийлэх вэ?🌡️ Хэт халуун үед дараах зөвлөмжийг мөрдөөрэй.✅ Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ө...
26/07/2026

☀️ Наршилтаас хэрхэн сэргийлэх вэ?

🌡️ Хэт халуун үед дараах зөвлөмжийг мөрдөөрэй.

✅ Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, чихрийн шижин, даралт ихсэлт, зүрх судасны архаг өвчтэй хүмүүсийг аль болох наранд гаргахгүй байх.

✅ Малгай, нарны шил хэрэглэж, нимгэн сул хувцас өмсөн, нарны тос түрхэх.

✅ Өдөрт 2 литр орчим ус, хярам зэрэг шингэнээ ойр ойрхон багаар уух.

✅ Хүүхдийг автомашинд орхихгүй, халуун үед сэрүүн орчинд байлгах.

⚠️ Толгой өвдөх, эргэх, халуурах зэрэг шинж илэрвэл хамгийн ойрын эрүүл мэндийн байгууллагад хандаж, шаардлагатай бол 103 дугаарт дуудлага өгнө үү.

🧠🧠🧠Оюун ухаанаа өдөр бүр идэвхтэй байлгаарайНом унших, үгийн сүлжээ болон эвлүүлдэг тоглоом тоглох, шинэ зүйл сурах, гэр...
22/07/2026

🧠🧠🧠Оюун ухаанаа өдөр бүр идэвхтэй байлгаарай
Ном унших, үгийн сүлжээ болон эвлүүлдэг тоглоом тоглох, шинэ зүйл сурах, гэр бүл найз нөхөдтэйгөө ярилцах нь ой тогтоолт, анхаарал төвлөрөл, сэтгэн бодох чадварыг дэмждэг.
Ахмад настан та өдөр бүр тархиа ажиллуулах энгийн дасгал хийж хэвшээрэй.
#ТанинМэдэхүй #АхмадНастныЭрүүлМэнд #ИдэвхтэйНасжилт

⚠️ ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ📌 Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарв...
22/07/2026

⚠️ ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ
📌 Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлагдан эмчлэгдэж байна. Ховд аймгийн ЗӨСТ-ийн лабораторид хийсэн (PCR) шинжилгээгээр эерэг тодорхойлогдож, баталгаажуулах шинжилгээ үргэлжилж байна.
☝️ Уг тохиолдол нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас тарвага агнаж, хүнсэнд хэрэглэх явцдаа халдвар авсан байх магадлалтай. Тухайн газар нь тарваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхжилтэй бүс бөгөөд Алтай таван богд чиглэлийн аялал жуулчлалын бүс нутаг юм.

20/07/2026

✅Гурвантэс сумын Эрүүл мэндийн төв сумандаа анх удаа мухар олгойн мэс заслыг хэсгийн мэдээ алдуулалтын дор амжилттай хийж гүйцэтгэлээ.

орон нутгийн иргэдэд шаардлагатай мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагтаа чанартай, хүртээмжтэй хүргэх боломжийг нэг шат ахиулсан чухал үйл явдал боллоо.

Мэс заслыг мэргэжлийн өндөр ур чадвар, хариуцлагатайгаар хамтран ажилласан нийт эмч, сувилагч,болон мэс заслын багийн хамт олондоо халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Гурвантэс сумын Эрүүл мэндийн төв

Address

90-н ортой эмнэлэг
Dalandzadgad
8-РБАГ

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмнөговь аймаг Эрүүл Мэндийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Өмнөговь аймаг Эрүүл Мэндийн газар:

Shortcuts

Share