07/01/2026
Дархан-Уул аймгийн соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын 2025 оны үйл ажиллагааны тоон мэдээнээс:
1. Бүх нийтийн соёлын боловсролд соёлын 7 байгууллага нь нийт 39 төрлийн соёлын боловсролын хөтөлбөрийг 496 удаа зохион байгуулж 18,159 хүүхдийг хамруулсан. Цахимаар 75799 хүний хандалт авжээ.
2. Тус аймаг нь Төв номын сан, Хүүхдийн номын ордон, Шарын гол, Орхон, Хонгор сумдын Соёлын төвийн номын сан зэрэг нийтийн 5 номын сантай. Төв номын сангийн нийт үйлчилгээ 77,458, үйлчлүүлэгч 93,617, байнгын уншигч 5198. Хүүхдийн номын ордны нийт үйлчилгээ 86,112, үйлчлүүлэгч 82,810 байнгын уншигч 4330. 3. Сумдын соёлын төвийн нийтийн номын сангийн нийт үйлчилгээ 2176, нийт үйлчлүүлэгч 1830, байнгын уншигч 1178.
2025 онд худалдаагаар 21,382,540 төгрөг, хандиваар 2,824,620 төгрөг буюу нийт 769 нэр төрлийн 1323 боть 24,207,160.00 төгрөгийн номоор сан хөмрөгөө баяжуулжээ.
3. Дүрслэх урлагийн бүтээлээр улс, бүс, аймгийн үзэсгэлэнд оролцох, аймгийн иргэдэд зориулсан үзэсгэлэн гаргах ажлын хүрээнд нийт 28 уран бүтээлчийн биет болон виртуал , гар урлал, уран,гэрэл, хөрөг зураг улсын чанартай үзэсгэлэнд 28 уран бүтээлчид бүтээлээ дэлгэсэн байна. Нийт 19 удаагийн үзэсгэлэн дэглэхэд дэмжлэг үзүүлж ажиллажээ.
4. Дархан кинонд ээлтэй хот” зорилтын хүрээнд дэмжлэг үзүүлж зохион байгуулсан сургалт, үйл ажиллагааны тоо 16, Хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр соёл амралтын хүрээлэнд “Кино орон зай” төсөл хэрэгжүүлсэн. Дотоодын 5 киноны зураг авалт, 8 киноны нээлтийг Дархан хотноо хамтран зохион байгууллаа. Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд Дархан хотын Соёл амралтын хүрээлэн ОНӨААТҮГ-ын төсөв нийт 60,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 суудалтай, инноваци шингэсэн тохижилттой “Кино орон зай”-г бий болгосноор байгууллага хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ кино, контент, дурсамжит бичлэгээ үзэх, төрөл бүрийн шоу арга хэмжээ, хурал зөвлөгөөн зохион байгуулах боломжтой боллоо.
5. Аялал жуулчлалын нээлттэй байдал, хөтөлбөр, төлөвлөгөөний ил тод байдал, гадаад, дотоодын жуулчдын ирэх урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор www.darkhan-uul/nomadism.mn аялал жуулчлалын мэдээллийн нэгдсэн системийг Их нүүдэлчдийн эрин ХХК-тай гэрээ байгуулж ашиглалтад оруулсан. Уг системийг хөгжүүлэхэд Найрамдал төслөөс 20.0 сая төгрөгийн, орон нутгийн төсвөөс 20.0 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон. Системд жуулчны бааз, ресторан, рашаан сувилал, хүүхдийн зуслан, амралтын газар, зочид буудал, тус аймгаас олдсон болон аймгийн Музейд дэглэгдсэн археологи, палентелогийн олдвор, аймгийн үзэсгэлэнт газрын мэдээлэл, СББӨӨУ нарын талаарх товч мэдээлэл зэрэг 14 дэд бүлгийн 168 мэдээллийг бүрэн оруулсан. Уг платформоор Монгол улсаас 997, БНХАУ-аас 382, Сингапур улсаас 257, АНУ-аас 150, Ирланд улсаас 45, Польш улсаас 19, БНСУ-аас 18, Швед улсаас 29, ХБНГУ-аас 25, Нидерланд улсаас 10 иргэн нэвтэрсэн байна. Мөн хөтөлбөрт аяллын захиалга 21 удаа 8.0 сая төгрөгийн, 62 удаа 14.0 сая төгрөгийн үнэ бүхий бусад захиалгууд хийгдсэн байна.
2025 онд аймгийн соёлын салбарт улс, орон нутаг, төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт тавьж ажиллалаа. Тус газар болон харьяа соёлын 7 байгууллагад нийт 3,999.4 сая төгрөгөөр санхүүжигдэх 7 төсөл, хөтөлбөр хэрэгжснээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3559.5 сая төгрөг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 439.9 сая төгрөгийн санхүүжилт үзүүлсэн.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд БНСУ, ОХУ, БНХАУ-тай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулсан байна.