Ургамал хамгааллын газар

Ургамал хамгааллын газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

14/08/2026
САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГА...
14/08/2026

САЙД Ц.ИДЭРБАТ НҮБ-ЫН ХХААБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ТАНАВАТ ТИЕНСИНТЭЙ УУЛЗАЖ, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Даян дэлхийн малчдын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзлаа.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат салбарын яамнаас “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурдаад энэ чиглэлээр НҮБ-ын ХХААБ-тай хамтран ажиллахад сонирхолтой байгаагаа онцлов.
Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ, Монгол Улс 1973 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр элссэнээс хойш ХХААБ-тай хүнс, хөдөө аж ахуйн салбарын өргөн хүрээнд урт хугацааны, үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чухал түнш байсаар ирсэн гэдгийг онцлов.
Түүнчлэн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар хүнсний баталгаат байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээмж, чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүхий эдийг дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээх, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.
https://www.mofa.gov.mn/news/TIME/6a7ebfe6958db4681638b9d0

🌎Монгол Улс КОП17-оос бодит өв, үр дүнг бий болгох зорилготой “Тал хээрийн төлөвлөгөө”-г олон улсад танилцуулж байна.Тус...
31/07/2026

🌎Монгол Улс КОП17-оос бодит өв, үр дүнг бий болгох зорилготой “Тал хээрийн төлөвлөгөө”-г олон улсад танилцуулж байна.
Тус төлөвлөгөө нь:
🌴Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
💦Ус газрын нэгдсэн менежментийн санаачилга
🛺Байгальд суурилсан ногоон шийдэл бүхий дэд бүтцийн санаачилга гэсэн гурван үндсэн санаачлагаас бүрдэнэ.
№1. Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
Монгол Улс болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар хамтран хэрэгжүүлэх энэхүү санаачилга нь бэлчээрийг хамгаалах, тогтвортой удирдах, нөхөн сэргээх чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, газрын доройтлыг саармагжуулах зорилтыг дэмжинэ.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

---------------------
🌎Mongolia is introducing the Steppe Action Agenda to the international community as a long-term legacy initiative of UNCCD COP17, aimed at delivering lasting outcomes and tangible results.
The Steppe Action Agenda consists of three flagship initiatives:
🌴Rangelands Flagship Initiative
💦Integrated Water and Land Management Initiative
🛺Nature-based Green Infrastructure Initiative
No. 1: Rangelands Flagship Initiative
Jointly led by the Government of Mongolia and the Secretariat of the United Nations Convention to Combat Desertification (UNCCD), the Rangelands Flagship Initiative aims to expand international cooperation and investment in the conservation, sustainable management, and restoration of rangelands, while supporting the achievement of Land Degradation Neutrality.
RESTORING LAND
RESTORING HOPE

[English below]ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ӨДӨРЖил бүрийн долоодугаар сарын 31-ний өдрийг дэлхий нийтээр ДЭЛХИ...
31/07/2026

[English below]
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ӨДӨР
Жил бүрийн долоодугаар сарын 31-ний өдрийг дэлхий нийтээр ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ӨДӨР болгон тэмдэглэдэг. Энэ жил тус өдрийг "БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД: ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ ДЭЛХИЙН МАНААЧИД" уриан дор тэмдэглэж байна. Мөн энэ жил Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийг анх тэмдэглэж эхэлсний 20 жилийн ой (2006–2026) тохиож байна.
Байгаль хамгаалагчид бол байгалийн өв, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалттай газар нутаг, соёлын үнэт өвийг хамгаалах үйлсийн тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэдэг хүмүүс юм. Тэд алслагдсан бүс нутагт, цаг агаарын хатуу ширүүн нөхцөлд ч эх дэлхийнхээ төлөө эр зориг, үнэнч сэтгэлээр зүтгэсээр байна.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан сорилтуудын энэ цаг үед байгаль хамгаалагчдын үүрэг, оролцоо урьд урьдынхаас илүү чухал болсоор байна.
Эх дэлхийнхээ төлөө өдөр бүр хариуцлага, чин сэтгэл, эр зориг гарган ажиллаж буй нийт байгаль хамгаалагчдадаа гүн талархал илэрхийлж, Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

-----------------------
TODAY IS WORLD RANGER DAY
Every year, 31 July is observed around the world as WORLD RANGER DAY. This year, the day is being marked under the theme “Rangers: Guardians of a Changing World.” This year also marks the 20th anniversary of the first observance of World Ranger Day (2006–2026).
Rangers are the people who serve on the front lines of protecting natural heritage, biodiversity, protected areas, and cultural heritage. Even in remote areas and under harsh weather conditions, they continue to serve Mother Earth with courage and dedication.
At a time when the world is facing pressing challenges such as climate change, desertification, and biodiversity loss, the role and participation of rangers are becoming more important than ever.
We extend our deep gratitude to all rangers who work every day for Mother Earth with responsibility, dedication, and courage, and we wish them a happy World Ranger Day!

🌿 Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр7 дугаар сарын 31🌲 Байгаль дэлхий, ан амьтан, ургамал, экологийн тэнцвэрийг хамгаала...
31/07/2026

🌿 Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр
7 дугаар сарын 31

🌲 Байгаль дэлхий, ан амьтан, ургамал, экологийн тэнцвэрийг хамгаалан ажилладаг нийт байгаль хамгаалагчдадаа Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийн мэнд хүргэе!

Та бүхний чин сэтгэл, хичээл зүтгэл, үнэнч хөдөлмөр нь өнөөдөр төдийгүй ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй байгаль өвлүүлэх үнэт хувь нэмэр юм.

Байгалиа хайрлая. Байгаль хамгаалагчдаа хүндэлье. 🌍💚
Хүн бүр байгаль хамгаалагч байя. 🌲🌲🌲🌲🌲

📌 Хөнөөлт организмгүй бүс (Pest Free Area)🪴 Шинжлэх ухааны үндэслэлээр баталгаажсан, тодорхой нэг төрлийн хөнөөлт органи...
31/07/2026

📌 Хөнөөлт организмгүй бүс (Pest Free Area)

🪴 Шинжлэх ухааны үндэслэлээр баталгаажсан, тодорхой нэг төрлийн хөнөөлт организм огт байхгүй нь нотлогдсон газар нутаг бөгөөд тухайн улс энэ статусаа байнгын тандалт, хяналт-шинжилгээ болон албан ёсны хяналтын арга хэмжээгээр хадгалан хамгаалдаг.

✅️ Энэхүү ургамлын эрүүл ахуйн чухал арга хэрэгсэл нь тодорхой газар нутагт тухайн хөнөөлт организм байхгүйг нотлон харуулснаар ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний олон улсын худалдааг аюулгүй явуулах боломжийг бүрдүүлдэг. Мөн экспортолж буй бүтээгдэхүүн нь эрүүл ахуйн эрсдэл багатай гэдэгт худалдааны түншүүдийн итгэлийг нэмэгдүүлдэг.

🌽 Хөнөөлт организмгүй бүс нь ургамлын эрүүл мэндийг хамгаалах, хөдөө аж ахуйн худалдааг дэмжих, мөн ургамал болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй шилжилт хөдөлгөөнд дэлхий дахинд итгэлцлийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй.

📌 Term of the week: Pest free area

🪴 A scientifically verified zone where a specific pest is absent, and a country maintains this status through surveillance, monitoring and official controls.

✅️ This key phytosanitary tool enables the safe international trade of plants and plant products by demonstrating the absence of a particular pest in a defined area and building confidence among trading partners, that exported commodities present a low phytosanitary risk.

🌽 A pest free area helps protect plant health, supports agricultural trade, and promotes confidence in the safe movement of plants and plant products globally.

БНХАУ-ЫН ИХ СУРГУУЛИУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛААХХААХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон...
31/07/2026

БНХАУ-ЫН ИХ СУРГУУЛИУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
ХХААХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баярсайхан өнөөдөр БНХАУ-ын Бээжин, Цинхуа, Хэбэй их сургуулиудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2026 оны 07 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Bio Mongolia Day 2026” олон улсын арга хэмжээний үеэр Монгол Улсын Шинжлэх ухааны академи, БНХАУ-ын Цинхуа их сургуулийн хамтарсан судалгааны төвийн нээлтийн ёслол болсон юм.
Энэхүү хамтарсан төв нээгдсэнээр Монгол Улсад хүн болон мал, амьтны вакциныг үйлдвэрлэх технологи солилцох, хоёр улсын залуу мэргэжилтнүүд хооронд туршлага солилцох үүд хаалга нээгдэж байгаа гэдгийг өнөөдрийн уулзалтаар хоёр тал санал нэгтэй тэмдэглэлээ.
https://www.mofa.gov.mn/news/TIME/6a6b09f6958db4681638b9b9

🪲 Харь зүйлүүд нь биологийн олон янз байдал, биологийн аюулгүй байдал болон хүнсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулда...
30/07/2026

🪲 Харь зүйлүүд нь биологийн олон янз байдал, биологийн аюулгүй байдал болон хүнсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулдаг. Дэлхийн худалдаа улам өргөжин тэлэхийн хэрээр ургамлын хөнөөлт организмууд бараа бүтээгдэхүүнтэй хамт нэг улсаас нөгөөд "дайгдан" тархаж, урьд өмнөхөөсөө илүү хол газар хүрч, асар их хохирол учруулж байна.
🤝 Улс орнууд хамтран ажиллаж, ургамлын хөнөөлт организмыг нэвтрүүлэх болон тархахаас урьдчилан сэргийлэх олон улсын стандартыг боловсруулж, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлснээр Ургамал хамгааллын олон улсын конвенц болон түүний түншүүд ургамлын эрүүл мэнд, биологийн олон янз байдал, дэлхийн худалдааг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

🪲Invasive alien species threaten biodiversity, biosecurity and food security. With growing global trade, pests can hitchhike around the world and travel farther, causing massive damage in the process.

🤝By helping countries to work together to develop and apply international standards to prevent the introduction and spread of harmful pests, the International Plant Protection Convention - IPPC and partners help protect plant health, biodiversity and global trade.

👉Learn more: https://tinyurl.com/vrdhzn8v

Address

Https://maps. App. Goo. Gl/J5vNC3zi8th64Xa 77
Darkhan
45047

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Ургамал хамгааллын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share