Мандал 2-р сургууль

Мандал 2-р сургууль Ерөнхий боловсролын сургууль

🌟 1 ДҮГЭЭР АНГИЙН БАГШ НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ! 🌟🎒📚 Хүүхэд бүрийн эрдмийн замын анхны алхмыг чиглүүлж, үсэг нүдлүүлж, мэдлэг...
22/08/2026

🌟 1 ДҮГЭЭР АНГИЙН БАГШ НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ! 🌟

🎒📚 Хүүхэд бүрийн эрдмийн замын анхны алхмыг чиглүүлж, үсэг нүдлүүлж, мэдлэгийн ертөнцийн үүдийг нээж өгөх эрхэм үүрэгтэй 1 дүгээр ангийн багш нартаа шинэ хичээлийн жилийн халуун мэнд хүргэе! 💐

👩‍🏫👨‍🏫 Бяцхан шавь нарынхаа анхны багш, анхны үлгэр дуурайл, анхны итгэл нь болж, тэдний инээд хөөр, амжилт бүхнийг хамтдаа бүтээх их үйлсэд тань өндөр амжилт, эрч хүч, аз жаргал, бүтээл дүүрэн өдрүүдийг хүсэн ерөөе. ❤️

✨ Бяцхан шавь нарынхаа зүрхэнд гэрэл асааж, ирээдүйд нь мөрөө үлдээх эрхэм багш нартаа АМЖИЛТ ХҮСЬЕ! ✨

📖🎓 Шинэ хичээлийн жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байг! 🌸💖

https://www.facebook.com/share/p/17vNnLFjQv/?mibextid=wwXIfr
21/08/2026

https://www.facebook.com/share/p/17vNnLFjQv/?mibextid=wwXIfr

📚СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

“Монгол хүүхдийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх” үндэсний санаачилгын хүрээнд 2026–2027 оны хичээлийн жилд “Суралцагч бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн чанартай, үр дүнтэй хичээл, сургалтын үйл ажиллагаагаар суралцахуйн тэгш, идэвхтэй оролцоо, суралцахуйн ахиц, сайн сайхан байдлыг дэмжиж, мэдлэг, чадвар, хандлагад бодит ахиц гаргах” зорилгыг дэвшүүлж байна.

🎯 15 ЗОРИЛТ

Зорилт 1. Суралцагч бүрийн мэдлэг, чадварын хоцрогдлыг оношлон тодорхойлж, дутуу эзэмшсэн сургалтын агуулгыг нөхөн эзэмшүүлэх зорилтот сургалт, дэмжлэгийг үр дүнтэй хэрэгжүүлж, суралцахуйн хоцрогдлыг бууруулах;

Зорилт 2. Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанар, үр нөлөөг сайжруулж, суралцагч бүрийн тэгш оролцоо, сурч болон ерөнхий чадамжийн хөгжлийг дэмжих;

Зорилт 3. Чадамжид суурилсан сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг нэгдүгээр ангиас эхлэн үндэсний хэмжээнд чанартай хэрэгжүүлж, суралцагчийн оролцоо, идэвхтэй суралцахуйг дэмжин ерөнхий чадвар, сурах арга барилыг хөгжүүлэх;

Зорилт 4. Суралцагчийн авьяас, сонирхол, хэрэгцээ, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаанд нийцсэн төрөлжсөн ахлах сургуулийг хөгжүүлж, сургалтын сонголт, чанарыг сайжруулах;

Зорилт 5. Суралцагчийн уншиж ойлгох, мэдээлэл ашиглах, шүүн тунгаах, асуудал шийдвэрлэх чадварыг бүх хичээл, сургалтын үйл ажиллагаанд хөгжүүлж, бие даан суралцах арга барилыг төлөвшүүлэх;

Зорилт 6. Бага ангид шатрын сургалтыг хөгжүүлж, суралцагчийн анхаарал төвлөрөл, асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх болон оновчтой шийдэл гаргах чадварыг хөгжүүлэх;

Зорилт 7. Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагын ахицыг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага цахим систем ашиглан тогтмол хянаж, үр дүнд үндэслэн сургалтын чанарыг сайжруулах хариу арга хэмжээг хэрэгжүүлэх;

Зорилт 8. Багшийн чадамжид суурилсан мэргэжлийн хөгжил, сургалтын тогтолцоог нэвтрүүлж, орчин үеийн арга зүй, дижитал технологи, хиймэл оюунд суурилсан сургалт, үнэлгээний чиглэлээр багшийн чадавхыг бэхжүүлж, шинээр төгссөн болон залуу багшийн ажлын байран дахь мэргэжлийн хамтран суралцахуйг дэмжих;

Зорилт 9. Ялгаатай хэрэгцээтэй суралцагч бүрийн онцлогт тохирсон боловсролын дэмжлэг, үйлчилгээг өргөжүүлж, чанартай боловсрол эзэмших боломж, хүртээмжийг нэмэгдүүлэх;

Зорилт 10. Суралцагчдын нийгэм, сэтгэл хөдлөлийн чадвар (өөрийгөө ойлгох, бусдыг ойлгох, сэтгэл хөдлөлөө зохицуулах, эерэг харилцаа, хамтын ажиллагаа), сайн сайхан байдлыг дэмжих арга зүйг багшлах, цэцэрлэг, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа, соёлд нэвтрүүлэн хэвшүүлж, харилцан хүндэтгэл, аюулгүй байдлыг эрхэмлэсэн хүүхэд хамгааллын ээлтэй орчныг бүрдүүлэх;

Зорилт 11. Цэцэрлэг, сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг холбогдох эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж, товлолт насны хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэх, шаардлагатай дэмжлэг, үйлчилгээнд холбон ажиллах;

Зорилт 12. Эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдийнхээ суралцахуйг нь дэмжих, хөгжүүлэх чадавхыг бэхжүүлж, гэр бүл, цэцэрлэг, сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хүүхдийн боловсрол, хөгжилд гэр бүлийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх;

Зорилт 13. Эцэг эх, асран хамгаалагчдад бүтээлч уншлагын арга зүйн дэмжлэг үзүүлж, хүүхдэдээ тогтмол ном уншиж өгөх дадал хэвшлийг төлөвшүүлэн сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриа, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих;

Зорилт 14. Цэцэрлэг, сургуулийн удирдлага, менежментийн үр нөлөө, бие даасан байдлыг бэхжүүлж, итгэлцэл, хамтын хариуцлагад суурилсан сургалтын чанарын удирдлага, арга зүйн дэмжлэгийг сайжруулах;

Зорилт 15. “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний санаачилгыг үе шаттай хэрэгжүүлж, цэцэрлэг, сургуулийн орчин, үйл ажиллагаанд эрчим хүч, усны хэмнэлт, хог хаягдлын менежмент, эрүүл ахуй, аюулгүй байдал, дижитал хэрэглээний зөв дадал, сайн туршлагыг нэвтрүүлэн хэвшүүлэх.

📎 Зорилго, зорилтыг бүрэн эхээр нь PDF хэлбэрээр үзэх:
👉 [https://drive.google.com/file/d/1AzoeS6oh7a_MMmnWqUzgLjfML57oWRNx/view?usp=sharing]

📚✨ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ✨📚Шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд дараах чиглэлүүдийг хэрэгжүүлж, ...
20/08/2026

📚✨ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ✨📚

Шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд дараах чиглэлүүдийг хэрэгжүүлж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 🤝

🏫 Хичээлийн жилийн бэлтгэл, бэлэн байдал
🚻 Ариун цэврийн байгууламжийн хэвийн, бүрэн ашиглалтыг хангах
👔 Суралцагчийн дүрэмт хувцасны бэлэн байдал
📚 Сургалтын хэрэглэгдэхүүний хангамж, бэлтгэл

Эдгээр чиглэлээр шаардлагатай мэдээлэл, зөвлөмжийг хүргүүлж, шинэ хичээлийн жилийг суралцагчдын аюулгүй, эрүүл, таатай орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэн угтан бэлтгэл ажлыг эрчимжүүлж байна. 🌱📖

Хамтдаа бэлтгэж, хамтдаа бүтээж, шинэ хичээлийн жилээ амжилттай эхлүүлье! 💙✨

#ШинэХичээлийнЖил #БэлтгэлБэлэнБайдал #СургалтынОрчин #ХамтдааБүтээе

📢 НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР 👩‍🏫✨Мандал сумын ЕБ-ын 2 дугаар сургууль нь боловсролын салбарт ажиллах хүсэл тэмүүлэлтэй, х...
19/08/2026

📢 НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР 👩‍🏫✨

Мандал сумын ЕБ-ын 2 дугаар сургууль нь боловсролын салбарт ажиллах хүсэл тэмүүлэлтэй, хүүхэд багачуудтай ажиллах чин сэтгэлтэй Бага ангийн багш-1 ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. 🌱📚

👩‍🏫 Ажлын байр:
🔹 Бага ангийн багш – 1

📌 Бүрдүүлэх материал:
✅ Төрийн албан хаагчийн анкет
✅ 3×4 хэмжээтэй цээж зураг
✅ Боловсролын баримт бичиг

💙 Хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлэх эрхэм үйлсэд бидэнтэй нэгдээрэй!

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл: 99390777
📍 Мандал сумын ЕБ-ын 2 дугаар сургууль

🌟 Боловсролын төлөө хамтдаа! 🌟

🎉 БИДНИЙ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ҮНЭЛЭГДЛЭЭ! 🎉🏆 Мандал хоёрдугаар сургууль хамт олныхоо хичээл зүтгэл, хамтын ажиллагаа, бүтээлч ү...
14/08/2026

🎉 БИДНИЙ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ҮНЭЛЭГДЛЭЭ! 🎉

🏆 Мандал хоёрдугаар сургууль хамт олныхоо хичээл зүтгэл, хамтын ажиллагаа, бүтээлч үйл ажиллагааны үр дүнгээр ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР 3 ДУГААР ТҮВШИНД ҮНЭЛЭГДЛЭЭ. 👏✨

🤝 Энэ амжилт бол зөвхөн нэг хүний бус, багш, суралцагч, эцэг эх, хамт олны хамтын хүч, хичээл зүтгэлийн үр дүн юм. ❤️

🌱 Хамтдаа хичээж, хамтдаа бүтээж, хамтдаа амжилтад хүрье!

💙 ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА! 💛

👏 Энэхүү амжилтыг бүтээлцсэн нийт багш, суралцагч, эцэг эх, ажилтан албан хаагчдадаа халуун баяр хүргэе!

#МандалХоёрдугаарСургууль
#ГүйцэтгэлийнҮнэлгээ
#3ДугаарТүвшин
#ХамтдааХичээе
#ИрээдүйнТөлөөХамтдаа

📚 МАНДАЛ 2-Р СУРГУУЛИЙН 1 ДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ📅 Бүртгэлийн хугацаа:2026 оны 08 дугаар сарын 17–28-ны өд...
13/08/2026

📚 МАНДАЛ 2-Р СУРГУУЛИЙН 1 ДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ

📅 Бүртгэлийн хугацаа:
2026 оны 08 дугаар сарын 17–28-ны өдөр

Хэн бүртгүүлэх вэ?
2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхдүүд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.

🎒 2026–2027 оны хичээлийн жилийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл улсын хэмжээнд E-Mongolia платформоор зохион байгуулагдана.

Эцэг эх, асран хамгаалагчид анхаарна уу!
☑️ Өөрийн болон хүүхдийн хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж баталгаажуулсан байх
☑️ E-Mongolia системээр бүртгэлээ хугацаанд нь хийх
☑️ Бүртгэлтэй холбоотой мэдээллээ сайтар шалгах

🏫 Сэлэнгэ аймаг, Мандал сумын
ЕБ-ын 2 дугээр сургууль

📞 Лавлах утас:99281580

🌟 Бяцхан сурагчдаа эрдмийн их өргөөндөө тавтай морил!

📢 НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР – ТАНЫГ БИДНИЙ БАГТ УРЬЖ БАЙНА! 🌟Боловсролын салбарт мэдлэг, ур чадвараа зориулан ажиллах хүсэлтэй...
06/08/2026

📢 НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР – ТАНЫГ БИДНИЙ БАГТ УРЬЖ БАЙНА! 🌟

Боловсролын салбарт мэдлэг, ур чадвараа зориулан ажиллах хүсэлтэй таныг Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн найрсаг, бүтээлч хамт олон хүлээж байна. 🤝📚

✨ Бид танд:
🍀 Эвсэг, найрсаг хамт олон
🍀 Тогтвортой ажлын байр
🍀 Өөрийгөө хөгжүүлэх боломж
🍀 Хүүхэд бүрийн ирээдүйд хувь нэмрээ оруулах үнэ цэнтэй ажил санал болгож байна.

📌 Нээлттэй ажлын байр:
✅ Химийн багш – 1
✅ Математикийн багш – 1
✅ Мэдээлэл зүйн багш – 1
✅ Физикийн багш – 1
✅ Дизайн технологийн багш (эрэгтэй) – 1
✅ Эрүүл мэнд, биеийн тамирын багш – 1

📄 Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет
• 3×4 хэмжээтэй цээж зураг
• Боловсролын баримт бичиг

📞 Холбоо барих: 99390777

Ирээдүйг хамтдаа бүтээцгээе! 💙 Таныг манай гэр бүл болсон найрсаг хамт олны нэгэн гишүүн болохыг урьж байна. 🌸👩‍🏫👨‍🏫✨

🎉🎊 БАХАРХАЛТ АМЖИЛТ ♟️🏆📅 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэт хотод зохион байгуулагдсан “Хос морь” шатрын клубы...
05/08/2026

🎉🎊 БАХАРХАЛТ АМЖИЛТ ♟️🏆

📅 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэт хотод зохион байгуулагдсан “Хос морь” шатрын клубын нэрэмжит Өсвөрийн шатарчдын тэмцээн ♟️-д манай сургуулийн 3а ангийн сурагч М.Нямгарав амжилттай оролцож, 🥈 II байр эзэллээ. 👏👏

🌟 Оюун ухаан, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ бахархам амжилт гаргасан суралцагчдаа халуун баяр хүргэе! 🎉💐

💐 Суралцагчдаа болон бэлтгэсэн багш, эцэг эхэд нь баяр хүргэж, цаашдын сурлага, спортын их үйлсэд нь улам өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 🌈✨♟️🏅

👏👏👏 Баяр хүргэе! 🥳🎉🥈

📢 2026–2027 оны хичээлийн жилийн хуваарь батлагдлааЭрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагчид, суралцагчид аа,Боловсролын ...
28/07/2026

📢 2026–2027 оны хичээлийн жилийн хуваарь батлагдлаа

Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагчид, суралцагчид аа,

Боловсролын яамнаас 2026–2027 оны хичээлийн жилийг 4 улиралтай байхаар баталлаа.

📚 Хичээлийн улирлын хуваарь:
🔹 I улирал: 2026.09.01 – 2026.10.30 (9 долоо хоног)
🔹 II улирал: 2026.11.09 – 2026.12.25 (7 долоо хоног)
🔹 III улирал:
• Бага, дунд анги – 2027.01.16 – 2027.03.19
• Ахлах анги – 2027.01.11 – 2027.03.19
🔹 IV улирал:
• Бага анги – 2027.03.29 – 2027.05.28
• Дунд, ахлах анги – 2027.03.29 – 2027.06.04

📌 Шинэ хичээлийн жилийн бэлтгэлээ эртнээс хангаж, улирлын болон амралтын хуваарьтайгаа танилцан цагийн зөв төлөвлөлтөө хийгээрэй.

Суралцагч бүрт амжилт бүтээлээр дүүрэн, үр өгөөжтэй хичээлийн жилийг хүсэн ерөөе! 🎓📖

🏀 ЕБ-ын 2 дугаар сургуулийн спорт заал суралцагчдад үнэ төлбөргүй үйлчилнэ 🏐ЕБ-ын 2 дугаар сургууль нь суралцагчдынхаа э...
26/07/2026

🏀 ЕБ-ын 2 дугаар сургуулийн спорт заал суралцагчдад үнэ төлбөргүй үйлчилнэ 🏐

ЕБ-ын 2 дугаар сургууль нь суралцагчдынхаа эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор 2026 оны 07 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 31-ний өдрүүдэд спорт заалаа үнэ төлбөргүй ашиглуулах гэж байна.

📅 Хугацаа: 2026.07.27–2026.07.31
🕘 Цаг: Даваа–Баасан, 09:00–17:00

🏀 Ашиглах боломжтой спорт:
• Сагсан бөмбөг
• Волейбол
• Бадминтон
• Ширээний теннис

📌 Анхаарах зүйлс:
✅ Заалны эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг гамтай ашиглах
✅ Цэвэр цэмцгэр байдлыг сахих
✅ Багш, сургуулийн удирдлагын заавар, дотоод журмыг мөрдөх

💚 Хамтдаа эрүүл мэндээ хамгаалж, спортоор хичээллэцгээе!

📞 Холбоо барих: 99390777
📍 ЕБ-ын 2 дугаар сургууль, Сэлэнгэ аймаг, Мандал сум

Address

Dzüünharaa

Telephone

+97699024046

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мандал 2-р сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Мандал 2-р сургууль:

Shortcuts

Share