Төв Аймгийн Нийтийн Номын сан

Төв Аймгийн Нийтийн Номын сан Д.Нацагдоржийн нэрэмжит аймгийн Hийтийн номын санг “Хүний хөгжил-цахим мэдээллийн төв” болгоно.

🇰🇷🤝🇲🇳Төв аймагт БНСУ-ын Пёнтэк хотын хамтын ажиллагааны хүрээнд "Шинэ тосгон"- хөдөлгөөний эмэгтэйчүүдийн холбооны гишүү...
20/08/2026

🇰🇷🤝🇲🇳Төв аймагт БНСУ-ын Пёнтэк хотын хамтын ажиллагааны хүрээнд "Шинэ тосгон"- хөдөлгөөний эмэгтэйчүүдийн холбооны гишүүд 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зочилж, "Нийтийн номын сан"-ийн үйл ажиллагаатай танилцаж, соёл боловсролын харилцааг дэмжин 2.5 сая төгрөгийн үнэ бүхий ном хандивлалаа.Энэхүү үйл явдал нь хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлж, эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал түлхэц болж байна.

📚🤝Төв аймагт Энхтайвны корпусын төлөөлөгчид зочиллоо.    Төв аймгийн Нийтийн номын сан нь Энхтайвны корпусын зочдыг хүлэ...
06/08/2026

📚🤝Төв аймагт Энхтайвны корпусын төлөөлөгчид зочиллоо.

Төв аймгийн Нийтийн номын сан нь Энхтайвны корпусын зочдыг хүлээн авч, номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээтэй танилцуулан, харилцан санал солилцох уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Их Монгол улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Төв аймаг байгуулагдсаны 103, Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн...
07/07/2026

Их Монгол улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Төв аймаг байгуулагдсаны 103, Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120жилийн ойн баяр наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй "ТӨВ ТҮМНИЙ ГОЁЛ–2026" арга хэмжээнд "НИЙТИЙН НОМЫН САН"-ийн хамт олон амжилттай оролцож
"Шилдэг төрийн байгууллага"төрөлд
🥈 ДЭД БАЙР эзэллээ.
Хамт олондоо халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе! 👏👏👏
Та_бүхэн_сайхан_наадаарай.🇲🇳🇲🇳🇲🇳

🌿🌻📚 "ЗУГААТАЙ ЗУНЫ УНШЛАГА – 2026" 📚Номын үнэр шингэсэн, инээд хөөр цалгисан нэгэн өдрийг Баруун Зуунмод 6-р баг болон Б...
03/07/2026

🌿🌻📚 "ЗУГААТАЙ ЗУНЫ УНШЛАГА – 2026" 📚

Номын үнэр шингэсэн, инээд хөөр цалгисан нэгэн өдрийг Баруун Зуунмод 6-р баг болон Баянхошуу 3-р багийн хүүхэд багачууд, иргэдтэйгээ хамт өнгөрүүллээ.

🥳Төв аймгийн Нийтийн номын сангаас зохион байгуулсан "Зугаатай зуны уншлага" арга хэмжээний үеэр оролцогчид ном уншиж, танин мэдэхүйн хөгжөөнт тоглоом, тэмцээнүүдэд өрсөлдөн, үндэсний шагайн наадгай тоглож, хөгжилтэй дурсамжаар дүүрэн нэгэн өдрийг хамтдаа бүтээлээ.
🎤 Open Mic тайзнаа авьяас билгээ зоригтойгоор дэлгэн, дуу дуулж, шүлэг уншиж, үзүүлбэрээ толилуулсан авьяаслаг хүүхэд багачууддаа халуун баяр хүргэе.
🤝 Энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн Баруун Зуунмод 6-р баг, Баянхошуу 3-р багийн хамт олон, Зуунмод сумын Ахмадын хорооны хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
🌸🌺Мөн хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон нийт хүүхэд багачууд, эцэг эх, иргэд та бүхэндээ баярлалаа. Та бүхний идэвхтэй оролцоо бидний ажлын хамгийн том урам юм.🤩

📖 Ном унших соёлыг хамтдаа түгээж, хүүхэд бүрийг номтой нөхөрлүүлье!

🌿🌷 "ЗУГААТАЙ ЗУНЫ УНШЛАГА – 2026" арга хэмжээ Зуунмод сумын Номт 1-р багт амжилттай зохион байгуулагдлаа. 📚✨ 🌞🌸Хүүхэд ба...
02/07/2026

🌿🌷 "ЗУГААТАЙ ЗУНЫ УНШЛАГА – 2026" арга хэмжээ Зуунмод сумын Номт 1-р багт амжилттай зохион байгуулагдлаа. 📚✨

🌞🌸Хүүхэд багачууд, эцэг эх, иргэд номтой танилцаж, сонирхолтой тоглоом, хөгжөөнт тэмцээн, Open Mic, үндэсний уламжлалт шагайн наадгайд идэвхтэй оролцон нэгэн өдрийг инээд хөөр, мэдлэгээр дүүрэн өнгөрүүллээ.

🌳☘️Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн Номт 1-р багийн хамт олон, багийн удирдлага болон хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон нийт хүүхэд, иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.🌻

🌿💐📖 Номын ертөнцөөр хамтдаа аялж, унших соёлыг түгээн дэлгэрүүлэх бидний аялал үргэлжилсээр...🤩

📚 "ЗУГААТАЙ ЗУНЫ УНШЛАГА – 2026" арга хэмжээ Зүүндэлгэр 4-р багт амжилттай зохион байгуулагдлаа. ☀️📖Төв аймгийн Нийтийн ...
02/07/2026

📚 "ЗУГААТАЙ ЗУНЫ УНШЛАГА – 2026" арга хэмжээ Зүүндэлгэр 4-р багт амжилттай зохион байгуулагдлаа. ☀️📖

Төв аймгийн Нийтийн номын сангийн хамт олон энэ удаад Зүүндэлгэр 4-р багийн хүүхэд багачууд, иргэдтэйгээ нэгэн өдрийг ном, мэдлэг, хөгжөөнт тоглоом, хөгжөөн баяслаар дүүрэн өнгөрүүллээ.

Арга хэмжээг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлсэн Зүүндэлгэр 4-р багийн хамт олон болон хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон нийт иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 💙

📖 Ном түгээж, мэдлэг хуваалцах бидний аялал үргэлжилсээр...
Дараагийн баг дээр уулзацгаая!

📚☀️ "Зугаатай зуны уншлага" арга хэмжээ Ланс 2-р багт амжилттай боллоо.Төв аймгийн Нийтийн номын сангаас зохион байгуулж...
01/07/2026

📚☀️ "Зугаатай зуны уншлага" арга хэмжээ Ланс 2-р багт амжилттай боллоо.

Төв аймгийн Нийтийн номын сангаас зохион байгуулж буй "Зугаатай зуны уншлага" арга хэмжээ Ланс 2-р багийн иргэд, хүүхэд багачуудын идэвхи оролцоотойгоор амжилттай болж өндөрлөлөө.

Арга хэмжээний үеэр зөөврийн номын сангийн үйлчилгээ, ном уншлага, хөгжөөнт тэмцээн, тоглоом, монголын уламжлалт шагайн наадгай зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгууллаа.
🥳Арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн Зуунмод сумын Ахмадын хороо, Ланс 2-р багийн хамт олон, багийн дарга Н. Мөнх-Өнөр болон нийт хамтран ажилласан та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
🌞Мөн номын санд үнэтэй хувь нэмэр оруулан номын хандив өргөж, арга хэмжээний үеэр Монголын уламжлалт шагайн наадгайг иргэд, хүүхэд багачуудад зааж, хамтран тоглуулсан Г. Оюунчимэг эгчдээ гүн талархал илэрхийлье.
Арга хэмжээнд хүрэлцэн ирж идэвхитэй оролцсон нийт иргэддээ баярлалаа.🤩📚📖

📖 НОМЫН АЯЛАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР....."Зугаатай зуны уншлага – 2026" арга хэмжээ энэ удаад Баруун Зуунмод 6 дугаар баг болон Ба...
01/07/2026

📖 НОМЫН АЯЛАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР.....

"Зугаатай зуны уншлага – 2026" арга хэмжээ энэ удаад Баруун Зуунмод 6 дугаар баг болон Баянхошуу 3 дугаар багийн иргэдтэй уулзахаар очиж байна.

Та бүхнийг гэр бүл, найз нөхөд, хүүхэд багачуудын хамт хүрэлцэн ирж:
📚 Сонирхолтой номтой танилцах
🎲 Хөгжөөнт тоглоом, тэмцээнд оролцох
🚐 Зөөврийн номын сангийн үйлчилгээг авах
🆓 Номын сангийн үнэгүй карт нээлгэхийг урьж байна.

📍 Баруун Зуунмод 6 дугаар баг
🗓️ 2026 оны 7 дугаар сарын 3
🕙 10:00 цаг

📍 Баянхошуу 3 дугаар баг
🗓️ 2026 оны 7 дугаар сарын 3
🕑 14:00 цаг

✨ Номтой нөхөрлөж, зуныг хамтдаа илүү хөгжилтэй өнгөрүүлье!

🌞 ЗУН ЦАГИЙГ НОМТОЙ ӨНГӨРҮҮЛЬЕМаргааш Төв аймгийн Нийтийн номын сангийн хамт олон:📍 Зүүндэлгэр 4 дүгээр баг📍 Номт 1 дүгэ...
01/07/2026

🌞 ЗУН ЦАГИЙГ НОМТОЙ ӨНГӨРҮҮЛЬЕ

Маргааш Төв аймгийн Нийтийн номын сангийн хамт олон:

📍 Зүүндэлгэр 4 дүгээр баг
📍 Номт 1 дүгээр баг

дээр очиж "ЗУГААТАЙ ЗУНЫ УНШЛАГА-2026" арга хэмжээг зохион байгуулна.

📚 Уншлага • 🎯 Тэмцээн • 🎲 Хөгжөөнт тоглоом • 🚐 Зөөврийн номын сан • 🆓 Үнэгүй карт нээлт

Хүүхэд, залуус, эцэг эхчүүд, ахмад настнууд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

📚☀️ "ЗУГААТАЙ ЗУНЫ УНШЛАГА – 2026" АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНАТөв аймгийн Нийтийн номын сангаас Ланс 2 дугаар багийн иргэдэ...
30/06/2026

📚☀️ "ЗУГААТАЙ ЗУНЫ УНШЛАГА – 2026" АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА

Төв аймгийн Нийтийн номын сангаас Ланс 2 дугаар багийн иргэдэд зориулан "Зугаатай зуны уншлага – 2026" арга хэмжээг зохион байгуулна.

🎉 Та бүхнийг гэр бүл, найз нөхөд, хүүхэд багачуудын хамт хүрэлцэн ирж, номын ертөнцөөр аялж, сонирхолтой тэмцээн уралдаан, хөгжөөнт тоглоом, зөөврийн номын үйлчилгээ болон бусад олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна.

📍 Хаана: Ланс 2 дугаар баг
🗓️ Хэзээ: 2026 оны 7 дугаар сарын 1
🕙 Цаг: 14:00 цаг

📖 Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна!

Address

Ulaanbaatar
Dzuunmod

Alerts

Be the first to know and let us send you an email when Төв Аймгийн Нийтийн Номын сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Төв Аймгийн Нийтийн Номын сан:

Shortcuts

Share

Category