Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар

  • Home
  • Mongolia
  • Dzuunmod
  • Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар

Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар

🇲🇳" ХААДЫН ЗАМ-2026"  ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ 07 ДУГААР САРЫН 30-наас 08 ДУГААР САРЫН 04-ний ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ  ӨНД...
04/08/2026

🇲🇳" ХААДЫН ЗАМ-2026" ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ 07 ДУГААР САРЫН 30-наас 08 ДУГААР САРЫН 04-ний ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ🙆‍♀️ ХАМТРАН АЖИЛЛАСАН Чингис хаан Үндэсний музей ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БАГ ХАМТ ОЛОНДОО БАЯРЛАЛАА🙆‍♀️🫰👏

 #ХаадынЗам  #ХаадынХөндий #ХарХорин2026.08.04 Хаалтын ажиллагаа🙆‍♀️Чингис хаан Үндэсний музей Төв аймаг Tuv province Тө...
03/08/2026

#ХаадынЗам
#ХаадынХөндий
#ХарХорин
2026.08.04 Хаалтын ажиллагаа🙆‍♀️
Чингис хаан Үндэсний музей Төв аймаг Tuv province Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар

🔮ДЭЛГЭРХААН СУМАНД  “ХААДЫН БИЧЭЭС” УРАН БИЧВЭРИЙН ХЭЭРИЙН ҮЗЭСГЭЛЭН, УРАН БИЧВЭРИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.🍀 “ХА...
03/08/2026

🔮ДЭЛГЭРХААН СУМАНД “ХААДЫН БИЧЭЭС” УРАН БИЧВЭРИЙН ХЭЭРИЙН ҮЗЭСГЭЛЭН, УРАН БИЧВЭРИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

🍀 “ХААДЫН ЗАМ" арга хэмжээний хүрээнд Дэлгэрхаан сумын нутагт оршиих ЮНЕСКО дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн Цогт хунтайжийн “Дуут хадны бичээс” түүхэн дурсгалт газарт “Хаадын бичээс” уран бичвэрийн хээрийн үзэсгэлэн, уран бичвэрийн уралдаан өнөөдөр зохион байгууллаа.
🍀 Тус арга хэмжээнд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б. Бат-Эрдэнэ нарын зочид, Дэлгэрхаан сумын удирдлагууд, нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.
🍀🍀Энэ удаагийн үзэсгэлэн нь Монгол уран бичлэгийн өвийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэснээр онцлогтой байв.
Үзэсгэлэнд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн "Монгол уран бичлэг" өвийг өвлөн уламжлагч, каллиграфийн мастер Д. Батбаяр тэргүүтэй 15 шилдэг уран бүтээлч оролцож, Дуутын хадны байгалийн тогтоц, түүхэн орчноос сэдэвлэн уран бүтээлээ туурвин олон нийтэд толилууллаа.
👉Арга хэмжээнд Дэлгэрхаан сумын Соёлын төвийн дэргэдэх Монгол уран бичлэгийн дугуйлангийн 9 сурагчийн дунд уран бичлэгийн уралдаан зохион байгуулж, авьяас чадварыг нь дэмжин урамшууллаа. Мөн орон нутгийн иргэд өөрсдийн уран бүтээлээ үзэсгэлэнд оролцуулсан нь онцлох үйл явдал боллоо.
Үзэсгэлэнг "Хөх бичиг" бичиг соёлын академи дөрөв дэх жилдээ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний бичиг, уран бичлэгийн өвийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, түүхэн дурсгалт газрыг соёлын өвийн боловсрол, аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх, залуу үеийг үндэсний өв соёлтой холбох үйлсэд бодит хувь нэмэр оруулсаар байна.
👍"Хаадын зам" хээрийн үзэсгэлэн нь түүхэн дурсгалт орчин, байгалийн өв, Монгол уран бичлэгийн урлагийг нэгэн дор нэгтгэсэн өвөрмөц хэлбэрээрээ жилээс жилд өргөжин хөгжиж, үндэсний соёлын үнэ цэнийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх чухал арга хэмжээ болон төлөвшиж байна.
Арга хэмжээнд 1-р байрт 11-р ангийн сурагч Б.Болорчимэг, 2-р байрт 8-р ангийн сурагч Н.Нандин-Эрдэнэ, 3-р байрт 11-р ангийн сурагч О.Номин-Эрдэнэ, тусгай байрт 8-р ангийн сурагч Б.Лхамацэнд нар тус тус шалгарлаа.
#чингисхааныүндэсниймузей
#хаадынзам

БАЯН-ӨНЖҮҮЛ СУМ “ХААДЫН МЭЛМИЙ” УРАН ЗУРГИЙН ХЭЭРИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА"Хаадын зам -2026" эвент арга хэмжээ ...
03/08/2026

БАЯН-ӨНЖҮҮЛ СУМ “ХААДЫН МЭЛМИЙ” УРАН ЗУРГИЙН ХЭЭРИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"Хаадын зам -2026" эвент арга хэмжээ маргааш Баян-Өнжүүл сумын нутагт орших Чингис хааны намаржаа Харгил нуур үзэсгэлэнт Зоргол хайрханд "Хаадын мэлмий" уран зургийн хээрийн үзэсгэлэнгээр үргэлжиллээ. Арга хэмжээнд Аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга С.Цогбаяр, СУАЖЗГ-ын дарга Б.Тунгалаг, Баян-Өнжүүл сумын Засаг дарга С.Өлзийсүрэн болон сумын иргэд малчдын төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээг нээж аймгийн Засаг даргын тамгын газрын дарга С.Цогбаяр үг хэлж, Монгол туургатан театрын уртын дуучин Ө.Батцэцэг, морин хуурч Э.Чинбат нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
“Хаадын мэлмий” уран зургийн хээрийн үзэсгэлэнд Монголын усан будгийн холбооны 12 залуу уран бүтээлчдийн зурсан 35 бүтээлээр үзэсгэлэн дэглэгдэж, 70 гаруй нутгийн иргэд үзэж сонирхлоо.

БАЯН СУМАНД “ХААДЫН УНДАА”  АЙРАГНЫ БАЯР ЗОХИОН БАЙГУУЛЛАА  Тус сумын “Өгөөмөр” хэмээх түүхэн дурсгалт газарт “Хаадын ун...
03/08/2026

БАЯН СУМАНД “ХААДЫН УНДАА” АЙРАГНЫ БАЯР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус сумын “Өгөөмөр” хэмээх түүхэн дурсгалт газарт “Хаадын ундаа” айрагны баярыг 07 дугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээнд аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, МУ-ын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, түүхийн ухааны доктор, профессор, Чингис хаан үндэсний музейн захирал С. Чулуун, СУАЖЗГ-ын дарга Б.Тунгалаг, Сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй, аймгийн Музейн захирал Л.Цэнд, Монгол туургатан театрын дарга Г.Баттөмөр болон Музейн хамт олон, нутгийн иргэдийн төлөөллүүд оролцлоо.
“Хаадын ундаа” айрагны баярын хүрээнд “Шилдэг хөхүүрийн айраг”, Шилдэг дэмбээчин шалгаруулж, “Өргөмжлөл” мөнгөн шагналаар тус тус шагналаа.

📍"ХААДЫН ЗАМ" ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГЫН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР БАЯНЦАГААН СУМЫН ЧИХЭРТИЙН ЗООД
01/08/2026

📍"ХААДЫН ЗАМ" ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГЫН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР БАЯНЦАГААН СУМЫН ЧИХЭРТИЙН ЗООД

"ХААДЫН ЗАМ" АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД "МИНИЙ НУТАГ" ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨРЛӨГ БАЯНДЭЛГЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.🍀 Орчин ц...
31/07/2026

"ХААДЫН ЗАМ" АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД "МИНИЙ НУТАГ" ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨРЛӨГ БАЯНДЭЛГЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

🍀 Орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Миний хэнз хурга” хүүхдийн шүлгийн уралдааныг 2026 оны 05 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 04-ний хооронд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, “Шувуун саарал” утга зохиолын нэгдэл, 27 сумын Соёлын төв хамтран зохион байгуулсан.
🍀 “Хаадын зам” арга хэмжээний хүрээнд “Миний нутаг” яруу найргийн өдөрлөгийг Баяндэлгэр сумын нутаг Гүн галуутай буюу Алтан ургийн язгууртан, Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсэн гэрийн буурь дээр 07 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт аймгийн 27 сумаас шалгарсан ЕБС-ийн сурагчид өөрсдийн зохиосон шүлэгээр оролцож, авьяас билэг, уран үгээрээ өрсөлдлөө.
🍀“Миний нутаг” яруу найргийн өдөрлөгийг нээж аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр үг хэлж, МУ-ын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, түүхийн ухааны доктор, профессор, Чингис хаан үндэсний музейн захирал С.Чулуун мэндчилгээ дэвшүүллээ.
🍀 Мөн аймгийн СУАЖЗГ-ын дарга Б. Тунгалаг, Баяндэлгэр сумын Засаг дарга Д.Энхсүх, МЗЭ-ийн хорооны гүйцэтгэх захирал, МУСГЗ, “Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, МУ-ын гавьяат хуульч, яруу найрагч Ш.Сүхбаатар, МУ-ын СГЗ, Д.Нацагдоржийн шагналт, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ж.Баяржаргал, МУ-ын СГЗ, Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн зохиолч О.Сундуй, Д.Нацагдорж сангийн тэргүүн Ө.Мягмар болон Баяндэлгэр сумын иргэд оролцлоо.
Арга хэмжээний ерөнхий шүүгчээр: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор О.Шинэбаяр, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол, салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Д.Цэвээндорж, ШУА-ийн ХЗХүрээлэнгийн компьютер хэл шинжлэлийн лабораторын эрхлэгч, доктор Т.Пүрэвсүрэн нар ажилласан.
Хоёрдугаар шатанд шалгарсан сурагчид:

🏅 Төв аймгийн Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12б ангийн сурагч Оюунболдын Онон

🏅 Төв аймгийн Баянжаргалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч Нарантунгалагийн Бат-Ерөөлт

🏅 Төв аймгийн Баянцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч Болдбаатарын Биндэръя

🏅 Төв аймгийн Бүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч Баярсайханы Найдан

🏅 Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Батцэнгэлийн Аззаяа

🏅 Төв аймгийн Лүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч Батболдын Үржинлхам

🏅 Төв аймгийн Угтаалцайдам сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10а ангийн сурагч Батмөнхийн Адъяасүрэн

🏅 Төв аймгийн Эрдэнэсант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч Сэргэлэнгийн Баясгалан нар тус тус шалгарлаа.

🍀 Шилдэг оролцогчоор Батсүмбэр сумын сурагч О. Онон -"Тэргүүн" байр
Лүн сумын оролцогч -Б.Үржинлхам "Дэд" байр,
Зуунмод сумын оролцонч Б. Аззаяа -"Гутгаар" байрт тус тус шалгарч "Өргөмжлөл", мөнгөн шагналаар шагнагдлаа.

Address

Зуунмод хот, Төв аймаг
Dzuunmod

Alerts

Be the first to know and let us send you an email when Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Төв аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар:

Shortcuts

Share