31/07/2026
🎓 “Америк багштай зуны сургалт” амжилттай өндөрлөж, багш, сурагчид сертификатаа гардан авлаа.
Монгол дахь Энх тайвны корпусаас Зуунмод сумын 3 дугаар сургууль дээр зохион байгуулсан Англи хэл болон манлайллын 2 долоо хоногийн “Америк багштай зуны сургалт” өнөөдөр амжилттай өндөрлөж, сургалтад хамрагдсан багш, сурагчид батламж (сертификат)-аа гардан авлаа.
Өнгөрөгч 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлсэн уг эрчимжүүлсэн хөтөлбөрт Төв аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 6–12 дугаар ангийн 400 гаруй сурагчид идэвхтэй хамрагдаж, мэдлэг чадвараа ахиулсан юм.
🌟 Сургалтын онцлох үр дүн ба хамтын ажиллагаа:
Багш нарын хамтын ажиллагаа: Төв аймгийн англи хэлний багш нар Америк багш нартай хамтран хичээлийн бэлтгэлээ ханган, хамтарсан хичээлүүдийг амжилттай зааж, заах арга зүй, туршлагаа баяжууллаа.
Сурагчдын ахиц дэвшил: Сурагчид хоёр долоо хоногийн хугацаанд англи хэлний практик мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй, манлайлах болон багаар ажиллах, харилцааны ур чадвараа бодит орчинд хөгжүүлж, сертификатаа бахархалтайгаар гардан авлаа.