Орхон Шшгг-437 дугаар нээлттэй хорих анги

  • Home
  • Mongolia
  • Erdenet
  • Орхон Шшгг-437 дугаар нээлттэй хорих анги

Орхон Шшгг-437 дугаар нээлттэй хорих анги Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги

04/08/2026

✅ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРААС ИРГЭД, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ҮЗҮҮЛСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН ИНФОГРАФИК МЭДЭЭЛЭЛ

04/08/2026

✅ ЯПОН УЛСЫН “ASO GROUP” БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор алба хаагчдын хүүхдүүдийг гадаад улсад суралцуулах нөхцөлийг бүрдүүлэх болон тэднийг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Япон Улсын “ASO group”-ийн харьяа зарим коллежуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хүүхдүүдийг суралцуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

“ASO group” нь 13 харьяа коллежтой бөгөөд мэдээллийн технологи, бизнес, аялал жуулчлал, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, автомашины инженер зэрэг чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшүүлдэг 87 жилийн түүхтэй боловсролын байгууллага юм.

Хамтын ажиллагааны үр дүнд алба хаагчдын хүүхдүүдийг зарим чиглэлээр 100 хувийн тэтгэлгээр суралцуулах, цаашид эзэмшсэн мэргэжлээрээ тус улсад ажлын байраар хангагдан хөдөлмөр эрхлэх боломж бүрдэнэ.

04/08/2026
04/08/2026
ТА БҮХНИЙГ МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА!
04/08/2026

ТА БҮХНИЙГ МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА!

03/08/2026
Та бүхнийг “Хорих байгууллагын хамгаалалтын ажилтан” бэлтгэх сургалтад суралцаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад а...
28/07/2026

Та бүхнийг “Хорих байгууллагын хамгаалалтын ажилтан” бэлтгэх сургалтад суралцаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг урьж байна.
Холбогдох утас: 99214090

ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байх;
• Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/;
• Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй;
• Сэтгэцийн өвчин эмгэггүй;
• Бүрэн дунд түүнээс дээш боловсролтой байх;

ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:
• Бие бялдрын зөв хөгжилтэй, 160 /эм/, 170 /эр/ см-ээс доошгүй өндөртэй, 30 /эм/ 35 /эр/ хүртэлх насны эрэгтэй,
• Байгууллагад нэн шаардлагатай төрөл мэргэжлийн /эмнэлгийн мэргэжилтэн, цахилгаанчин, радио холбоо, мэдээлэл технологийн инженер, D, E ангиллын жолооч гэх мэт/ албан тушаалд насны хязгаар заахгүй.
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай, хариуцлагатай ажиллах, нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харьцах ур чадвар эзэмшсэн, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх.
• Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг хүссэн иргэд дээр дурдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан тохиолдолд хүсэлт гарган бүртгэл, судалгаанд хамрагдана.

БҮРТГЭЛ ЯВАГДАХ ХУГАЦАА:
2026.07.28-ны өдрөөс 2026.08.28-ны өдрийг хүртэл явагдана.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
2. Хувь хүний намтар /Хувь хүний намтар бичих санамжийн дагуу өөрийн болон эцэг /эх/, өвөг эцэг /эмэг эх/-ийн намтар/
3. Төрсний бүртгэлийн лавлагаа /e-mongolia/
4. Иргэний үнэмлэхийн лавлагаа /e-mongolia/
5. Боловсролын үнэмлэх, дипломын хуулбар, лавлагаа /e-mongolia/
6. Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас /Нэгдсэн байдлаар зохион байгуулна/
7. Оршин суугаа баг, хорооны тодорхойлолт /e-mongolia/
8. Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/
9. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх)
10. Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа /e-mongolia/
11. Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/
12. Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
13. Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар
14. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /e-mongolia/
15. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт /e-mongolia/
16. Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /e-mongolia/
17. Гэрлэлтийн лавлагаа /e-mongolia/
18. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэц шалгуулсан хуудас
19. Сурагчийн хувийн хэргийн хуулбар

Суралцахыг хүссэн иргэдийн анхаарах зүйлс.
Үүнд: Шалгаруулалтад орохоор бүртгүүлж байгаа иргэд өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт материалыг гаргуулан авна.

27/07/2026

ДЭСЛЭГЧ С.ДАШДЭМБЭРЭЛ "STEPPE RIFLE LEVEL III" ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ХОШОЙ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

✅Монголын практик буудлагын холбооноос олон улсын "Steppe Rifle Level III" тэмцээнийг эх орондоо анх удаа амжилттай зохион байгууллаа.

✅Тус тэмцээнд 6 орны 80 гаруй шилдэг буудагч, тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм. Тэмцээний "Karabin Open" ангилалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Тусгай ажиллагааны газрын бүлгийн дайрагч, дэслэгч С.Дашдэмбэрэл амжилттай оролцож, хувийн болон багийн дүнгээр "Тэргүүн байр" эзлэн хошой алтан медалийн эзэн боллоо.

Address

Орхон аймаг Баян-Өндөр сум "Дэнж" баг
Erdenet
61037

Alerts

Be the first to know and let us send you an email when Орхон Шшгг-437 дугаар нээлттэй хорих анги posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share