Орхон аймгийн прокурорын газар

Орхон аймгийн прокурорын газар Орхон аймгийн прокурорын газар

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА COP17 ХУРАЛД МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ОРОЛЦОЖ БАЙНА.........................................................Н...
19/08/2026

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА COP17 ХУРАЛД МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ОРОЛЦОЖ БАЙНА.........................................................
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Хүн, Байгаль орчин, хууль” сэдэвт үндсэн арга хэмжээнд Прокурорын байгууллага оролцож байна.
Прокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор явуулж буй “ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” нөлөөллийн арга хэмжээ нь СОР17 хурлын зорилготой нийцэж байгаа юм.
Тус хурлын арга хэмжээнд нөлөөллийн арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлуудыг олон улсын оролцогч, төлөөлөгч нарт танилцуулж, мэдээлэл өгч оролцож байна.
[ENGLISH BELOW]
The Prosecution Authority is participating in the main event themed “People, Environment and Law”, held on 19 August 2026 as part of the 17th Session of the Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD COP17).
The “PROTECTED NATURE – OUR FUTURE” public awareness campaign, implemented by the Prosecution Authority with the aims of preventing crimes and violations against the environment, protecting the public interest, enhancing citizens’ legal knowledge, and raising public awareness, is aligned with the objectives of COP17.
During the conference, the Prosecution Authority is presenting to international participants and delegates the activities and measures being implemented within the framework of the campaign and providing relevant information.


ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ.............Прокурорын байгууллага энэ оны 8 дуг...
19/08/2026

ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ.............
Прокурорын байгууллага энэ оны 8 дугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 208 хүнд холбогдох 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
https://prosecutor.mn/post/113464

ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ.............
Прокурорын байгууллага энэ оны 8 дугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 208 хүнд холбогдох 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

https://prosecutor.mn/post/113464

УЛСЫН ХИЛЭЭР МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС НЭВТРҮҮЛСЭН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭПрокурорын байгууллага 202...
11/08/2026

УЛСЫН ХИЛЭЭР МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС НЭВТРҮҮЛСЭН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллага 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдсан 206 хүнд холбогдох 139 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

https://prosecutor.mn/post/113448

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАНЫ УРИЛГААР БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ЛЮСИЕН ВОНГ 2026 О...
11/08/2026

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАНЫ УРИЛГААР БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ЛЮСИЕН ВОНГ 2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН 28-ААС 31-НИЙ ӨДРҮҮДЭД МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАВ...................

Энэхүү айлчлал нь Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын ерөнхий прокурорын танхим хооронд 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хоёр улсын прокурорын байгууллагын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага судлах, сургалт зохион байгуулах, прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцахад чиглэсэн юм.

Айлчлалын хүрээнд хоёр улсын ерөнхий прокурор албан ёсны уулзалт хийж, хамтран ажиллах санамж бичигт дурдсан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэний дотор хоёр тал харилцан мэдээлэл шуурхай солилцож байх механизмыг тогтоох талаар санал нэгдэн тохиролцов.

https://prosecutor.mn/post/113450

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.......................Монгол Улсын Төсвийн тухай хуулийн...
11/08/2026

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.......................
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу Прокурорын байгууллагын 2027 оны төсвийн төслийг боловсруулсантай холбоотойгоор олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон иргэдийн төлөөллөөс санал авч байна.

Хэлэлцүүлгийг 2026 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 11.20 цагт Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд зохион байгуулагдана.

https://prosecutor.mn/post/113451

АВЛИГЫН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ..............................Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын 03-наас...
11/08/2026

АВЛИГЫН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ..............................
Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын 03-наас 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,778 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,382 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 730 хэрэг шинээр нээж, 314 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
https://prosecutor.mn/post/113455

11/08/2026

Address

Монгол Улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг
Erdenet
610171

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Орхон аймгийн прокурорын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share