Жаргалтхаан сум ГХУСАЗСЗ

Жаргалтхаан сум ГХУСАЗСЗ Жаргалтхаан сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл

Хийлдэг тоглоом нь хамгаалалт бишХийлдэг нугас, цагираг, ханцуйвч, завь зэрэг нь аврах хэрэгсэл биш, ердөө л тоглоом юм....
07/08/2026

Хийлдэг тоглоом нь хамгаалалт биш
Хийлдэг нугас, цагираг, ханцуйвч, завь зэрэг нь аврах хэрэгсэл биш, ердөө л тоглоом юм. Тэдгээр нь хагарах, хий нь гарах, хөмрөх аюултайг үргэлж сана.
#усныосол
#бүүбас

07/08/2026
Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалахдаа хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлө...
03/08/2026

Эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалахдаа хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

Цахим орчинд арилжааны банкны нэр, логог ашиглан урамшуулал, бонус амласан хуурамч зар сурталчилгаа нийтлэгдэж байна. Эн...
31/07/2026

Цахим орчинд арилжааны банкны нэр, логог ашиглан урамшуулал, бонус амласан хуурамч зар сурталчилгаа нийтлэгдэж байна. Энэ төрлийн мэдээлэл нь иргэдийг хуурамч холбоосоор нэвтрүүлж, аппликэйшн суулгуулах, улмаар данс болон төлбөрийн картын мэдээллийг нь авах зорилготой залилан мэхлэх арга хэлбэр юм.
Иймд иргэд та бүхэн бодит бус ашиг амласан мэдээлэлд итгэхгүй байх, өөрийн дансны мэдээллийг аливаа линк холбоос дээр оруулж, нэвтрэхгүй байх, зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Цахим залилангаас урьдчилан сэргийлж, мэдээллийн үнэн зөв эсэхийг сайтар нягталж хэвшээрэй.

Цагдаагийн байгууллагад 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хоногийн хугацаанд улсын хэмжээнд согтууруулах ундааны зү...
31/07/2026

Цагдаагийн байгууллагад 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хоногийн хугацаанд улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдсэн.
Хүлээлгэх хариуцлага:
⚖️ Эрүүгийн хуулийн 27.10.5
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
⚠️Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Хураах

Баталгаагүй мэдээлэлд бүү итгэ❗
23/07/2026

Баталгаагүй мэдээлэлд бүү итгэ❗

Малчид, иргэд та бүхэн мал сүргээ удаан хугацаагаар хараа хяналтгүй орхихгүй байх, шөнийн манаа, хяналтаа сайжруулах, та...
21/07/2026

Малчид, иргэд та бүхэн мал сүргээ удаан хугацаагаар хараа хяналтгүй орхихгүй байх, шөнийн манаа, хяналтаа сайжруулах, танихгүй хүн, сэжигтэй тээврийн хэрэгсэл, тууврыг анхааралтай ажиглаж, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлж байхыг анхааруулж байна.
Мөн мал сүргээ тамга тэмдэг, бүртгэлжүүлэлтэд тогтмол хамруулж, хөрш айл, малчидтайгаа хамтын сэрэмжтэй байснаар малын хулгайгаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.

20/07/2026


Аялалд явах, эзгүй байх хугацаагаа сошиалд мэдээлэхээс татгалз.
12/07/2026

Аялалд явах, эзгүй байх хугацаагаа сошиалд мэдээлэхээс татгалз.

Address

Jargaltkhaan, Khentii
Hentiy

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Жаргалтхаан сум ГХУСАЗСЗ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share