Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

  • Home
  • Mongolia
  • Hovd
  • Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Government Organization, Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар/Хүүхдийн Ордон/, Hovd.

🏇 УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ЦАХИМ БҮРТГЭЛД 115 ХҮҮХЭД БҮРТГЭГДЛЭЭ🛡️👧👦🇲🇳Чандмань Уулын аймгийн Баянчандмань уулын хошууны Баянба...
06/08/2026

🏇 УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН ЦАХИМ БҮРТГЭЛД 115 ХҮҮХЭД БҮРТГЭГДЛЭЭ🛡️👧👦
🇲🇳Чандмань Уулын аймгийн Баянчандмань уулын хошууны Баянбаруунгол сумын 101, Ховд аймгийн Дөргөн сум үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдааны бүртгэл
📅 2026 оны 08 дугаар сарын 04, 05 -ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Бүртгэлийг Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжилихамгааллын газрын Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Т.Болорчимэг, С.Мөнхтуяа, Е.Сулубай, Б.Түнжин нар Дөргөн сумын баяр наадмын комисстой хамтран зохион байгуулав.
🏇 💻 Цахим бүртгэлд
🐎 Азарга – 53
🐎 Соёолон – 73
🐎 Хязаалан – 58
🐎 Шүдлэн – 60
🐎 Их нас – 73
🐎 Даага – 77
🐎 Сонгомол дээд нас – 19
🐎 Сонгомол дунд нас – 26
🐎 Сонгомол бага нас – 27
📌 Нийт 9 насны 428 морийг 115 хүүхэд унаж уралдахаар бүртгүүлэв. Цахим бүртгэлд хамрагдахдаа
📋 Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, 🤝 гурвалсан гэрээ, 🩺 эрүүл мэндийн үзлэг, 🛡️ гэнэтийн ослын даатгал, 8 ба түүнээс дээш насны хүүхдийг уралдаанд оролцуулах журам 💯 хувь хэрэгжиж, материал бүрдэл бүрэн хийгдэв.
🇲🇳 🐎 Унасан хүүхэд нь сэргэлэн цовоо
Уясан хүлэг нь хурдан САЙХАН НААДААРАЙ
🤹 👬👫 💯

04/08/2026

🌟 Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас хурдан морины уралдааны үеэр 🐎 уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, ⚠️ хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин ажиллалаа. 👧👦
Тус уралдаанд азарга 22, соёолон 25, хязаалан 31, шүдлэн 19, их нас 35, даага 23, сонгомол дээд нас 19, сонгомол дунд нас 18, сонгомол бага нас 15 нийт 9 насанд 207 морийг 81 уралдаанч хүүхэд унасан бөгөөд уралдааны явцад 2 хүүхэд гараан дээр мориноос унасныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ямар нэг гэмтэл бэртэл байхгүй гэсэн эмчийн дүгнэлтийг үндэслэн эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өглөө.

🏇 БАЯР НААДМЫН ҮЕЭР УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА 🛡️👧👦📅 Ховд аймгийн Үндэсний их баяр наадмы...
03/08/2026

🏇 БАЯР НААДМЫН ҮЕЭР УРАЛДААНЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА 🛡️👧👦

📅 Ховд аймгийн Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан 2026 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 🏇🎉

👨‍👩‍👧‍👦 Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ажлын хэсэг хурдан морины уралдааны үеэр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллав. ✅

🔹 🦺 Хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах MNS 6264:2018 стандартыг олон нийтэд сурталчлан таниулах, стандартын хэрэгжилтэд хяналт тавих;
🔹 💻 Хурдан морь болон уралдаанч хүүхдүүдийг цахим бүртгэлд бүрэн хамруулах;
🔹 📋 Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, 🤝 гурвалсан гэрээ, 🩺 эрүүл мэндийн үзлэг, 🛡️ гэнэтийн ослын даатгалд хамрагдсан, 8 ба түүнээс дээш насны хүүхдийг уралдаанд оролцуулж буй байдалд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах;
🔹 🚑 Хүүхдийн эрх зөрчигдөх, мориноос унах, гэмтэж бэртэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хэмжилтээс хасагдсан морины хүүхдүүдийг уяачдад хүлээлгэн өгөх, шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллав.

📊 Тус уралдаанд:
🐎 Азарга – 22
🐎 Соёолон – 25
🐎 Хязаалан – 31
🐎 Шүдлэн – 19
🐎 Их нас – 35
🐎 Даага – 23
🐎 Сонгомол дээд нас – 19
🐎 Сонгомол дунд нас – 18
🐎 Сонгомол бага нас – 15

📌 Нийт 9 насны 207 морийг 81 уралдаанч хүүхэд унасан байна.

⚠️ Уралдааны үеэр 2 хүүхэд гараан дээр мориноос унасан бөгөөд 🩺 эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, гэмтэл бэртэлгүй гэсэн эмчийн дүгнэлтийн дагуу 👨‍👩‍👧 эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өглөө.

🚫 Мөн уралдааны үеэр:
🔸 📯 Хүүхдэд хэрэглэхийг хориглосон шүгэл – 3
🔸 📡 Ойрын холбооны станц – 2
🔸 🏇 Морины ташуурын урт оосор – 8-ыг хураан авч,

⚠️ Стандартын бус:
⛑️ Малгай – 4
🦵 Өвдгөвч, тохойвчгүй – 3
🦺 Цээживч өмсөөгүй – 1
👟 Хөлийн шагай ил гарсан пүүз, хээтэй гуталтай – 16 хүүхдийн уяачдад шаардлага тавьж, шуурхай солиулан уяачид, эцэг эх, асран хамгаалагчдад шаардлага тавьж, зөрчлийг газар дээр нь арилгуулан уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

🌸👩‍👧‍👦 "ЭХ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ АСАР"-ЫГ НААДМЫН ТАЛБАЙД АЖИЛЛУУЛЛАА 🏕️🥰🌼 Ховд аймгийн баяр наадмын өдрүүдээр 🏇🎉 нялх, нярай ...
03/08/2026

🌸👩‍👧‍👦 "ЭХ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ АСАР"-ЫГ НААДМЫН ТАЛБАЙД АЖИЛЛУУЛЛАА 🏕️🥰

🌼 Ховд аймгийн баяр наадмын өдрүүдээр 🏇🎉 нялх, нярай хүүхэдтэй 👶 эцэг эхчүүд тав тухтай сууж амрах 🪑, хүүхдийнхээ живхийг солих 🧷, хөхүүлэх 🤱, тоглуулах 🧸 зориулалт бүхий "Эх, хүүхдэд ээлтэй асар"-ыг наадмын талбайд ажиллууллаа. 💛

☀️👶 Тус асарт хүүхдийг наршихаас хамгаалах 🌤️, хүүхэд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 🛡️ таних мэдээлэл бүхий бугуйвч 🟡 зүүж өглөө.

🤝 Мөн төөрсөн 3 хүүхдийг 👧👦 эцэг эх, асран хамгаалагчдыг нь ирэх хүртэл аюулгүй орчинд 🏕️ түр саатуулж, гэр бүлд нь эсэн мэнд хүлээлгэн өглөө. 💙

🌿 "Эх, хүүхдэд ээлтэй асар"-аар баяр наадмын өдрүүдэд нийт 43 хүүхэд 👶 болон тэдний эцэг эх, асран хамгаалагчид 👨‍👩‍👧‍👦 үйлчилгээ авч, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэн ажиллалаа. ✨

💛 Хүүхэд бүрийн аюулгүй байдал — Бидний хамтын хариуцлага! 🛡️👧👦

ШИНЭ ХОСУУДАД ГЭРЛЭЛТИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамг...
02/08/2026

ШИНЭ ХОСУУДАД ГЭРЛЭЛТИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас хуримаа хийж, шинээр өрх үүсгэж байгаа залуу хосуудад гэрлэлтийн гэрээ байгуулж, батламж гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна.

Зуны адаг хөхөгчин хонь сарын билэгт сайн өдөр Жаргалант сумын иргэн Ц.Сүхбат, М.Дэлгэрцэцэг нар хуримлаж, хаан бугуйвчаар жаргал нэгтгэж, хатан сүйхээр заяа зангидлаа.

Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн дагуу залуу хосуудын гэрлэлтийг албан ёсоор батламжилж, эхнэр нөхрийн үүрэг хариуцлагыг ойлгуулж, гэр бүлийн тогтвортой байдлыг бий болгох, амьдралынх нь мартагдашгүй нандин дурсамжийг үлдээх зорилготой хуримын ёслол өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдлаа. Хурим, хоёр зүрх нэгдэх нандин мөчийг дурсамж болгон үлдээв. 👩‍❤️‍👨

💖Хүндэтгэсэн: Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

"ЭХ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ АСАР" -ЫГ НААДМЫН ТАЛБАЙД  АЖИЛЛУУЛЖ БАЙНА 🥰 🌼 Тус асарт нялх, нярай хүүхэдтэй эцэг эхчүүд тав тухта...
01/08/2026

"ЭХ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ АСАР" -ЫГ НААДМЫН ТАЛБАЙД АЖИЛЛУУЛЖ БАЙНА 🥰

🌼 Тус асарт нялх, нярай хүүхэдтэй эцэг эхчүүд тав тухтай сууж амрах, хүүхдийнхээ живхийг солих боломжийг бүрдүүлээд байна.

🌼 Мөн хүүхэд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор таних мэдээлэл бүхий бугуйвч зүүлгэж байгаа бөгөөд төөрсөн хүүхдүүдийг цагдаагийн байгууллагын алба хаагчид эх, хүүхдийн асарт хүргэн, эцэг эх, асран хамгаалагчийг нь ирэх хүртэл аюулгүй орчинд түр саатуулж байгаа юм.

🔊 Иргэд та бүхэн хүүхдээсээ хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхаарч, хүүхэд төөрсөн тохиолдолд эх, хүүхдийн асар болон цагдаагийн алба хаагчдад яаралтай хандаарай.

🐎👦🦺 Уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллалаа 👧✅🏇 Ховд аймгийн Үндэсний их баяр наадмын хурдан морины 🐎 ...
31/07/2026

🐎👦🦺 Уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллалаа 👧✅

🏇 Ховд аймгийн Үндэсний их баяр наадмын хурдан морины 🐎 шүдлэн, хязаалан, сонгомол дунд насны морьдын уралдаан өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа. 🎉

👮‍♂️ Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч О.Мандалсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 👥 уралдаанч хүүхдүүдийг аливаа ⚠️ эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 📝 бүртгэл мэдээллийг шинэчлэх, 🤝 уяач болон эцэг эхчүүдтэй хариуцлагын гэрээ байгуулж, 🦺 хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллалаа.

📊 Өнөөдрийн уралдаанд:
🐴 Шүдлэн – 19
🐴 Хязаалан – 31
🐴 Сонгомол дунд нас – 19
➡️ Нийт 69 морь уралдлаа.

🔎 Хяналт шалгалтын үеэр:
⛑️ Стандартын бус малгайтай – 1
🦵 Хамгаалалтын өвдгөвч, тохойвчгүй – 2
👟 Хөлийн шагай ил гарсан пүүз, хээтэй гуталтай – 12 хүүхдийн уяачдад шаардлага тавьж, шуурхай солиулан ✅ зөрчлийг газар дээр нь арилгаж ажиллалаа.
📢 Маргааш Ховд аймгийн Үндэсний их баяр наадам 🐎 азарганы уралдаанаар үргэлжилнэ.

🏇 Ховд аймгийн Үндэсний их баяр наадмын хурдан морь, уралдаанч хүүхдийн бүртгэл өнөөдөр 20:00 цагт хаагдана.📋 Иймд уяачи...
30/07/2026

🏇 Ховд аймгийн Үндэсний их баяр наадмын хурдан морь, уралдаанч хүүхдийн бүртгэл өнөөдөр 20:00 цагт хаагдана.

📋 Иймд уяачид 🐎 болон уралдаанч хүүхдүүд 👦👧 та бүхнийг хугацаандаа амжиж бүртгэлээ хийлгэхийг хүсье.

Address

Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар/Хүүхдийн Ордон/
Hovd
84161

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00
Saturday 00:00 - 13:00
Sunday 00:00 - 13:00

Telephone

+97694346262

Alerts

Be the first to know and let us send you an email when Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share