Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар

  • Home
  • Mongolia
  • Hovd
  • Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах, хамгаал? Шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлаар ажиллах боломж, нөхцлийг бүрдүүлнэ.

25/08/2026

Ховд аймгийн прокурорын газраас ЭХЕА-ийн 3.1-1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Ариунболд, Х.Солонго нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан

25/08/2026

Ховд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.Нурболат, А.Сара нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТОЙМПрокурорын саналыг үндэслэн шүүх яллагдагчид  цагдан хорих таслан сэргийлэх арга ...
21/08/2026

ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТОЙМ
Прокурорын саналыг үндэслэн шүүх яллагдагчид
цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар:
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026.08.14-ний өдрийн 2026/3051/ЭХ/ШЗ/000131, 2026.08.16-ны өдрийн 2026/3051/ЭХ/ШЗ/000132, 2026.08.17-ны өдрийн 2026/3051/ЭХ/ШЗ/000133

Тоймын огноо дугаар: 2026.08.20
Тоймын төрөл: Шүүгчийн захирамж
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Бага насны хүүхдийг онц хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж бүлэглэж алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан 2026.08.14-ний өдөр Д.А-г шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүйгээр баривчилжээ.
Шүүхээс уг ажиллагааг хянаад 2026.08.14-ний өдөр мөрдөгчийн шүүхийн зөвшөөрөлгүйгээр сэжигтнийг баривчилсан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзээд хүчинтэйд тооцож шийдвэрлэсэн.
Ховд аймгийн Прокурорын газраас дээрх гэмт хэрэгт холбогдуулан тухайн үйл явдал болсон гэх ногооны талбай буюу хэргийн газар, тээврийн хэрэгсэл, орон байрнаас ул мөр илэрсэн үндэслэлээр яллагдагч нарыг цагдан хорих саналыг шүүхэд ирүүлсэн байна. Шүүхээс прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзээд яллагдагч Д.А-г 2026.08.14-ний өдрөөс, яллагдагч М.Д-г 2026.08.16-ны өдрөөс, яллагдагч С.Б-г 2026.08.17-ны өдрөөс тус тус яллагдагчаар 1 сар цагдан хорьж шийдвэрлэсэн.
Эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан анх удаа яллагдагчаар цагдан хоригдсон тохиолдолд нэг сарын хугацаагаар цагдан хоригддог бөгөөд цаашид цагдан хорих шаардлагатай гэж үзвэл уг хугацаа дуусахаас өмнө прокуророос шүүхэд цагдан хорих хугацааг сунгах саналаа ирүүлнэ.
Прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх тухай бүр яллагдагчаар цагдан хорих хугацааг нэг нэг сараар сунгаж шийдвэрлэдэг.

Тоймыг бэлтгэсэн: Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.РАУШАН

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн хагас жилийн шүүн таслах үйл ажиллагааны товч мэдээ
08/07/2026

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн хагас жилийн шүүн таслах үйл ажиллагааны товч мэдээ

26/06/2026

Ёс зүйн хорооны 2025 оны 06 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг тооцох үнэлгээний аргачлал”, “Эрсдэлийн үнэлгээний хуудас”, “Эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээний хяналтын хуудас”-ыг, 07 дугаар тогтоолоор “Ёс зүйн нөлөөллийн мэдүүлгийн загвар”-ыг, 08 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, хариуцлагын бүртгэлийн хуудасны загвар”-ыг тус тус баталсан.
Дараах холбоосоор тогтоолуудыг татан авч ашиглах боломжтой.
Ёс зүйн хорооны 2025 оны 06 дугаар тогтоол:
https://cdn.greensoft.mn/uploads/users/5896/files/Аргачлал%20батлах(1).pdf
Ёс зүйн хорооны 2025 оны 07 дугаар тогтоол:
https://cdn.greensoft.mn/uploads/users/5896/files/Нөлөөллийн%20мэдүүлэг%20батлах%20тухай(1).pdf
Ёс зүйн хорооны 2025 оны 08 дугаар тогтоол:
https://cdn.greensoft.mn/uploads/users/5896/files/Загвар%20батлах%20тухай(1).pdf

22/06/2026

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцооны 2026 оны 1-р улирлын мэдээ

12/06/2026
ШҮҮХИЙН АРХИВЫН ӨРӨӨГ НЯГТРУУЛСАН ШҮҮГЭЭГЭЭР ХАНГАЛАА      Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2026 оны 5 дугаар сард...
05/06/2026

ШҮҮХИЙН АРХИВЫН ӨРӨӨГ НЯГТРУУЛСАН ШҮҮГЭЭГЭЭР ХАНГАЛАА

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2026 оны 5 дугаар сард тус шүүхийн байрны Хөмрөг үүсгэгч Архивын өрөөнд их засварын ажил хийж гүйцэтгэж, Архивын зориулалт бүхий Нягтруулсан шүүгээг суурилуулах ажлыг гүйцэтгэгч байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, ашиглалтад хүлээн авлаа.
Шүүхийн Архивын өрөөг зориулалтын нягтруулсан шүүгээгээр хангаснаар Архивын хадгаламжийн нэгжийг зориулалтын дагуу ангилж, хэрэг маргаан, баримтыг эрх зүйн төрөл, огноогоор эгнээ үүсгэн байршуулж, хадгалах, Архивын үйлчилгээг иргэд, хуулийн этгээдэд шуурхай үзүүлэх боломж бүрдэж, архиваас хэрэг, материалын хадгаламжийн нэгжийн судалгаа зэргийг хийхэд илүү хялбар болж, үйлчилгээний чанар дээшлэх боломж бүрдэж байгаа нь чухал ач холбогдолтой.

ХОВД АЙМГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙГ УГТАН ХҮҮХЭД, ЗАЛУУСЫГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, Э...
29/05/2026

ХОВД АЙМГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙГ УГТАН ХҮҮХЭД, ЗАЛУУСЫГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА.

Ховд аймгийн шүүх байгуулагдсаны 100 жилийн ойг угтан Ховд аймгийн 17 сумын ерөнхий боловсролын сургуулиуд, Хөгжил политехник коллеж, нийт 25 боловсролын байгууллагын ахлах ангийн сурагчдад гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг таниулах, өсвөр үеийнхний хууль тогтоомжийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалтыг 2026 оны 01 сараас Ховд аймгийн Жаргалант сумын 1-р сургуулиас эхлүүлж, 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэдээлэл хүргэснээр амжилттай өндөрлөлөө.
Уг сургалтад Ховд аймгийн ерөнхий боловсролын 2,090 гаруй сурагч хамрагдсан бөгөөд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр, Ж.Отгонхишиг нар зохион байгуулж, сургалтыг явууллаа.
Ховд аймгийн өсвөр үеийнхэн эрх зүйн зөв соёлд суралцаж, ирээдүйд үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс өөрийгөө болон үе тэнгийнхнээ хамгаалах, ирээдүйд зөв иргэн болон төлөвшихөд энэхүү сургалт нь хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Address

Ховд аймаг, Жаргалант сум, Цабагарав баг
Hovd
3400

Alerts

Be the first to know and let us send you an email when Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар:

Shortcuts

Share