13/08/2026
Шинэ Ховд Агро парк ХХК-нь "Шинэ хөдөө" төслийн санхүүжилтээр Ховд аймгийн хэмжээнд Баруун, Төвийн, Хойд гэсэн 3 бүсэд Техник дундын үйлчилгээг байгуулаад иргэддээ Хөдөө аж ахуй ахуйн техникийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
2026 оны Намрын хадлан, ургац хураалтын ажилд нийт 9 том оврын трактор, 6 бага оврын трактор, тусгай зориулалтын 1 комбайнаар иргэд, аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан техникийн туслалцаа үзүүлэн, өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа. Бидний зүгээс техникийн түрээсийг зах зээлийн үнийн 50 хувиас хэтрүүлэхгүй байх бодлого барин ажиллаж байна.
Хариуцсан албан хаагчдын зүгээс иргэдтэй уулзаж, ажлын явцтай танилцлаа. Уулзах үед иргэдээс дараах санал гарч байна. Үүнд:
1. Өвс хадах, боох үйлчилгээн дээр нэмж, тээвэрлэлт дээр техникийн туслалцаа авах хүсэлт их байна.
2. Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч өвс боох, хадах ажил доголддог учраас, үүнийг гэрээний хугацаанд уяан хатан хандах
3. Өнгөрсөн жилүүдэд техникгүй үед 8-10 хүн ашиглаж 20 хоног хийдэг байсан ажлыг техникийн үйлчилгээнд хамрагдсанаар 2 хүн, 3-4 хоногт хийж байгаа нь маш сайхан байна.
4. Гараар хадлан хийж, өвсөө задгайгаар хийдэг учир зах зээлд борлуулах боломж муу байсан. Энэ жил тус үйлчилгээнд хамрагдсанаар өвсөө зах зээлд борлуулах үүд хаалга нээгдэж байгааг илэрхийлж байв.
5. Нэг иргэнд техникийн хэт урт хугацаагаар түрээслэхгүй, олон хүнд хүртээмжтэй байдлаар зохион байгуулах зэрэг саналыг гаргаж байна.
Иргэд, аж ахуй нэгж та бүхэн Техник дундын үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл дараах утсаар холбоо барьж гэрээ байгуулна уу...
Утас: 89118987 - /Ховд агро парк ХХК Төслийн менежер/
95059109 - /Ховд агро парк ХХК ОНХ менежер/