Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар

  • Home
  • Mongolia
  • Hovd
  • Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар

УРИАЛГА Иргэд “Усны сан” бүхий газарт дараах энгийн зөрчлүүдийг түгээмэл гаргаж байна.Үүнд:- Хог хаях - Голд машин угаах...
06/06/2026

УРИАЛГА

Иргэд “Усны сан” бүхий газарт дараах энгийн зөрчлүүдийг түгээмэл гаргаж байна.
Үүнд:
- Хог хаях
- Голд машин угаах
- Хувцас, хивс, дрож угаах
- Ногоон зүлгэн дээр машин зогсоох
- Гал түлэх
- Зүлгэн дээр элс асгах
- Гэрийн бууриа цементлэх
-Зүлэг сэндийчиж гэрийн шал суулгах
- Хог шатаах гэх мэт

Буянт голынхоо үржил шимийг хүртэн ажиллаж амьдарч байгаа хэн бүхэн дээрх зөрчлүүдийг гаргахгүй, буруутай үйлдэл гаргасан нэгэндээ шаардлага тавьж эзэн хүний сэтгэлээр ханддаг байхыг уриалж байна. 🙌
Бие биендээ хяналт тавьж иргэний үүргээ биелүүлж, сайн дурын байгаль хамгаалагч байж чаддаг ухамсарт иргэд та бүхэн үр хойчдоо үзэсгэлэнт байгалиа энэ хэвээр нь өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. 💦🌿

Байгальд ээлтэй зусъя
Буянт голоо хамгаалъя

06/06/2026
06/06/2026

🌞💧2026 оны 06 дугаар сарын 06,07-ний амралтын өдрүүдэд Буянт голын сав дагуух газарт Байгаль орчны салбарын албан хаагчид хуваарийн дагуу хяналтаар ажиллаж байна.
👤❗️Иргэн та:
✅ Голын усанд ахуйн болон бусад хог хаягдал хаяхгүй байх
✅ Машин, техник хэрэгслийг голын эрэг дагуу угаахгүй байх
✅ Химийн бодис, угаалгын нунтаг усанд оруулахгүй байх
✅ Хог хаягдлаа зориулалтын газарт хаях
✅ Голын эрэг орчмын байгаль орчноо цэвэр байлгахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

🍀Буянт голоо хамтдаа хамгаалцгаая🍀

ИРГЭДИЙН АНХААРАЛД❗️Шинэхэн ургаж буй ногоон зүлгийг сэндийчэж шал суулгаж байгаа ухамсаргүй иргэдэд зөрчлийн тухай хуул...
06/06/2026

ИРГЭДИЙН АНХААРАЛД❗️

Шинэхэн ургаж буй ногоон зүлгийг сэндийчэж шал суулгаж байгаа ухамсаргүй иргэдэд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч шийдвэрлүүлэхээр Ховд аймгийн цагдаагийн газартай хамтран ажиллаж байна. ☝️

Иргэд та бүхэн Байгаль хамгаалагч нарын тавьсан шаардлагыг биелүүлж, хамгаалалтын зурвасны ард хайргатай хэсэгт гэрээ барьж, ногоон зүлгийг гэмтээхгүй байхыг ЗӨВЛӨЖ байна.❗️

“ИДЭВХИТЭЙ НАСЖИЛТ - ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН” аяны нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Нээлтэнд 12 багийн 100 гаруй ах...
06/06/2026

“ИДЭВХИТЭЙ НАСЖИЛТ - ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН” аяны нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Нээлтэнд 12 багийн 100 гаруй ахмад оролцож хуваарьт багууд алхалтанд нэгдлээ. 👏👏

Ахмад настныг идэвхтэй хөдөлгөөн алхалт, гүйлт, дасгал, нийтийн биеийн тамираар тогтмол хичээллүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор "Идэвхитэй насжилт-дасгал, хөдөлгөөн" аян Улсын хэмжээнд 05-11 дүгээр сарын хооронд зохион байгуулагдана.

Ахмадууд та бүхнийг аянд идэвхитэй хамрагдахыг хүсье. 🤗

Ховд аймгийн Биеийн тамир, спортын газар

Энэ 2026 оныг "Хүний хөгжлийг дэмжин иргэдийн амьдрах орчныг сайжруулах" жил болгон зарласантай холбогдуулан аймгийн Зас...
05/06/2026

Энэ 2026 оныг "Хүний хөгжлийг дэмжин иргэдийн амьдрах орчныг сайжруулах" жил болгон зарласантай холбогдуулан аймгийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгууллагын орчны тохижилтыг дэмжих зорилгоор байгууллагын гадна талбай болон ойр орчмын 50 метр газрыг цэвэрлэх, зүлэгжүүлэх ажлыг хамт олноороо хийж гүйцэтгэлээ. 👋
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг өөрийн эзэмшлийн болон нийтийн эзэмшлийн 50 метр газрыг цэвэрлэх, тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг тогтмол зохион байгуулахыг уриалж байна.
Цэвэр цэмцгэр, ажиллаж, амьдрахад таатай орчныг бүрдүүлэхэд хүн бүрийн ОРОЛЦОО чухал. ✌️

2026.06.05

05/06/2026

Зусланд гарах айл өрхүүд дараах зөвлөмжийг даган мөрдөж, Зуслангийн бүсдээ цэвэр цэмцгэр, аюулгүй зусцгаая.

АНХААРУУЛГА❗️❗️❗️Ховд аймагт малын гоц халдварт шүлхий  өвчний тохиолдол 200-д хүрээд байна. Иймд малчид, иргэд та бүхэн...
05/06/2026

АНХААРУУЛГА❗️❗️❗️

Ховд аймагт малын гоц халдварт шүлхий өвчний тохиолдол 200-д хүрээд байна.

Иймд малчид, иргэд та бүхэн өндөр хариуцлагатай байж, малаа тогтмол ажиглан хяналт тавихыг анхааруулж байна.

Хэрэв малд сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нэн даруй мал эмнэлгийн мэргэжилтэнтэй холбогдож, мэргэжлийн зөвлөгөө авч, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ үү.

Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хүн бүрийн үүрэг юм.
@Ховд ТВ
Ховд аймгийн Мал эмнэлгийн газар

Ховд хотын цаг агаарын мэдээ 2026.06.05Ховд  ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл
05/06/2026

Ховд хотын цаг агаарын мэдээ
2026.06.05

Ховд ус цаг уур, орчны мэдээ мэдээлэл

АЙЛ ӨРХҮҮДИЙГ 06 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН БУЯНТ ГОЛЫН ЗУСЛАНД ГАРГАНА. 👏👏👏Иргэдийн хүсэлтийн дагуу 06 дугаар сары...
04/06/2026

АЙЛ ӨРХҮҮДИЙГ 06 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН БУЯНТ ГОЛЫН ЗУСЛАНД ГАРГАНА. 👏👏👏

Иргэдийн хүсэлтийн дагуу 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Буянт голын зусланд айл өрхүүдийг гаргахаар шийдвэрлэлээ.

Энэ ажлын хүрээнд Буянт голын эрэг дагуу хамгаалалтын зурвас татах ажлыг гүйцэтгэлээ. 💯

❗️ Иргэд та бүхэн хүрээлэн буй байгаль орчноо хамгаалах иргэний үүргээ биелүүлэн, хамгаалалтын зурвасны ард талын хайргатай хэсэгт гэрээ барьж, зусланд гарах дүрэм журмыг дагаж мөрдөхийг ЗӨВЛӨЖ байна. 🙌

Зусланд гарахдаа хог хаягдлын үйлчилгээний төлбөр 30.000 төгрөгөө төлж гарахыг анхаарна уу.

Буянт голын зусландаа цэвэр цэмцгэр, байгальдаа ээлтэй, соёлтой зусцгаая. 🤗🌞

Address

Hovd

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар:

Share