Ховд Монгол Ардын Нам

Ховд Монгол Ардын Нам Монгол Ардын Нам 🇲🇳

26/08/2026

БНСУ-Д МОНГОЛЫН ХОЁР ДАХЬ СУРГУУЛИЙГ БАЙГУУЛНА

БНСУ-д Монголын 60 мянга гаруй иргэн ажиллаж, амьдарч байгаа тул тус улсад Монголын хоёр дахь сургуулийг байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна.

Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэй Интэй уулзах үеэр энэ талаар мэдээлсэн бөгөөд Мүн Жэй Ин БНСУ-д оршин суугаа монгол иргэд, хүүхдүүд өөрсдийн өв соёлоо хадгалж явах нь чухал болохыг онцолжээ.

Монгол, БНСУ-ын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрч, хоёр улсын иргэдийн харилцаа улам өргөжиж байна.

Ховдчууд та бүхэндээ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 1...
10/07/2026

Ховдчууд та бүхэндээ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Төрийн их баяр наадамд Ховд нутгийн хурдан хүлгүүд нь түрүү, айрагт давхиж, хүчит бөхчүүд хүч бяраа гайхуулан түрүү үзүүрт хүрч барилдаж, цэц мэргэн харваачид нь хасаа бүрээ онож, Ховд нутгийнхаа нэрийг улс орон даяар шуугиулан сайхан наадах болтугай.

10/06/2026

“АРДЫН НАМ-АРД ТҮМЭНДЭЭ” АЯН ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ🇲🇳🇲🇳🇲🇳

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас “Ардын нам-Ард түмэндээ” аяныг өнөөдрөөс орон даяар эхлүүлж байна.

МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд, Нарийн бичиг нарын дарга нар, УИХ-ын гишүүд, дэд сайд нараар ахлуулсан баг 21 аймаг, 330 сумын намын анхан шатны нэгжид очиж гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсоно.

Монгол Ардын намын дарга Н.Учрал 31 дүгээр Их хурлаар намын даргаар сонгогдохдоо Ардын нам ард түмэндээ хүрч ажилладаг, гишүүдээ сонсдог, тэднийхээ харилцаа холбоог идэвхжүүлдэг нам болно гэсэн уриалгыг бодит ажил болгосоор байна.

Тодруулбал, Монгол Ардын намаас болон УИХ, Засгийн газраас явуулж буй бодлого, шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлууд, Монгол Ардын намын дарга Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”, гишүүн төвтэй E4 стратеги, намын гишүүдийн бүртгэл, харилцааны Enam 3.0 платформын талаар танилцуулах, иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсох зорилготой юм.

Одоогоор Монгол Ардын намын дарга Н.Учрал 11 аймагт, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар 19 аймагт ажиллаад байна. Мөн намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг болон Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын 11 хороо, Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газраас “Гишүүн төвтэй E4 стратеги”-ийг нийслэлийн есөн дүүрэгт танилцуулаад байгаа юм.

Тэгвэл энэ удаад Монгол Ардын намын УИХ-ын гишүүд, мөн дэд сайд, намын Нарийн бичгийн дарга нарын тэргүүлсэн баг орон нутагт 2026 оны зургаадугаар сарын 10-аас зургаадугаар сарын 25 хүртэл ажиллаж намын гишүүд, дэмжигчид, иргэд олон нийттэй уулзана. https://nam.mn/content/ardiin-nam-ard-tumendee-ayan-oron-dayaar-ehellee

09/06/2026
09/06/2026

Address

Khovd

Alerts

Be the first to know and let us send you an email when Ховд Монгол Ардын Нам posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Ховд Монгол Ардын Нам:

Shortcuts

Share