Хөвсгөл SDY

Хөвсгөл SDY Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо

📍📍Хөвсгөл аймгийн Социал Демократ Монголын Залуучуудын холбоо SDY Mongolia байгууллагын дэргэдэх SDY Аcademy-ийн “Мэдлэг...
05/08/2026

📍📍Хөвсгөл аймгийн Социал Демократ Монголын Залуучуудын холбоо SDY Mongolia байгууллагын дэргэдэх SDY Аcademy-ийн “Мэдлэгийн өглөг” аян-тай хамтран аймгийнхаа залуучуудад зориулсан сургалтыг зохион байгуулж байна.

📍Хөвсгөл аймаг Мөрөн сум ЗДТГ
🗓️ 2026.08.05
“Хамгийн үнэтэй өглөг бол мэдлэгийн өглөг”

05/08/2026

📍📍Хөвсгөл аймгийн Социал Демократ Монголын Залуучуудын холбоо SDY Academy-тай хамтран аймгийнхаа залуучуудад зориулсан сургалтыг зохион байгуулж байна.

✅Тус өдөрлөгийн хүрээнд манлайлал, хувь хүний хөгжил, улс төр судлал, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоо, үйл ажиллагаа зэрэг сэдвээр сургалт зохион байгуулахаас гадна аймаг, орон нутгийн удирдлагуудтай чөлөөт уулзалт, санал солилцох юм.

💁🏻‍♀️ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГААН-УУЛ СУМЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР ГОМБОДОРЖИЙН ПҮРЭВДУЛАМЫ...
24/06/2026

💁🏻‍♀️ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГААН-УУЛ СУМЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР ГОМБОДОРЖИЙН ПҮРЭВДУЛАМЫГ СОНГОН БАТАЛЛАА.

📍Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын Социал демократ Монголын залуучуудын холбооны чуулга уулзалт зохион байгуулагдлаа.

🤝Тус хурлаар холбооны бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, Цагаан-уул сумын Социал демократ Монголын залуучуудын холбооны тэргүүнээр Гомбодоржийн Пүрэвдулмыг сонгон баталж, тамга тэмдгийг гардууллаа.

📍Мөн Цагаан-уул сумын Социал демократ Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдээр сонгогдсон залуучууддаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. 👏👏👏

💁🏻‍♀️СОНСЬЁ-ТӨЛӨӨЛЬЕ–ДЭМЖЬЕ АЯНЫ ХҮРЭЭНД ХӨВСГӨЛ АЙМГИЙН СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН, ТЭРГҮҮЛЭ...
07/06/2026

💁🏻‍♀️СОНСЬЁ-ТӨЛӨӨЛЬЕ–ДЭМЖЬЕ АЯНЫ ХҮРЭЭНД ХӨВСГӨЛ АЙМГИЙН СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН, ТЭРГҮҮЛЭГЧИД РЕНЧИНЛХҮМБЭ СУМАНД АЖИЛЛАЛАА.

📍Ренчинлхүмбэ сумын Социал демократ залуучуудын байгууллагын 2026 оны зорилго зорилтын дагуу хийж хэрэгжүүлсэн ажил болон хийх ажлын талаар аймгийн тэргүүн Ч.Баасанжав мэдээ, мэдээллээ өгч кофетой ярилцлага хийлээ.
💡Орон нутагт залуучуудыг татах тэдний нийгмийн баталгааг хангах чиглэлээр бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатайг Ренчинлхүмбэ сумын залуучуудын төлөөлөл саналаа илэрхийлж байв.
🔥Мөн “Galol” аппликейшн танилцуулга болон Улс төрийн манлайллын академийн сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн талаар танилцуулга, мэдээлэл өглөө.
🌟Түүнчлэн Ренчинлхүмбэ сумын Социал демократ Монголын залуучуудын холбооны бүтэц, бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэн ажиллахаа тэргүүн М.Батзориг илэрхийллээ.

💁🏻‍♀️ 💁🏻‍♀️ХӨВСГӨЛ АЙМГИЙН УЛААН-УУЛ СУМЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР БАТТӨРИЙН ДҮҮРЭНБАЯР...
04/06/2026

💁🏻‍♀️ 💁🏻‍♀️ХӨВСГӨЛ АЙМГИЙН УЛААН-УУЛ СУМЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР БАТТӨРИЙН ДҮҮРЭНБАЯРЫГ СОНГОН БАТАЛЛАА.

📍Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын Социал демократ Монголын залуучуудын холбооны чуулга уулзалт өнөөдөр Улаан-уул суманд амжилттай зохион байгуулагдлаа.

🤝Тус хурлаар холбооны бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, Улаан-уул сумын Социал демократ Монголын залуучуудын холбооны тэргүүнээр Баттөрийн Дүүрэнбаярыг сонгон баталж, тамга тэмдгийг гардууллаа.

📍Мөн Улаан-уул сумын Социал демократ Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдээр сонгогдсон залуучууддаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. 👏👏👏

💁🏻‍♀️ 💁🏻‍♀️ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЯНЗҮРХ СУМЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР БАЯНЗҮРХ СУМЫН ЗАСАГ ...
03/06/2026

💁🏻‍♀️ 💁🏻‍♀️ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЯНЗҮРХ СУМЫН СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР БАЯНЗҮРХ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ МӨНХӨӨГИЙН МӨНХЗУЛИЙГ СОНГОН БАТАЛЛАА.

📍Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Социал демократ Монголын залуучуудын холбооны чуулга уулзалт өнөөдөр Баянзүрх суманд амжилттай зохион байгуулагдлаа.

🤝Тус хурлаар холбооны бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, Баянзүрх сумын Социал демократ Монголын залуучуудын холбооны тэргүүнээр Мөнхөөгийн Мөнхзулыг сонгон баталж, тамга тэмдгийг гардууллаа.

📍Мөн Баянзүрх сумын Социал демократ Монголын залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдээр сонгогдсон залуучууддаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. 👏👏👏

💁🏻‍♀️SDY Mongolia-ны Бага хурлын II хуралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.✅Хөвсгөл аймгаас Хойд бүс хариуцс...
29/05/2026

💁🏻‍♀️SDY Mongolia-ны Бага хурлын II хуралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

✅Хөвсгөл аймгаас Хойд бүс хариуцсан нарийн бичгийн дарга Х.Тайванбаяр, Хөвсгөл аймгийн Социал Демократ Монголын залуучуудын холбооны бага хурлын гишүүд Хөвсгөл SDY-ийн тэргүүн Ч.Баасанжав, нарийн бичгийн дарга Б.Нямчимэг, тэргүүлэгч Л.Болормаа, Б.Отгонтуяа, Ж.Даваадорж нар тус тус оролцлоо.

📍Тус хуралдаанаар PDS-ны хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулж, цаашдын бодлого чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ болон цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн санал солилцлоо. Мөн оролцогчид хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр үнэтэй санал, санаачилгуудыг дэвшүүлэн ярилцсан нь онцлог байлаа.

💎Хуралдааны үеэр гарсан санал, шийдвэрүүд нь цаашдын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, бодитой хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

🌿“АМЬДРАЛ-УРГУУЛЬЯ” ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🌿“Моддоо услая – Хаврын цэнэг усалгааны аян”-ы хүр...
25/05/2026

🌿“АМЬДРАЛ-УРГУУЛЬЯ” ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🌿

“Моддоо услая – Хаврын цэнэг усалгааны аян”-ы хүрээнд зохион байгуулагдсан “Амьдрал–Ургуулья” гэр бүлийн өдөрлөг 2026 оны 05-р сарын 23-ны өдөр “Соёмбо” цогцолборт амжилттай болж өндөрлөлөө. 🌱

Энэхүү өдөрлөгт гэр бүл, найз нөхөд, хүүхэд багачууд өргөнөөр оролцож, байгаль дэлхийгээ хайрлах, хамтдаа идэвхтэй, дурсамжтай өдрийг өнгөрүүлэх сайхан боломж бүрдсэн юм.

🎯 Өдөрлөгийн үеэр:
🪴 Мод усалгаа
🏀 Гэр бүлийн буухиа тэмцээн
🏀 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн
🤸 Нээлттэй гимнастикийн дасгал
🍦 Үнэгүй зайрмаг тараалт
📸 Гэр бүл, найз нөхдийн зураг авалт, хэвлэл
🎭 Үлгэрийн баатруудтай дурсгалын зураг
🎤🎸 OPEN MIC – Чөлөөт тайзны үзүүлбэрүүд

зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж, оролцогчдын уур амьсгал, идэвх оролцоо өндөр байлаа. ✨

Байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж, өдөрлөгт хүрэлцэн ирсэн нийт оролцогчид, хамтран ажилласан байгууллага, дэмжигч та бүхэндээ халуун талархал илэрхийлье. 🌳💚

Хамтдаа ургуулж, хамтдаа бүтээцгээе! 🌱

🌿 “АМЬДРАЛ-УРГУУЛЬЯ” ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД “СОЁМБО ЦОГЦОЛБОР”-Т 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАН...
20/05/2026

🌿 “АМЬДРАЛ-УРГУУЛЬЯ” ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД “СОЁМБО ЦОГЦОЛБОР”-Т 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аяны хүрээнд “Амьдрал–Ургуулья” гэр бүлийн өдөрлөг 2026 оны 05-р сарын 23-ны өдөр 11:00 цагт “Соёмбо” цогцолборт зохион байгуулагдах гэж байна.

🏀 Тус арга хэмжээний хүрээнд гэр бүлийн дунд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдана.

🌟Эхний 12 багийг тул та яараарай.

💁🏻‍♀️Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 88398883

🌿Та бүхнийг идэвхтэй оролцож, нэг өдрийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна!

#ТэрбумМод #моддооусалъя #экологийнсэргэлт

Address

Mörön

Telephone

+97688055814

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөвсгөл SDY posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хөвсгөл SDY:

Shortcuts

Share