Түнхэл Захирагчийн Алба

Түнхэл Захирагчийн Алба job

06/08/2026

Б.УРАНЦЭЦЭГ: ДУЛААНЫ СТРЕСС НЬ ХҮНИЙ БИЕД ШУУД АЧААЛАЛ ҮЗҮҮЛЖ, ЗАРИМ ТОХИОЛДОЛД АМЬ НАСАНД Ч АЮУЛ УЧРУУЛЖ БОЛЗОШГҮЙ

⛑️Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн эрүүл ахуйч Б.Уранцэцэгийн “Ажлын байрны дулааны стрессийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл”-ийн талаар бичсэн нийтлэлийг хүргэж байна.

🌡️Ажлын байрны орчны дулааны тохиромжгүй нөхцөл нь ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт шууд болон шууд бус сөрөг нөлөө үзүүлдэг. Ялангуяа халуун цех, хүнсний үйлдвэрлэл, уур ихтэй орчинд ажилладаг хүмүүс дулааны стрессэд өртөх эрсдэл өндөр байдаг.

😡Дулааны стресс нь зөвхөн тав тухгүй мэдрэмж төрүүлэхээс гадна хүний биеийн дулааны зохицуулалтыг алдагдуулж, эрүүл мэндийн ноцтой хүндрэл үүсгэж болзошгүй.

👉🏻Дулааны стресс үүсэх гол хүчин зүйлс:
• Орчны өндөр температур
• Агаарын өндөр чийгшил
• Агаарын урсгал хангалтгүй байх
• Биеийн хүчний ачаалалтай ажил
• Агаар нэвтрүүлэхгүй, хэт битүү ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл

🌡️Тухайлбал, гурил, талх, нарийн боовны үйлдвэрлэлийн халуун цехэд ажиллагсад халуун төхөөрөмж, уурын орчинд олон цагаар ажилласнаар дээрх хүчин зүйлс давхар үйлчилж, дулааны стрессийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.

👉🏻Хүний биеийн хэвийн температур 36.5–37.5°C байдаг. Харин дулааны стрессийн үед биеэс дулаан гадагшлуулах үйл ажиллагаа алдагдаж, дотоод температур нэмэгдсэнээр:

* ядрах
* халууцах
* шингэний дутагдалд орох
* цусны даралт буурах
* толгой эргэх
* анхаарал сарних
* ухаан алдах
* амьсгалын тоо болон зүрхний цохилт олшрох зэрэг амь насанд аюултай шинж тэмдэг илэрч болзошгүй.

📑Олон улсын судалгаагаар агаарын температур 30°C-ээс дээш нөхцөлд удаан хугацаанд ажиллахад хөдөлмөрийн бүтээмж 10–20 хувиар буурч, үйлдвэрлэлийн осол, алдаа гарах эрсдэл мэдэгдэхүйц нэмэгддэг болохыг тогтоосон байна.

🌡️Дулааны стрессээс урьдчилан сэргийлэхийн тулд MNS 6999:2023 стандартыг мөрдөхийн зэрэгцээ дараах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:
• Агааржуулалтын системийг сайжруулах
• Сэнс, сэрүүцүүлэгч төхөөрөмж суурилуулах
• Халуун бүсээс түр хугацаанд гарч амрах нөхцөл бүрдүүлэх
• Ундны ус, шингэнийг тогтмол хэрэглэх боломжийг хангах
• Амьсгалдаг материалаар хийсэн ажлын хувцсаар хангах
• Дулааны өндөр ачаалалтай үед ажлын хугацаа, ээлжийн зохицуулалт хийх
• Ажилтнуудад тогтмол сургалт зохион байгуулах
• Анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байршуулах

🩺Ажилтны эрүүл мэндийг хамгаалах нь үйлдвэрлэлийн бүтээмж, аюулгүй ажиллагааны үндэс юм. Дулааны стрессээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн осол, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах боломжтой.

06/08/2026
05/08/2026

ЗАРИМ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН 10-65 СМ НЭМЭГДСЭН БАЙНА ‼️

Өнөөдөр (2026.08.05) байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул (Лүн), зүүн хажуугийн Хэрлэн (Өндөрхаан сум), Хангай нурууны араас усжих Орхон (Бат-Өлзий, Орхонтуул сум), өврийн Түй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см нэмэгдсэн байна.

Мөн Туул (Алтанбулаг, Лүн сум) , Хараа (Дархан), Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Хөгшин Орхон, Хархираа (Тариалан сум) зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Балж , Онон гол үерийн аюултай түвшинг 5-15 см даван тус тус үерлэсэн хэвээр байна.

Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
✅ Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
✅ Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
✅ Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
✅ Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
✅ Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
📌Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
#үерийнаюул
#усныосол

05/08/2026

ХЭТ ХАЛУУН ӨДРҮҮД ҮРГЭЛЖЛЭХ УЧРААС НАРШИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Ойрын өдрүүдэд нийт нутгаар агаарын температур нэмэгдэж, хэт халах төлөвтэй байгаа тул нарны цохилт болон шингэний дутагдлаас урьдчилан сэргийлж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

1. ☀️НАРНААС ХАМГААЛАХ БОЛОН ХУВЦАСЛАЛТ
Нарны шууд тусгалаас зайлсхийх: Өдрийн хамгийн халуун цагуудад буюу 11:00 – 16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур явахаас зайлсхийх хэрэгтэй.

ЗӨВ ХУВЦАСЛАХ: Цайвар өнгийн, сул чөлөөтэй, агаар нэвтрүүлдэг байгалийн гаралтай (хөвөн даавуун) хувцас өмсөх.

ХАМГААЛАХ ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ: Гадаа гарахдаа нарны малгай, саравч, нарны шил зүүж, нарнаас хамгаалах тос (SPF 30+) түрхэх.

2. ХООЛ ХҮНС БА ШИНГЭНИЙ ХЭРЭГЛЭЭ:

БАЙНГЫН ШИНГЭН УУХ: Цангаагаа тайлагдахыг хүлээлгүйгээр өдрийн турш буцалсан бүлээн ус, цэвэр ус, хярам, аарц уух.

Хэт хүйтэн ундаа, согтууруулах ундаа, кофеин болон чихэр ихтэй ундаанаас татгалзах (эдгээр нь биеийн шингэнийг хурдан алдагдуулдаг).

ХӨНГӨН ХООЛЛОХ: Тослог, хүнд хоолноос зайлсхийж, жимс, хүнсний ногоо ихээр хэрэглэх.

3. АХУЙН БОЛОН ӨДӨР ТУТМЫН ДЭГЛЭМ:

ӨРӨӨ ТАСАЛГААГ СЭРҮҮН БАЙЛГАХ: Өрөө тасалгааг сэрүүн байлгах: Нартай талын цонхны хөшгийг хааж, өглөө болон оройн сэрүүнд агаар салхи оруулах.

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН : Биеийн хүчний ажил болон бэлтгэл сургуулилтыг өглөө эрт эсвэл оройн сэрүүнд төлөвлөх.

АВТОМАШИНД АНХААРАХ: Хаалттай автомашинд хүүхэд, ахмад настан, гэрийн тэжээвэр амьтныг хэзээ ч ганцаarr нь үлдээж болохгүй.

Хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчинтэй хүмүүс (зүрх судас, даралт ихсэх гэх мэт) хэт халуунд илүү эмзэг тул тэдний агаарын сэрүүцүүлэг, шингэний хэрэглээнд онцгой анхаарах.

🙄Наранд цохиулсан шинж тэмдэг (толгой эргэх, дотор муухайрах, судасны цохилт түргэсэх, арьс улайж халуурах) илэрвэл нэн даруй сэрүүн газарт шилжиж, хүйтэн жин тавих бөгөөд шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад (103☎️📞) хандах.

Address

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг Түнхэл тосгон
Mandal
4522

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Түнхэл Захирагчийн Алба posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share