Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар

Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Government Organization, Дундговь аймаг Сайнцагаан сум 7-р баг Буяннэмэхийн өргөн чөлөө, Mandalgovi.

28/07/2026
28/07/2026
Харилцан туршлага судлах талбайн өдөрлөгт Дундговь аймгийн ногоочид оролцлооMON-SHEP төслийн хүрээнд 2026 оны 7 дугаар с...
28/07/2026

Харилцан туршлага судлах талбайн өдөрлөгт Дундговь аймгийн ногоочид оролцлоо

MON-SHEP төслийн хүрээнд 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан "Харилцан туршлага судлах талбайн өдөрлөг"-т Дундговь аймгийн хүнсний ногоо тариалагчид амжилттай оролцлоо.

Өдөрлөгийн үеэр төслийн мэргэжилтнүүд тариаланчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн орчин үеийн хөдөө аж ахуйн технологи, зах зээлийн эрэлт хэрэгцээнд суурилсан тариалалтын төлөвлөлт, хүлэмжийн аж ахуйн дэвшилтэт арга технологи, хөрсний чийг хадгалах хучлага ашиглах аргачлал, ургамал хамгааллын цогц менежментийн талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Мөн оролцогч тариаланчид өөрсдийн үйлдвэрлэлийн туршлага, шинэ санаа, сайн дадлыг харилцан хуваалцаж, бие биенээсээ суралцан мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн үр өгөөжтэй өдөрлөг боллоо.

Ийнхүү талбайн сургалт, туршлага солилцох арга хэмжээ нь тариаланчдад шинэ технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх, бүтээмж болон орлогоо нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицох чадавхаа сайжруулахад бодит дэмжлэг үзүүлж байна.

MON-SHEP төсөл цаашид ч тариаланчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ технологи, мэдлэгийг түгээн дэлгэрүүлж, тогтвортой газар тариалангийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.

23/07/2026

Address

Дундговь аймаг Сайнцагаан сум 7-р баг Буяннэмэхийн өргөн чөлөө
Mandalgovi
48000

Alerts

Be the first to know and let us send you an email when Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share