21/07/2026
🇲🇳“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ” 2026 ОНЫ 07 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Дундговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
"Соёлын бүтээлч үйлдвэрийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээг батлах тухай" Засгийн газрын 2022 оны 314 дүгээр тогтоол, Засгийн газрын хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаар тэмдэглэл, Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/901 дугаартай захирамжийн хүрээнд "ДЭЭЛТЭЙ МОНГОЛ 2026" наадам 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах тул иргэд, албан байгууллагыг идэвхтэй оролцохыг уриалж байна.
✅Төв халхын үндэсний хувцас болох Монгол дээлийг хүүхэд, залууст сурталчлан таниулж, тэднийг өв соёлоороо бахархах, өвлүүлэх, аймгийн уран гартнуудыг алдаршуулж ардын урлалын биет ба биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлах, монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэлийг түгээн дэлгэрүүлэх, монгол хувцасны өвөрмөц онцлогийг харуулж, үнэлэмжийг нэмэгдүүлэхийн наадмын гол зорилго оршдог билээ.
🏆 Наадмын үеэр: 🥉🏅🎖
- Шилдэг байгууллага, хамт олон
- Хамгийн сайхан дээлтэй хос
- Хамгийн сайхан дээлтэй эрэгтэй
- Хамгийн сайхан дээлтэй эмэгтэй
- Хамгийн сайхан дээлтэй хүүхэд тус тус номинаци шалгаруулна.
Уралдааны бүртгэлийг 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг дуустал бүртгэнэ.
Уралдаанд оролцох иргэд доорх линкээр орж бүртгүүлнэ үү!
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdK09v7MzIWRXs-PT3zVXpx9jWKDQBsRak5fSCGNgkoBS8Kxw/viewform
Уралдаанд оролцох албан байгууллага доорх линкээр орж бүртгүүлнэ үү!
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSedOJMUX0NNaYA3GPaiJK_Cx3-pm7_MCvfIvRJPrRYVvtDq1Q/viewform