Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар

Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар Энэхүү Page нь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА С.МӨНХЧУЛУУНЫ ӨГСӨН ҮҮРЭГ, ЧИГЛЭЛИЙН ДАГУУ ШАТАХУУН ОЛГОЛТЫН ЗО...
06/08/2026

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА С.МӨНХЧУЛУУНЫ ӨГСӨН ҮҮРЭГ, ЧИГЛЭЛИЙН ДАГУУ ШАТАХУУН ОЛГОЛТЫН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга С.Мөнхчулууны өгсөн үүрэг, чиглэлийн дагуу шатахууны хангамжийн хүндрэлтэй нөхцөлд иргэдийн зайлшгүй хэрэгцээг хангах зорилгоор дараах зохицуулалтыг хэрэгжүүлж байна.

Сайнцагаан сумын малчдын усны худгийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор худгийн насос, моторыг ажиллуулахад шаардлагатай шатахууныг зориулалтын саванд олгох ажлыг зохион байгуулж байна. Шаардлагатай тохиолдолд тухайн малчны харьяалах багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн шатахуун олгох бөгөөд одоогийн байдлаар GOR GAS шатахуун түгээх станц малчдад зориулалтын саванд 60,000 төгрөг хүртэлх дүнгээр шатахуун олгож эхлээд байна.

Мөн аялал жуулчлалын урсгал тасалдах, аймагт зорин ирсэн жуулчид замдаа шатахуунгүй болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Ундарга Говь, GOR GAS шатахуун түгээх станцуудаар дамжуулан жуулчны тээврийн хэрэгслийн шатахууны банканд шаардлагатай хэмжээгээр автобензин олгох зохицуулалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Зохицуулалтыг буруугаар ашиглах, малчин, жуулчин хэмээн өөрийгөө буруу тайлбарлаж будлиан үүсгэхээс сэргийлэх үүднээс:

* Малчдад шатахууныг зөвхөн багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн зориулалтын саванд олгоно.
* Жуулчдад шатахууныг зөвхөн жуулчны тээврийн хэрэгслийн шатахууны банканд олгоно.

Иймд иргэд, малчид та бүхнийг хэрэгжүүлж буй зохицуулалтыг зөв ойлгон, зөвхөн нэн шаардлагатай хэрэгцээндээ шатахуун авч, бусдын хэрэгцээ шаардлагыг хүндэтгэн хамтран ажиллахыг хүсье.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

“ИЛҮҮГЭЭ ТҮГЭЭЕ-2026” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАДундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарШүүхийн шийдвэр гүйцэт...
06/08/2026

“ИЛҮҮГЭЭ ТҮГЭЭЕ-2026” АЯН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Илүүгээ түгээе” аяныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.
Өөрт илүү зүйлсээ зорилтод бүлгийн буюу өрх толгойлсон эцэг, эх, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэн, ар гэрийн холбоогүй хоригдол, хоригдогч, баривчлагдсан этгээдүүдэд түгээх, зуучлах зорилготой юм.

Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, та бүхнийг “Илүүгээ түгээе 2026” аянд нэгдэхийг уриалж байна.

50 МВТ-ЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРСНООР ДУНДГОВИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР НЭМЭГДЭЖ, ХЭРЭГЛЭЭНИЙ ӨСӨЛТИЙГ ХАНГ...
06/08/2026

50 МВТ-ЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРСНООР ДУНДГОВИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭР НЭМЭГДЭЖ, ХЭРЭГЛЭЭНИЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
📌Унших: https://urug.mn/237191/

ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР САЙНЦАГААН СУМДундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарАймгийн За...
06/08/2026

ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР САЙНЦАГААН СУМ

Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Аймгийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/508 дугаар захирамжийн дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дараах байршлуудад газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг цахимаар зарлаж байна.

Дуудлага худалдаанд оролцогч дараах материалуудыг бүрдүүлэн газрын цахим бирж болох ww.mle.mn сайтаар бүртгүүлнэ.

Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
3. Дэнчин төлсөн баримт (Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байх ба 100080000967 тоот дансанд тушаана)
4. Дуудлага худалдааны хураамж төлсөн баримт (Тэмдэгтийн хураамжийн 100080000941 тоот дансанд 12500 төгрөгийг тушаана)

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Н.НОМТОЙБАЯР ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
06/08/2026

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Н.НОМТОЙБАЯР ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ, ОРОН НУТГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭ ИЛЭР...
06/08/2026

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ, ОРОН НУТГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Дундговь аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, гамшгийн эрсдэлийн удирдлага, уул уурхайн салбарын хяналт шалгалтын хэрэгжилт болон аймгийн цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа.

📌 2026 оны 8 дугаар сарын байдлаар Дундговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил дунджаар 80 орчим хувийн хэрэгжилттэй байна. Эрчим хүчний салбарын төлөвлөгөөт засвар, шинэчлэлийн ажлууд бүрэн хэрэгжиж, дулаан хангамжийн бэлтгэл хангагдсан бөгөөд инженерийн шугам сүлжээ, өвс, тэжээлийн нөөц, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг төлөвлөгөөний дагуу ханган ажиллаж байна.

Уулзалтын үеэр Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун аймагт хэрэгжиж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явц болон улсын дэмжлэг шаардлагатай асуудлуудыг танилцууллаа.

Шадар сайдын дэмжлэг авсан асуудлууд:
✅ Говь-Угтаал суманд Эрэн хайх, аврах бүлэг байгуулах
✅ Хог шатааж, дулаан үйлдвэрлэх үйлдвэрийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх
✅ Аймгийн хүн амын ундны усны эх үүсвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад авах

Цаашид шийдвэрлүүлэхээр уламжилсан асуудлууд:
▪️ Аймгийн төвийн 19 км авто замын их засвар
▪️ Аймгийн төвийн дулааны станцын барилгын ажлыг бүрэн дуусгах
▪️ Сайнцагаан сумын дулааны станцын II хэлхээний барилга
▪️ 8 сумын Эрүүл мэндийн төвийг тоноглогдсон автомашинаар хангах
▪️ Говь-Угтаал сумын сургуулийн дотуур байр
▪️ Өлзийт, Дэрэн сумын спорт заалны засвар
▪️ Луус, Адаацаг, Говь-Угтаал, Дэлгэрхангай сумдын сургуулийн их засвар

Шадар сайд Н.Номтойбаяр орон нутгаас тавьсан асуудлуудыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ШАТАХУУН ТҮГЭЭЛТИЙН МЭДЭЭ /2026.08.06/
06/08/2026

ШАТАХУУН ТҮГЭЭЛТИЙН МЭДЭЭ /2026.08.06/

ЖУУЛЧДЫН ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАХ ЗОРИЛГООР ШАТАХУУНЫ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЖ БАЙНАУлсын хэмжээнд шатахууны нийлүүлэлт түр хугац...
06/08/2026

ЖУУЛЧДЫН ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАХ ЗОРИЛГООР ШАТАХУУНЫ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

Улсын хэмжээнд шатахууны нийлүүлэлт түр хугацаанд доголдож, зарим орон нутагт бензиний хангамж хязгаарлагдсан энэ үед Дундговь аймаг аялал жуулчлалын урсгал тасалдах, жуулчид замдаа шатахуунгүй болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохицуулалтын арга хэмжээ авч байна.

Үүний хүрээнд Ундарга говь, GOR GAS шатахуун түгээх станцуудаар дамжуулан аймагт зорин ирсэн жуулчдад шаардлагатай хэмжээгээр бензин олгох зохицуулалтыг хэрэгжүүлж эхэллээ.

Энэ нь хомсдолын үед иргэдийн хэрэгцээг үл алдагдуулахын зэрэгцээ Дундговийг зорин ирсэн дотоод, гадаадын жуулчдын аюулгүй, тасралтгүй зорчих нөхцөлийг хангах зорилготой түр хугацааны арга хэмжээ юм.

Дундговь аймаг жуулчин бүрийг тавтай морилж, аюулгүй аялах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА: ДУНДГОВИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭЭрчим хүчний сайд Б.Найдалаагаар...
05/08/2026

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА: ДУНДГОВИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Эрчим хүчний сайд Б.Найдалаагаар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахын зэрэгцээ аймагт хэрэгжиж буй томоохон эрчим хүчний төслүүдийн явцыг газар дээр нь үзэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов.

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон холбогдох байгууллагуудтай хийсэн уулзалтаар Дундговь аймгийн цахилгаан, дулаан хангамжийн өнөөгийн нөхцөл байдал, салбарт тулгамдаж буй асуудал, хэрэгжиж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөрөнгө оруулалтын талаар санал солилцож, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд төр, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгдлээ.

Мөн аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Дундговь аймгийн эрс тэс уур амьсгал, халаалтын бодит хэрэгцээ, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтын эхлэх хугацааг тухайн оны 09 дүгээр сарын 15-наас, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15 хүртэл, бусад аж ахуйн нэгж, байгууллагын халаалтын эхлэх хугацааг тухайн оны 10 дугаар сарын 01-нээс, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 01 хүртэл байхаар мөрдүүлэх шаардлагатай байгааг уламжилж, энэ асуудлыг шийдвэрлэн ажиллах хүсэлтийг Эрчим хүчний сайдад тавилаа.

Түүнчлэн Сайнцагаан сумын 2 дугаар хэлхээний инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын тендерийн асуудлыг шуурхай шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг хугацаанд нь эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг мөн уламжилсан юм.

Ажлын хэсэг аймагт хэрэгжиж буй хог хаягдлыг шатааж дулааны эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр-ийн үйл ажиллагаатай танилцаж, төслийн технологийн шийдэл, эдийн засаг, байгаль орчны ач холбогдлыг өндрөөр үнэлэв. Мөн уг төслийг бүх талаар дэмжиж, үйлдвэрийг богино хугацаанд бүрэн ашиглалтад оруулах, цаашид бусад аймаг, орон нутагт хэрэгжүүлэх боломжийг судлан ажиллахаа илэрхийллээ.

Мөн ажлын хэсэг Сайнцагаан суманд баригдаж буй 50 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай танилцав. Энэхүү төсөл ашиглалтад орсноор Дундговь аймгийн эрчим хүчний найдвартай байдал сайжирч, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, эрчим хүчний дутагдлын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм. Одоогоор төслийн талбайд 80 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ид үед 400 гаруй ажлын байр шинээр бий болохоор төлөвлөгджээ.

Үүний зэрэгцээ ажлын хэсэг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Говийн бүсийн салбар болон БЗӨБЦТС ТӨХК-ийн Дундговь цахилгаан түгээх сүлжээ салбар-ын өвөлжилтийн бэлтгэл, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдалтай танилцаж, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах чиглэлээр үүрэг, зөвлөмж өглөө.

Энэ удаагийн ажлын айлчлал нь Дундговь аймагт хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүч, дулааны үйлдвэрлэл, инженерийн дэд бүтцийн томоохон төслүүдийг бодлогын түвшинд дэмжих, орон нутгийн эрчим хүчний найдвартай хангамжийг бэхжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд чухал түлхэц болсон үр дүнтэй айлчлал боллоо.

05/08/2026

Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Дундговь аймагт хэрэгжиж буй хог шатааж, дулааны эрчим хүч үйлдвэрлэх төсөл нь орон нутгийн хөгжлийг дэмжих, байгаль орчны ачааллыг бууруулах чухал шийдэл болохыг онцолж, төслийг богино хугацаанд бүрэн ашиглалтад оруулахад бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Тэрээр энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр аймаг, орон нутгийн хог хаягдлын менежмент болон дулаан хангамжийн асуудлыг зэрэг шийдвэрлэх боломж бүрдэх бөгөөд цаашид бусад аймаг, орон нутагт түгээн хэрэгжүүлэх жишиг төсөл болох ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.

Address

Governor's Office, Mandalgovi City, Dundgovi Province
Mandalgovi
48101

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+9767059106

Alerts

Be the first to know and let us send you an email when Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар:

Shortcuts

Share