Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар

  • Home
  • Mongolia
  • Murun-kuren
  • Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар

Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Murun-kuren.

2026 оны Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд ХӨВСГӨЛ аймгаас оролцох өвлөн уламжлагчдыг танилцуулж байна.Фестиваль наймд...
18/08/2026

2026 оны Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд ХӨВСГӨЛ аймгаас оролцох өвлөн уламжлагчдыг танилцуулж байна.

Фестиваль наймдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд болно.

#нүүдэлчиндэлхийнсоёлынфестиваль
#нүүдэлчин2026

Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authorityrity
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар

“НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦАНА УУ🗓 2026 оны 08 дугаар сарын 21-23📍 Налайх дүүргийн Тайж ха...
18/08/2026

“НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦАНА УУ
🗓 2026 оны 08 дугаар сарын 21-23
📍 Налайх дүүргийн Тайж хайрханы бэл
✨Эрхэм та бүхнийг хүрэлцэн ирж соёлын биет бус өвийн баялаг уламжлалтай танилцахыг урьж байна.

2026 оны Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд ХӨВСГӨЛ аймгаас оролцох өвлөн уламжлагчдыг танилцуулж байна.Фестиваль наймд...
17/08/2026

2026 оны Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд ХӨВСГӨЛ аймгаас оролцох өвлөн уламжлагчдыг танилцуулж байна.

Фестиваль наймдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд болно.

#нүүдэлчиндэлхийнсоёлынфестиваль
#нүүдэлчин2026

Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар

16/08/2026

Celebrate the rich diversity of Mongolia’s intangible cultural heritage and the distinctive traditions of its various ethnic groups! Join us for the 5th annual "NOMADS" World Cultural Festival, taking place from August 21–23, 2026, at the scenic foot of Taij Khairkhan in Nalaikh District.
​✨ We warmly invite you to experience, explore, and immerse yourself in our timeless nomadic heritage.
Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестиваль 5 дахь жилдээ 2026 оны 08 дугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд Налайх дүүргийн нутаг “Тайж хайрхан"-ы бэлд болно.
✨Эрхэм та бүхнийг хүрэлцэн ирж соёлын биет бус өвийн баялаг уламжлалтай танилцахыг урьж байна.
​ #Нүүдэлчин2026 #нүүдэлчиндэлхийнсоёлынфестиваль

15/08/2026

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестиваль 5 дахь жилдээ 2026 оны 08 дугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд Налайх дүүргийн нутаг “Тайж хайрхан"-ы бэлд болно.

"НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ - 2026✅Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн "Фестиваль...
12/08/2026

"НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ - 2026

✅Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн "Фестиваль зохион байгуулах тухай" 41 дүгээр тогтоолоор "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон.

✅Энэ удаагийн фестивалийг Монгол Улс санаачилж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас зарлан, 2026 онд 102 улс хамтран тэмдэглэж буй "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил", Монгол Улсад зохион байгуулагдах "Цөлжилттэй тэмцэх тухай" конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр нүүдэлчин Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт мэдлэг арга ухаан, мал маллах арга ухаан, аж төрөх уламжлалт арга ухааныг сурталчлан таниулах зорилгоор 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд зохион байгуулагдана.

ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО.XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны адаг Хөх...
07/08/2026

ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО.

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны адаг Хөхөгчин хонь сарын шинийн 19-ний өдөр Чөчү хайрхны тахилгат овоонд Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголчуудын мянга мянган жилийн түүхтэй уул овоо, ус мөрний тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг, хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах төрийн их ёслол гэдгийг тэмдэглэлээ.

Олон мянган жилийн тэртээгээс хүн зон, амьтан, ургамал, амьтай бүхнийг ундаалан тэтгэж ирсэн Хөвсгөл нуураа монголчууд “Далай ээж” хэмээн нэрийдэж, ижий шигээ дээдлэн хүндэтгэдэг түүхэн уламжлалтайг дурдав.

Тэрбээр Хөвсгөл нуурын эх, хүү 13 овооны тэнгэр, Цогт охин тэнгэрийн дүрт лус, найман аймгийн нөхөд төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж, эх дэлхий этүгэн газраа рашаан усаараа мөнхөж тэтгэж байхыг сүслэн даатгалаа.

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо Хөвсгөл нуурын лус, савдагт хандсан айлтгалыг уншин сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг Хөвсгөл аймгийн музейд хадгалуулахаар аймгийн Засаг даргад гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч идээ, будааны дээжийг өргөж, лус, савдагт хүндэтгэл үзүүлсний дараа төрийн тахилгын ёслол өндөрлөв.

"ДАЛАЙ ЭЭЖДЭЭ ӨРГӨХ УЯНГЫН ЦАЦАЛ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТТөрийн тахилгат Хөвсгөл нуурыг тахих төрийн ёслол-ын хүрээнд зохио...
07/08/2026

"ДАЛАЙ ЭЭЖДЭЭ ӨРГӨХ УЯНГЫН ЦАЦАЛ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ

Төрийн тахилгат Хөвсгөл нуурыг тахих төрийн ёслол-ын хүрээнд зохион байгуулагдаж буй “Далай ээждээ өргөх уянгын цацал” хүндэтгэлийн тоглолт.

📍 Хөвсгөл аймаг, Хатгал тосгон – Чулуутын ам
🌊 Далай ээжээ дээдэлье.

ТӨРИЙН ТАХИЛГАТ ХӨВСГӨЛ НУУРЫН ТАХИЛГЫН ЁСЛОЛД ИРЭХДЭЭ ЭРХЭМЛЭН САХИХ ЁСЫГ ТА БҮХЭНДЭЭ ХҮРГЭЖ БАЙНА.🙏 Ариун сэтгэлээр ир...
30/07/2026

ТӨРИЙН ТАХИЛГАТ ХӨВСГӨЛ НУУРЫН ТАХИЛГЫН ЁСЛОЛД ИРЭХДЭЭ ЭРХЭМЛЭН САХИХ ЁСЫГ ТА БҮХЭНДЭЭ ХҮРГЭЖ БАЙНА.

🙏 Ариун сэтгэлээр ирэх
• Бие, хэл, сэтгэлээ ариун байлгаж, даруу төлөв, хүндэтгэлтэй оролцоно.
• Монгол үндэсний дээл, малгай, гутлаа иж бүрэн өмсөнө.
• Нутгийн уламжлал, тахилгын дэг журмыг чандлан сахина.
🌏 Байгаль дэлхийгээ дээдлэх
• Хог хаяхгүй, орчноо бохирдуулахгүй.
• Мод, чулуу, ургамал, булаг шанд, ан амьтан, шувууг гэмтээхгүй.
• Галын аюулаас сэрэмжлэх.
🕊 Ариун газрыг хүндэтгэх
• Архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй, согтуу ирэхгүй.
• Хашгирах, чанга хөгжим тавих, хараалын үг хэлэх, элэг доог хийхгүй.
• Тамхи татахгүй.
• Гар утсаа чимээгүй горимд байлгана.
🪨 Овоо, хайрхны ёсыг сахих
• Овоог зөвхөн нар зөв тойрно.
• Зам товчилж, овоог хөндлөн гарахгүй.
• Чулуу, мод, дарцагийг дур мэдэн хөдөлгөхгүй.
• Овоо, тахилгын газрын ойролцоо бие засахгүй.
🥣 Өргөл, тахилыг ёсоор үйлдэх
• Зөвхөн дүлзэнгийн элс, маанийн үрэл өргөх бөгөөд бусад төрлийн эд зүйлс өргөхгүй.
🔔 Тахилгын дэгийг чанд сахих
• Ёслолын үеэр дэг журам сахиж, лам хувраг, ахмадын зааврыг дагана.
• Дур мэдэн тахилга, зан үйл зохион байгуулахгүй.
• Бусдын мөргөл, бясалгалд саад учруулахгүй.
🏔 Ариун шүтээнийг хамгаалах
• Хуучирсан, бохирдсон зүйлсийг цэвэрлэж, ариутгана.
• Ариун шүтээнээ ирээдүй хойч үедээ өвлүүлэн хамгаална.
✨ Ариун газар бол хүн бүрийн хүндлэл, зөв үйл, ариун сэтгэлээр хамгаалагдан үлддэг үнэт өв юм. Хүн бүр энэхүү ёс дэгийг сахиж, байгаль, өв уламжлал, ариун шүтээнээ эрхэмлэн хамгаалцгаая.

Address

Murun-Kuren
67000

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670380838

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар:

Shortcuts

Share