25/01/2023
//.ouyka notes .//
өглөөний мэнд
монгол улсын тухай
Монгол улс нь 1,564,116 km2 талбай нутаг дэвсгэртэй, 2022 оны байдлаар 3.4 сая хүн амтай байна. Нийт хүн амын 95 хувийг монгол үндэстэн, 4 гаруй хувийг Казак үндэстэн эзэлдэг.
Өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүн анх суурьшсан цагаас эхлэн нүүдэлчин соёл иргэншил эзэгнэн,17-р зуунд Манж Чин улсын мэдэлд орсон ч 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон. 20-р зуунд Монгол улс нь Хятад улсаас тусгаар тогтнолоо олж авсны дараа нийгэм, эдийн засаг, төр захиргааний хувьд Зөвлөлт Холбоот Улсаас хамаарал бүхий дагуул улс болсон. 1924 онд түүхэндээ анх удаа үндсэн хуультай болж, Бүгд Найрамдах Ардын засаглалыг тунхаглаж, социалист орон болсон. 1990 оны Ардчилсан хувьсгалаар Монгол улс социализмаас ардчилсан, чөлөөт зах зээлийн эдийн засагт нийгэмд шилжин орсон.
Монгол улс нь хөгжиж буй орон юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр (26.8 тэрбум ам.доллар) дэлхийд 111-т жагсаж, нэг хүнд ноогдох хэмжээ 11,882 $ байна. Хөдөө аж ахуй, нүүдлийн мал аж ахуйн уламжлалтай. Зэс, нүүрс экспортолдог. Мөнгөний нэгж — төгрөг.
Бид бүгд монголчууд өргөн уудам улсынхаа мууг хөгжихгүй байгааг гайхдаг гэтэл хөгжил юунаас эхлэх бэ хэнээс эхлэх бэ?