Налайхын үйлдвэрлэл, технологийн парк

  • Home
  • Mongolia
  • Nalayh
  • Налайхын үйлдвэрлэл, технологийн парк

Налайхын үйлдвэрлэл, технологийн парк Монголын барилгын материал, эко технологийн үйлдвэрлэлийг дэлхийн жишигт хүргэж, инновац ба тогтвортой хөгжилд манлайлах ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ТӨВ болно.

Манай байгууллага нь 2012 оны Засгийн газрын 171 тоот тогтоолын хэрэгжилтийн дагуу 2014 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 148 тоот тогтоолоор байгуулагдсан, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт “Налайх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах төслийн хэрэгжүүлэгч байгууллага юм.

🌿 Стандарттай үйлдвэрлэл – Ногоон хөгжилНалайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк ХК нь байгальд ээлтэй үйлдвэрлэл, инновац,...
03/08/2026

🌿 Стандарттай үйлдвэрлэл – Ногоон хөгжил

Налайхын Үйлдвэрлэл, Технологийн Парк ХК нь байгальд ээлтэй үйлдвэрлэл, инновац, хамтын ажиллагаанд суурилсан хөгжлийг эрхэмлэн ажилладаг.

Бид Монголын үйлдвэрлэлийг дэлхийн жишигт хүргэх алсын хараагаа бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж, ил тод засаглал, мэргэшсэн хүний нөөц, дэвшилтэт технологид тулгуурлан тогтвортой хөгжлийн үнэ цэнийг бүтээхийн төлөө тууштай ажиллаж байна.

Стандарттай үйлдвэрлэл – Ногоон хөгжил уриан дор үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт, инновац, тогтвортой хөгжлийн шинэ боломжуудыг хамтдаа бий болгоцгооё.

#СтандарттайҮйлдвэрлэл #НогоонХөгжил #НалайхынҮТП #Инновац #ТогтвортойХөгжил #ҮйлдвэрлэлТехнологийнПарк

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХҮҮД БОЛОН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ НАЛАЙХЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК ХК-...
29/07/2026

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХҮҮД БОЛОН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ НАЛАЙХЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК ХК-Д АЖИЛЛАЛАА

✅️Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ц.Ганзориг, “Хүнсний хувьсгал” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Батцэцэг, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Гүйцэтгэх захирал Т.Өлзийсайхан, Налайх хотын хөгжлийн корпораци ОНӨААТҮГ-ын дарга Д.Цэнд, Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Батсүх, тус ажлын албаны Хот төлөвлөлтийн зөвлөх С.Намжилмаа нар Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк ХК-д ажиллаж, паркийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

✅️Уулзалтын үеэр Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар паркийн өнөөгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын орчин, үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлэх бодлого, цаашдын хөгжлийн зорилт, стратеги төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

✅️Мөн Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын албаны Хот төлөвлөлтийн зөвлөх С.Намжилмаа тус бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үйлдвэрлэл, логистик, инженерийн дэд бүтцийн уялдаа холбоо, бүс нутгийн хөгжлийн бодлого болон цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, санаачилгын талаар мэдээлэл өглөө.

✅️Уулзалтаар Налайх дүүргийг үйлдвэрлэл, инноваци, бизнесийн хөгжлийн стратегийн төв болгон хөгжүүлэх, Үйлдвэрлэл, технологийн парк болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн уялдаа холбоог бэхжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны чиглэлүүдийг өргөн хүрээнд хэлэлцэв.

✅️Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийг гүнзгийрүүлэх, үйлдвэрлэлийн паркийн хөгжлийг эрчимжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогыг бодит ажил хэрэг болгохын төлөө хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал болохыг талууд онцолж, цаашид мэдээлэл, туршлага солилцох, хамтарсан төсөл, санаачилгуудыг хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар санал нэгдлээ.

✅️Энэхүү уулзалт нь Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк, Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүс болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, үндэсний үйлдвэрлэл, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих бодит боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой уулзалт боллоо.

🇲🇳🤝🇰🇷 БНСУ-ЫН SUNGHO GROUP КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД НАЛАЙХЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКТ АЙЛЧИЛЛАА. ✅️Бүгд Найрамдах Соло...
27/07/2026

🇲🇳🤝🇰🇷 БНСУ-ЫН SUNGHO GROUP КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД НАЛАЙХЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКТ АЙЛЧИЛЛАА.

✅️Бүгд Найрамдах Солонгос Улсын гангийн үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч компаниудын нэг болох SungHo Group-ийн Ерөнхийлөгч Сон Мён Иг тэргүүтэй төлөөлөгчид Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк ХК-д ажиллаж, паркийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтэц болон цаашдын хөгжлийн төлөвлөлттэй танилцлаа.

✅️1994 онд үүсгэн байгуулагдсан SungHo Group нь 1,800 гаруй ажилтан, албан хаагчтай бөгөөд хаягдал төмөр дахин боловсруулах, гангийн үйлдвэрлэлийн чиглэлээр БНСУ-ын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг юм.

✅️Уулзалтын үеэр SungHo Group Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркт хаягдал төмөр дахин боловсруулах үйлдвэр болон гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах боломжийг судалж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр тал зөвхөн үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэхээс гадна паркийн инженерийн дэд бүтэц, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв.

✅️Энэхүү айлчлал нь Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркт олон улсын хөрөнгө оруулалтыг татах, өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг орлох, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой хамтын ажиллагааны эхлэл болж байна.

✅️Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк нь олон улсын түншлэл, хөрөнгө оруулалтыг идэвхтэй дэмжин, Монгол Улсын үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

СТАНДАРТТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ - НОГООН ХӨГЖИЛ

11/07/2026

🇲🇳Эрхэм хүндэт иргэд, харилцагч байгууллага, хамтран ажиллагчид, хөрөнгө оруулагчид, нийт ажилтан, албан хаагч Та бүхэндээ Монгол түмний төрт ёсны их баяр, үндэсний их цэнгэл Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Үндэсний их баяр Наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

🇲🇳Эрийн гурван наадамдаа бөх нь хүчтэй, хүлэг нь хурдан, харваач нь ончтой байж, айл бүрт аз жаргал, элбэг дэлбэг байдал, эрүүл энх, эв нэгдэл, сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай.

🇲🇳Монгол түмний өв соёл, бахархлыг тээсэн Үндэсний их баяраа гэр бүл, төрөл төрөгсөд, дотнын хүмүүстэйгээ сайхан тэмдэглэж, аюулгүй, хариуцлагатай, дурсамж дүүрэн наадахыг хүсэн ерөөе.

ТА БҮХЭН МИНЬ САЙХАН НААДААРАЙ!

#налайхпарк

10/07/2026

АНУ-ын иргэн, Монгол сур харваа сонирхогч Кевин Монгол наадмын талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.

10/07/2026

🇲🇳Налайх дүүргийн 104 жилийн ойн баяр наадмын Сурын харвааны оролцогч Сур харвааны 1-р зэрэгтэй харваач Г.Анхтуяа баяр наадмын сэтгэгдлээ хуваалцлаа.

10/07/2026

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Ёл мэргэн холбооны харваач, Сумын мэргэн, Спортын мастер М.Цэндсүрэн Наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүллээ.

10/07/2026

🇲🇳Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Налайх дүүрэг үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойн баярын халуун мэндийг нийт наадамчин түмэндээ өргөн дэвшүүлье.

Та бүхний хийморь өөдөө, ажил үйлс нь өөдрөг, өрх гэр нь аз жаргалаар дүүрэн байж, сайхан наадаарай!

Хүндэтгэсэн:
Өв Эрдэнэ сурын холбооны тэргүүн,
НҮТП ХК-ийн Гүйцэтгэх захирал
Ч. Раднаабазар

🇲🇳Тулгар төрийн 820 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 860 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ...
10/07/2026

🇲🇳Тулгар төрийн 820 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 860 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Налайх дүүрэг үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

🇲🇳Монгол төр мөнхжин, үндэсний өв соёл дэлгэрч, сум тань мэргэн, хийморь тань өөдрөг, сайхан наадаарай.

Өв эрдэнэ сурын холбооны тэргүүн, НҮТП ХК-ий Гүйцэтгэх захирал Чойжинсамбуугийн Раднаабазар

Address

3-р хороо, өөрийн байр
Nalayh
12680

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97675751001

Alerts

Be the first to know and let us send you an email when Налайхын үйлдвэрлэл, технологийн парк posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Налайхын үйлдвэрлэл, технологийн парк:

Shortcuts

Share