31/07/2026
ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА
Ханбогд сумын ИТХ-ын 2026 оны 9/04 дүгээр тогтоолоор батласан 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу, төсвийн орлого бүрдүүлэх зорилгоор сумын Засаг даргын 2026 оны А/759 дугаар захирамжаар дараах 1 байршилд газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдааг 08 дугаар сарын 31-нд 09:00-15:00 цагийн хооронд зохион байгуулна.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ 2026 оны 08 дугаар сарын 24-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл газрын цахим биржийн www.mle.mn сайтад хандан гаргана.
Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт
2. Иргэний үнэмлэх болон ААНБайгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Дэнчин төлсөн баримт (Дэнчин нь дуудлага худалдааны доод үнийн 10%тай тэнцүү байна) Төрийн сан банк 100110000967 Өм.Газрын дуудлага худалдааны орлого
Төлбөрийн баримтад оролцож буй дуудлага худалдааны дугаарыг заавал бичих
4. Тэмдэгтийн хураамж 12500 төгрөг бөгөөд татварын itax.mta.mn сайтаар хандан төлбөрийн даалгавар үүсгэн төлнө.