Орхон аймаг ЕБ-ын 1-р сургууль

Орхон аймаг ЕБ-ын 1-р сургууль 1st public school of Orkhon province

20/08/2026
Нээлттэй ажлын байрны урилга
17/08/2026

Нээлттэй ажлын байрны урилга

Сайн байцгаана уу, эцэг эх, асран хамгаалагчид, сурагчид аа.Манай сургууль 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн SAT олон...
21/07/2026

Сайн байцгаана уу, эцэг эх, асран хамгаалагчид, сурагчид аа.
Манай сургууль 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн SAT олон улсын шалгалтыг зохион байгуулах албан ёсны эрх авсан Монгол улсын 11 дэх, орон нутгийн 3 дахь, улсын хэмжээнд анхны төрийн өмчийн сургууль болсон баярт мэдээ дуулгая.
SAT бол дэлхийн их, дээд сургуулиудад элсэх, тэтгэлэг авах боломжоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ академик чадвараа олон улсын стандартаар үнэлүүлэх хамгийн түгээмэл шалгалтуудын нэг юм. Мөн элсэлтийн шалгалтын англи хэл, математикийн оноог дүйцүүлэх боломжтой.Манай сургууль болон Орхон аймгийн сурагчид, ойр орчмын аймаг сумдын сурагчид УБ явж шалгалт өгөх шаардлагагүй боллоо. Дэлхийн шалгалтыг дэргэдээсээ.
Эхний шалгалт маань 2026.09.12-нд зохион байгуулагдана.

Эрдэнэт хотын 50 жилийн ойг угтан сургуулийн гадна орчны их цэвэрлэгээ, зад угаалтын ажилд гар бие оролцон идэвхтэй орол...
18/07/2026

Эрдэнэт хотын 50 жилийн ойг угтан сургуулийн гадна орчны их цэвэрлэгээ, зад угаалтын ажилд гар бие оролцон идэвхтэй оролцсон нийт багш, ажилтнууддаа баярлалаа. Сургуулийн хашааны гадна дотор зэрлэг зулгаах, зам талбай цэвэрлэх угаах ажилд 20 гаруй багш, ажилтан хамрагдлаа. Төрөлх хотын маань өнгө төрх өдрөөс өдөрт өнгө засч, бүтээн байгуулалт ид өрнөсөн эдгээр өдрүүдэд та бүхнийг их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцохыг уриалж байна.

09/07/2026

🌹Эрин зууны бахархал болсон Эрдэнэт хотынхоо түүхт 50 жилийн ойн босгон дээр манай хамт олны дундаас Монгол улсын "Гавьяат багш" төрөн гарлаа. Эх орны ирээдүй өсвөр үе, хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх, залуу үеийг удирдан чиглүүлэх их үйлсийн төлөө 42 жилийнхээ амьдралыг боловсролын салбарт зориулж, "Эрдэнэт" цогцолборын 9-р бага сургуулийн захирлаар 10 жил ажилласан бидний хайрт багш Дамдинсүрэнгийн Долгорсүрэн МУ-ын "Гавьяат багш" хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэнээр сургууль хамт олны дундаас 5 дахь Гавьяат багш төрөн гарч байна. Бид бүхний бахархал болсон эрхэм багшдаа халуун баяр хүргэе. 💥👏
Сургуулийн захиргаа

 #Элсэлтийн шалгалт - 2026Дүрслэх урлагийн хичээлийн Интерьер дизайн-Ур чадварын төрөлд 800 оноо, График дизайн-Ур чадва...
30/06/2026

#Элсэлтийн шалгалт - 2026
Дүрслэх урлагийн хичээлийн Интерьер дизайн-Ур чадварын төрөлд 800 оноо, График дизайн-Ур чадварын төрөлд 786, Үйлдвэрлэлийн дизайн-Ур чадварын төрөлд 762 оноо авсан 12а ангийн сурагч Г.Энхжин болон бэлтгэсэн багш О.Болдбаатар нартаа баяр хүргэе. 👏👏

 #Элсэлтийн шалгалт - 2026Орос хэлний хичээлээр 772 оноо авсан сурагч болон бэлтгэсэн багшид нь баяр хүргэе. 👏👏👏
29/06/2026

#Элсэлтийн шалгалт - 2026
Орос хэлний хичээлээр 772 оноо авсан сурагч болон бэлтгэсэн багшид нь баяр хүргэе. 👏👏👏

 #Элсэлтийн шалгалт - 2026Монгол хэлний хичээлээр 650-иас дээш оноо авсан сурагчид, бэлтгэсэн багш нартаа баяр хүргэе. 👏...
29/06/2026

#Элсэлтийн шалгалт - 2026
Монгол хэлний хичээлээр 650-иас дээш оноо авсан сурагчид, бэлтгэсэн багш нартаа баяр хүргэе. 👏👏👏

Address

Орхон, Баян-Өндөр, Уурхайчин
Orkhon

Opening Hours

Monday 07:00 - 19:30
Tuesday 07:00 - 07:30
Wednesday 07:00 - 07:30
Thursday 07:00 - 07:30
Friday 07:00 - 07:30

Telephone

70357251

Alerts

Be the first to know and let us send you an email when Орхон аймаг ЕБ-ын 1-р сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Орхон аймаг ЕБ-ын 1-р сургууль:

Shortcuts

Share

Category