Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар

Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар

📍"ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН"-Д ОЛГОСОН ЗЭЭЛ, ЭРГЭН ТӨЛӨЛТ, ҮР ДҮН СЭДЭВТ АУДИТЫН ТАЙЛАНГААС
21/08/2026

📍"ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨН"-Д ОЛГОСОН ЗЭЭЛ, ЭРГЭН ТӨЛӨЛТ, ҮР ДҮН СЭДЭВТ АУДИТЫН ТАЙЛАНГААС

📌Тус газрын 2026 оны дотоод сургалтын төлөвлөгөө, Харилцагч талуудын оролцоог хангах бодлогын баримт бичгийг 2026 онд хэ...
07/07/2026

📌Тус газрын 2026 оны дотоод сургалтын төлөвлөгөө, Харилцагч талуудын оролцоог хангах бодлогын баримт бичгийг 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Сонсох ажиллагаа” сэдэвт сургалтыг 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хяналтын прокурор Р.Мягмардорж зохион явууллаа.Төрийн аудитын тухай хуульд заасан аудитын явцад илэрсэн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдлыг шалгуулах, төр, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр мэдээлэл солилцлоо.

📌Өнөөдөр хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI дүгээр хуралдаанд Сэлэнгэ аймгийн төсвийн ерөнхийлөн захираг...
30/06/2026

📌Өнөөдөр хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI дүгээр хуралдаанд Сэлэнгэ аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны нэгтгэсэн санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Батмөнх танилцууллаа.

📌ТАБ-ын харилцагч талуудын оролцоог хангах бодлогын баримт бичиг (2026-2030 он ) -ийг 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа...
29/06/2026

📌ТАБ-ын харилцагч талуудын оролцоог хангах бодлогын баримт бичиг (2026-2030 он ) -ийг 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Сэлэнгэ аймгийн "Барилгачдын холбоо"-ны дарга Ч.Дэмбэрэлсайхан тэргүүтэй төлөөлөлтэй уулзалт хийлээ
📌Уулзалтаар улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлт, худалдан авах ажиллагаа, захилагчийн хяналт, гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

26/06/2026

📌Үндэсний аудитын газар төрийн болон орон нутгийн өмчит компаниудын зардлын судалгааны үр дүнг танилцууллаа

📌...Судалгаагаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд нийт 46,327 ажилтан ажиллаж, 2025 онд цалин хөлс, түүнтэй адилтгах зардалд нийт 2.5 их наяд төгрөг зарцуулсан байна. Үүнээс 349 удирдах албан тушаалтан 34.5 тэрбум төгрөг, 4,248 дунд шатны албан тушаалтан 280 тэрбум төгрөг, 41,730 гүйцэтгэх албан тушаалтан 2.2 их наяд төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах урамшуулал авсан байна...

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор нэвтэрч танилцана уу
https://audit.mn/content/detail/44846

📍Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар нь  “Аудитын нөлөөллийг тооцох, үнэлэх тогтолцоог төлөвшүүлэх” зорилтын хүрээнд...
25/06/2026

📍Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар нь “Аудитын нөлөөллийг тооцох, үнэлэх тогтолцоог төлөвшүүлэх” зорилтын хүрээнд Сүхбаатар сумын төсвийн болон орон нутгийн өмчит газрын дарга (захирал, эрхлэгч), нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудтай 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр уулзалт хийлээ.
📍Тус газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Батмөнх уулзалтыг нээн аудитын шийдвэрийн хэрэгжилт, орон нутгийн түвшинд аудитын үр нөлөөг сайжруулах болон аудитын үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр танилцуулж, харилцагч байгууллагуудын дарга, нягтлан бодогчдын асуултад тайлбар, тодруулга хийж, санал солилцлоо.
📍Мөн уулзалтад оролцогч байгууллагуудын 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын дүн, цаашид анхаарах асуудлын талаар тус газрын ахлах аудитор С.Баасансүрэн танилцуулга хийлээ.

23/06/2026

Төрийн соёрхолт, ардын уран зохиолч
Балжирын Догмид:

"Ажлаа бүтээхийн төлөө хүний гарыг бүү хүндрүүл
Амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд бусдыг хөлдөө бүү чир"

#Ухаарал

23/06/2026

“Таван асуулт” PodcastsСэдэв: Авлига ба Хүний эрхЗочин: Эрх зүйч,...

📍УЛСЫН ТӨСВИЙН 2025 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН СЭДЭВТ АУДИТЫН ТАЙЛАНГААСДэлгэрэнгүйг доорх л...
22/06/2026

📍УЛСЫН ТӨСВИЙН 2025 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН СЭДЭВТ АУДИТЫН ТАЙЛАНГААС
Дэлгэрэнгүйг доорх линкээр орж танилцана уу: https://audit.mn/audit/report_detail/44089

✅Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй “ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН АЛБА-ЧАДВАРЛАГ АЛБАН ХААГЧ” уулзалт, сургалтад тус г...
12/06/2026

✅Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй “ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН АЛБА-ЧАДВАРЛАГ АЛБАН ХААГЧ” уулзалт, сургалтад тус газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Батмөнх оролцож "2025 оны санхүүгийн тайлангийн аудитын дүн, цаашид анхаарах асуудлууд" сэдвээр мэдээлэл хийлээ.
🔸Уг уулзалт, сургалтад Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, аймгийн удирдлагын баг, Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн гишүүд, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүрэлдэхүүн, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга, Нийгмийн салбарын үйлчилгээний байгууллагуудын удирдлага, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, ОНӨААТҮГ-уудын захирал, Ойн ангийн дарга нар зэрэг нийт 120 гаруй албан хаагчид хамрагдаж байна.

Address

Сэлэнгэ, Сүхбаатар сум, Аймгийн ЗДТГ-ын байр, Өргөтгөлийн 2-р давхарт
Sühbaatar
43080

Telephone

+97670362442

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газар:

Shortcuts

Share