05/08/2026
⚠️‼️ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО‼️
Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн ирүүлсэн мэдээгээр 8-р сарын 9-нд ихэнх сумдын нутгаар бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо, 10-нд бүх сумдын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, зарим үед салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр сэрүүснэ.
‼️Иймд малчид, иргэд үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.