Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар

Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар Government Organization Selenge province, Mongolia

13/08/2026
13/08/2026
12/08/2026

ӨНДӨР ҮНИЙН ДҮНТЭЙ АВТОМАШИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР НЭМЭГДЛЭЭ📣

🔹Онцгой албан татварын тухай хуулийн 6.3 дахь хэсэгт заасан импортын автомашины онцгой албан татварын хэмжээн дээр нэмж 33 хувийн татвар ногдуулах шийдвэрийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлтээр тус хуульд тусгасан.

🔹Тодруулбал, импортолж буй автомашины гаалийн үнэ 360 сая төгрөгөөс давсан хэсэгт 33 хувийн онцгой албан татвар нэмж ногдуулах шийдвэр 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

Та бүхэн холбогдох хууль тогтоомжтой доорх холбоосоор орж танилцана уу👇👇👇
https://legalinfo.mn/mn/detail/434

11/08/2026

📣“МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА – 2026” эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

Монгол Улсын гаалийн байгууллагын хөгжил, шинэчлэл, бодлого, үйл ажиллагаатай холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийг хүлээн авч, хэлэлцүүлэн шалгаруулна.

📌ХУРЛЫН ЗОРИЛГО
Гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, чанар, бүтээмжийг сайжруулах, шинэлэг санаа, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх, гаалийн байгууллагын хөгжилд хувь нэмэр оруулахуйц судалгаа, санал санаачилгыг дэмжих.

📌 ҮНДСЭН ЧИГЛЭЛ
01 | Гаалийн бодлого, эрх зүй, зохицуулалт
02 | Дижитал шилжилт, инноваци, хиймэл оюун ухаан
03 | Худалдааг хөнгөвчлөх, эдийн засаг, аюулгүй байдал
04 | Хүний нөөц, байгууллагын хөгжил

🏆 ШАГНАЛЫН САН
🥇 Тэргүүн байр – Өргөмжлөл + 1,000,000₮ /1 хүн/
🥈 Дэд байр – Өргөмжлөл + 500,000₮ /2 хүн/
🥉 Гутгаар байр – Өргөмжлөл + 300,000₮ /3 хүн/

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа:
📌 2026.09.25 | 18:00 цаг

Хурал зохион байгуулагдах өдөр:
📌 2026.10.09 | 09:00 цаг

📍 Байршил: Гаалийн ерөнхий газар, 9 давхрын хурлын танхим

📝 БҮРТГЭЛ
Бүтээлийг удирдамжид заасан шаардлагын дагуу боловсруулж, цахим бүртгэлийн маягтаар илгээнэ.

🔗 Бүртгэлийн холбоос:
https://forms.gle/iWVh5ed8Edr6BUJy6

📞 ХОЛБОО БАРИХ
Утас: 88013311, 99070542, 99983955

И-мэйл: [email protected], [email protected]

📌ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төв
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг, худалдааны тэнхим

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх QR кодыг уншуулж харна уу👇👇👇

06/08/2026
06/08/2026

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

📌Монгол Улсад 200 орчим шатахуун импортлох зөвшөөрөлтэй ААН байгаа ч 20 хүрэхгүй нь гаднаас шатахуун олж ирэх чадамжтай. Шатахууныг бүгдэд нээж, чөлөөт өрсөлдөөн бий болго гэдэг хүсэлт иргэдээс ирсэн учраас нээлттэй гаалийн бодлого явуулах шийдвэр гаргалаа.

📌10, 100, 200 литрээр ард иргэд боломжтой бол оруулж ирж болно. Стандарт норм, аюулгүй байдлаа хангасан бол гааль дээр хүндрэл үүсгэхгүй. Хуулийн нөхцлөө бүрдүүлээд шатахууны импортын зөвшөөрөл хүссэн ААН-үүдэд хориг саад тавихгүй.

📌Бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэлээ. Бүх боомтод хэрэгжинэ. БНХАУ-ын хувьд 1 литр АИ-92 автобензинийг 5600 төгрөгийн өөрийн өртгөөр өгнө гэдгээ мэдэгдлээ.

📌ОХУ-ын зүгээс шатахууны импортын хоригтоо Монгол Улсыг багтаахгүйгээ мэдэгдсэн ч үнэ өссөн. Хангалтыг тогтмолжуулах үүднээс гаалийн татварыг тэглэж байж, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалах юм. Аль болох эх үүсвэрүүдээ олон болгоход онцгой анхаарч байгаа.

Address

Sukhbaatar, Selenge
Sükhbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share