Шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүх байгууллагын бүтэц, тогтолцоонд нэлээд өөрчлөлт орсон. Тэгвэл энэхүү өөрчлөлтийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийсэн юм. Аймаг, сум, хот дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, нутаг дэвсгэрийн ойр дөт байдал, хүн амын нягтрал, хэрэг маргааны гаралтын түвшин болоод Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн анхан, давж заалдах шатны шүүхийг эр
үү, иргэн, захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулсан аж.
Энэ дагуу хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүхээс гадна Давж заалдах шатны шүүхийг хэргийн ачаалал, нутаг дэвсгэрийн ойр дөт байдлыг харгалзан 2-3 аймгийн давж заалдах шатны шүүхийг нэгтгэж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 10, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 10, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гээд нийт 21 шүүхийг байгуулсан байна.
Мөн анхан шатны шүүхийн тогтолцооны хувьд дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, захиргааны хэргийн анхан шатны шүүх, сум дундын шүүх гэсэн бүтэцтэй байхаар хуульчилсны дагуу Дүүргийн Эрүүгийн хэргийн 4, Дүүргийн иргэний хэргийн 4, Сум дундын 29, Захиргааны хэргийн анхан шатны 20, нийт 57 шүүхийг байгуулжээ.