29/05/2026
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 29-НЫ ӨДӨР БОЛЛОО.
Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын "Дотоод аудитор" Д.Ванчигмаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэн сахиж, улс орныхоо хөгжил, иргэдийн эрх ашгийг хамгаалан шударга, хариуцлагатай ажиллахаа илэрхийлэн тангараг өргөн андгайлав.
Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийг чандлан мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчийн өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн зарчмыг баримталж, байгууллагын соёл, дэг журмыг сахин, төрийн байгууллага болон албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн хамгаалж, иргэдэд шударга, хариуцлагатай үйлчилгээ үзүүлэхийн төлөө чин шударгаар зүтгэн ажиллахыг хүсэн ерөөе.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР