Дорноговь аймгийн прокурорын газар

Дорноговь аймгийн прокурорын газар Дорноговь аймгийн прокурорын газар

18/07/2026
18/07/2026

УС БОЛ АМЬДРАЛЫН ЭХ БУЛАГ

Цэвэр ус- хүн, мал, ан амьтан, ургамал гээд бүхий л амьд биетийн оршин тогтнохын үндэс юм.

Гол, мөрөн, булаг шанд руу орсон нэг дусал бохирдол байгальд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлдэг.

Өнөөдөр усаа хамгаалж чадвал, маргааш үр хүүхэд маань цэвэр усаар ундаална.

Цэвэр ус бол өнөөдрийн хэрэгцээ төдийгүй ирээдүйн баталгаа.

🌱Ургамлаа Хамгаалъя

💧Усаа Хамгаалъя

🐾Амьтнаа Хамгаалъя

🌳Ой модоо Хамгаалъя

18/07/2026

ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭСЭН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ.....................
Прокурорын байгууллага 2026 оны эхний хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 98 хүнд холбогдох 93 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
https://prosecutor.mn/post/113419

18/07/2026

Нэг ширхэг хогийг саванд хийх эсэх нь ердөө хэдхэн секундын сонголт.

Гэхдээ тэр сонголт таны алхсан замыг, амьдарч буй орчныг, ирээдүй хойч үедээ үлдээх байгалийг өөрчилж чадна.

Цэвэр орчин, хоггүй байгаль таны хийсэн нэгхэн зөв алхамаас эхэлдэг.

🌍Байгальдаа ээлтэй хандлагаа өнөөдрөөс хэвшүүлье.

🌱 Ургамлаа хамгаалъя

💧 Усаа хамгаалъя

🐾 Амьтнаа хамгаалъя

🌲 Ой модоо хамгаалъя

18/07/2026

“ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫГ ДЭМЖИХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 73 дугаар тогтоолоор баталсан “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн ирүүлсэн зөвлөмжүүдийг 2026-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-нд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг судлах, Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын зэрэг асуудлаар иргэн, хуулийн этгээдэд нөлөөллийн компанит ажил үе шаттай зохион байгуулах ажлыг Улсын ерөнхий прокурорын газар хариуцан хэрэгжүүлэхээр тусгасан.

✅Энэ ажлын хүрээнд Прокурорын байгууллагаас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг 5 жилийн байдлаар судалж, судалгааны мөрөөр улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээ.

✅Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тус нөлөөллийн арга хэмжээний хүрээнд мэдээ мэдээллээр хангах, олон нийтэд түгээх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. Мөн харьяа салбар нэгжүүд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг дэмжихийг уриалж байна.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба

18/07/2026

Г.ГЭРЭЛТУЯА: БАЙГАЛЬ ОРЧИНД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ ХАНГАЛТТАЙ НӨХӨН ТӨЛӨХГҮЙ БАЙНА ...................
Прокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар судалж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нөлөөллийн арга хэмжээ эхлүүлээд буй билээ. Үүний талаар Улсын ерөнхий прокурорын газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Гэрэлтуяатай ярилцсанаа хүргэе.
https://prosecutor.mn/post/113423

18/07/2026



🌱 Ургамлаа хамгаалъя

💧 Усаа хамгаалъя

🐾 Амьтнаа хамгаалъя

🌲 Ой модоо хамгаалъя

18/07/2026

НЭН ХОВОР, ХОВОР АМЬТНЫГ АГНАСАН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ ...................
Прокурорын байгууллага эхний хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 37 хүнд холбогдох 20 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Хууль бус антай тэмцэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.

https://prosecutor.mn/post/113425

Address

Монгол Улс, Дорноговь аймаг, Сайншанд сум, 6 дугаар баг, Энхтайваны гудамж 106
Sain-Shand
440155

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорноговь аймгийн прокурорын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share