07/07/2026
🏹ДОРНОГОВЬ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 95 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН СУР ХАРВААНЫ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
БУРИАД СУРЫН ХАРВААНЫ ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:
🥇Тэргүүн байранд Хэнтий аймгийн Баруун-Хуягт сумын уугуул, Цэцэн-Ханы мэргэд харваачдын нэгдсэн холбоо, Их хааны мэргэд клубын Хэрлэн 4-р сургуулийн харваач Дамчаагийн Галхүү;
🥈Дэд байранд Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Алдар спорт хорооны харваач Баатаржавын Нинжидмаа;
🥉Гуравдугаар байранд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, Дорноговь аймгийн Үндэсний сурын холбооны харваач Цэрэндуламын Байгальмаа;
🏅Дөрөвдүгээр байранд Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул, Дорноговь аймгийн Үндэсний сурын холбоо, УБТЗ Сайншанд татах хэсгийн харваач Чинзоригтын Хишигнэмэх;
🎖️Тавдугаар байранд Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул, УБТЗ секторын харваач Төмөртогоогийн Дуламсүрэн
БУРИАД СУРЫН ХАРВААНЫ ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:
🥇Тэргүүн байранд Дорнод аймгийн Сэргэлэн сумын уугуул, Хэрлэн сумын харьяат Цагдаагийн Ерөнхий Газрын Хүч спорт хорооны тамирчин, Дотоодын цэргийн штабын харваач Жаргалсайханы Гантулга;
🥈Дэд байранд Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат, Засагт хан клубын харваач Дагвадоржийн Отгонбаяр;
🥉Гуравдугаар байранд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, Замын-Үүд сумын харьяат Бярт мэргэн, үндэсний сурын холбооны , Алтан-Завьяа Ундарга ХХК-ийн харваач Бандийн Баярчулуу;
🏅Дөрөвдүгээр байранд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат Бярт мэргэн үндэсний сурын холбооны УБТЗ-ын Замын-Үүд өртөөний тамирчин, Алтан-Завьяа Ундарга ХХК-ийн харваач Баянжаргалын Батзаяа;
🎖️Тавдугаар байранд Сүхбаатар аймгийн Баяндэлгэрэх сумын уугуул, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, аймгийн Үндэсний сурын холбооны харваач, Бадрах-Энержи ХХК-ийн харваач Амгаланбаатарын Алтангэрэл
УРИАНХАЙ СУРЫН ХАРВААНЫ ТӨРӨЛД
🥇Тэргүүн байранд Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Ач-Буян ХХК-ийн харваач Билэгдэмбэрэл;
🥈Дэд байранд Баян-Өлгий аймгийн Цастын Гөрт ХХК-ийн харваач Пүрэвсүх;
🥉Гуравдугаар байранд Ховд аймгийн Уулсын Мэргэчүүл Тоосон буйр ХХК-ийн харваач Золбоо;
🏅Дөрөвдүгээр байранд Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Батур мэргэн үндэсний сурын холбоо, Өндөр уртын буян ХХК-ийн харваач Баттогтох;
🎖️Тавдугаар байранд Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул Ховд аймгийн Мянгат сумын харьяат, Уулын мэргэд харваачдын холбооны харваач Дамирангийн Алтангэрэл
ӨСВӨРИЙН СУРЫН ХАРВААНЫ ДУНД НАСНЫ ЭМЭГТЭЙ АНГИЛАЛД
🥇Тэргүүн байранд Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, ЕБ-ын 2-р сургуулийн 7в ангийн сурагч Шижирхүүгийн Энэрэл;
🥈Дэд байранд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул Дорноговь аймгийн үндэсний сурын холбооны харваач, ЕБ-ын 5-р сургуулийн сурагч Бат-Амгалангийн Дэжидмаа;
🥉Гуравдугаар байранд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат ЕБ-ын сургуулийн сурагч, Тод мэргэн шилмэл сум сурын холбооны харваач Хуягбатын Мөнхсаруул;
🏅Дөрөвдүгээр байранд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат ЕБ-ын 5-р сургуулийн сурагч, Өнөд цэнгэлийн манлай харваачдын холбооны харваач Баатарцогтын Номин;
🎖️Тавдугаар байранд Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, Дорноговь аймгийн үндэсний сурын холбооны харваач, ЕБ-ын 1-р сургуулийн 9а ангийн сурагч Амганланбаатарын Энхнаран;
ӨСВӨРИЙН СУРЫН ХАРВААНЫ ДУНД НАСНЫ ЭРЭГТЭЙ АНГИЛАЛД
🥇Тэргүүн байранд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат ЕБ-ын 8а ангийн сурагч Золжаргалын Нандин-Эрдэнэ;
🥈Дэд байранд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат ЕБ-ын сургуулийн сурагч, Тод мэргэн шилмэл сум сурын холбооны харваач Цагаанжаргалын Гэрэлт-Од;
🥉Гуравдугаар байранд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат ЕБ-ын 8а ангийн сурагч Мөнхбатын Аминзул;
🏅Дөрөвдүгээр байранд Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул, ЕБ-ын 1-р сургуулийн 8а ангийн сурагч Наранзулын Гэрэлт-Од;
🎖️Тавдугаар байранд Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул, Сайншанд сумын харьяат, ЕБ-ын 8б ангийн сурагч Нямдарийн Пүрэв-Очир
ӨСВӨРИЙН СУРЫН ХАРВААНЫ ӨСВӨРИЙН АХЛАХ ЭМЭГТЭЙ АНГИЛАЛД
🥇Тэргүүн байранд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул, Сайншанд сумын харьяат ЕБ-ын 1-р сургуулийн 11б ангийн сурагч Төмөрчөдөрийн Аззаяа;
🥈Дэд байранд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, Сайншанд сумын ЕБ-ын 5-р сургуулийн сурагч, Өнөд цэнгэлийн манлай харваачдын холбооны харваач Энх-Амгалангийн Маралмаа;
🥉Гуравдугаар байранд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, Политехник коллежийн сурагч Содномжамцын Номин-Эрдэнэ;
🏅Дөрөвдүгээр байранд Говьсүмбэр аймгийн Жахрайн мэргэд үндэсний сурын холбооны харваач, ЕБ-ын сургуулийн 11б ангийн сурагч Энхбатын Ариунсайхан;
🎖️Тавдугаар байранд Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, ЕБ-ын сургуулийн 10б ангийн сурагч Нямхүүгийн Маналжингоо
ӨСВӨРИЙН СУРЫН ХАРВААНЫ ӨСВӨРИЙН АХЛАХ ЭРЭГТЭЙ АНГИЛАЛД
🥇Тэргүүн байранд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харъяат, Политехникийн коллежийн 1а ангийн сурагч Ууганбаярын Шижирбаяр;
🥈Дэд байранд Говьсүмбэр аймгийн харьяат Мэргэд үндэсний сурын холбооны харваач, Цэддашийн Азжаргал;
🥉Гуравдугаар байранд Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул, ЕБ-ын 1-р сургуулийн 10а ангийн сурагч Чанцалдулмын Лхагва-Очир;
🏅Дөрөвдүгээр байранд Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р сургуулийн 10а ангийн сурагч Азбаярын Дөлгөөн;
🎖️Тавдугаар байранд Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, ЕБ-ын сургуулийн сурагч Гансүрэнгийн Булгантамир;
НАСАНД ХҮРЭГЧДИЙН ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД
🥇Тэргүүн байранд Булган аймгийн Буянт-Агт сумын уугуул Хилийн цэргийн 0208-р ангийн тусгай салбар, Хилчин спорт хороо, Есүхэй мэргэн клубын харваач, спортын мастер Төгсбаярын Энхзул;
🥈Дэд байранд Булган аймгийн Булган сумын уугуул, Өнөд цэнгэлийн манлай харваачдын холбооны харваач, Монгол Улсын онч харваач Баянжаргалын Наадам;
🥉Гуравдугаар байранд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, ЕБ-ын 2-р сургуулийн багш, аймгийн гоц харваач спортын мастер Чимиддашийн Чимиддулам;
🏅Дөрөвдүгээр байранд Архангай аймгийн Цэцэрлэг сумын харьяат Петровис багийн харваач, спортын мастер Должинсүрэнгийн Дариймаа;
🎖️Тавдугаар байранд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, Замын-Үүд сумын Бярт мэргэн үндэсний сурын холбоо, Алтан-Завьяа Ундарга ХХК-ийн харваач, аймгийн мэргэн спортын мастер Оргодолын Осорзаяа
НАСАНД ХҮРЭГЧДИЙН ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД
🥇Тэргүүн байранд Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, Жахрайн мэргэн үндэсний сурын холбооны харваач, аймгийн гарамгай спортын мастер Батмөнхийн Мөнхжаргал;
🥈Дэд байранд Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Засагтхан-Алтай клубын харваач аймгийн гарамгай харваач, спортын мастер Лхамжавын Гончиг;
🥉Гуравдугаар байранд Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, Сүхбаатар аймгийн Үндэсний сурын холбооны харваач, аймгийн тод спортын мастер Гарьдын Жанцанноров;
🏅Дөрөвдүгээр байранд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, Хараатын мэргэд харваачдын холбоо, аймгийн тод харваач, спортын мастер Батзанын Алтайбаатар;
🎖️Тавдугаар байранд Ховд аймгийн Галт сумын харьяат, аймгийн онч харваач, спортын мастер Гаравын Мөнхбаяр нар тус тус шалгарлаа.