Найдвар номын сан Увс-Тариалан

Найдвар номын сан Увс-Тариалан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон том хүмүүсэд бас энгийн хүүхдүүд болон том хүмүүс нарт зориулсан номын хүргэлт, уншлагын танхимын үйлчилгээ.

18/04/2026

@ #“УНШДАГ УВС АЙМАГ” НОМ ХАНДИВЛАХ АЯН📚📖📖📗
#УВС НОМЫН САН-90 ЖИЛ
НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос 1995 онд 4 сарын 23-ны өдрийг "Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр" болгон зарласан түүхтэй.
Энэхүү тэмдэглэлт өдрөөр Номын сангийн түүхт 90 жилийг угтан сан хөмрөгийг шинэ ном хэвлэлээр баяжуулах зорилгоор “УНШДАГ УВС АЙМАГ” уриатай ном хандивлах аян зарлаж байна.
Хандивын номыг 4 сарын 15-наас 4 сарын 23 хүртэл номын сангийн УНШЛАГЫН ТАНХИМД хүлээн авна.
Таны хандивласан ном УВС нутгийн ирээдүй болсон хүүхэд залуусын оюунд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Номын хандивлах аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.
УНШЛАГЫН ТАНХИМ:
Лавлах утас :95795807

Төв номын сангаас зохион байгуулсан 🎬 "Миний уншсан ном" 📚 видео бичлэгийн уралдааны дүн гарcан байна.. 🗂️🥳Энэ удаагийн ...
18/04/2026

Төв номын сангаас зохион байгуулсан 🎬 "Миний уншсан ном" 📚 видео бичлэгийн уралдааны дүн гарcан байна.. 🗂️🥳
Энэ удаагийн уралдаанд идэвхтэй оролцсон бяцхан уншигчдадаа баяр хүргэе. 👏
🎉 Цэцэрлэгийн төрөлд:
🥇 Тэмүүлэл 8-р цэцэрлэгийн бяцхан уншигч Л.Одонтуяа – "Тэмээ яагаад 12 жилд ороогүй вэ"
🥈 Улаангом сумын 11-р цэцэрлэгийн бяцхан уншигч Г.Хонгорзул – "Бяцхан бөөдий"
🥉 Улаангом сумын 11-р цэцэрлэгийн бяцхан уншигч Б.Содбаяр – "Болдоггүй бор өвгөн"
🎉 ЕБС-ийн 1–2 дугаар ангийн төрөлд:
🥇 2-р сургуулийн 2а ангийн сурагч Л.Баянмөнх – "Үнэг, муур, азарган тахиа гурвын үлгэр"
🥈 4-р сургуулийн 1Б ангийн сурагч Б.Ихэрсувд – "Ухаант туулай"
🥉 Тариалан сумын ЕБС-ийн сурагч Г.Амингоо – "Шилмэл үлгэрүүд"
🎉 ЕБС-ийн 3–5 дугаар ангийн төрөлд:
🥇 1-р сургуулийн 3-р ангийн сурагч А.Хунсар – "Гайхамшигт амьд ертөнц"
🥈 4-р сургуулийн 3Б ангийн сурагч Н.Баяржавхлан – "Нинжа" цуврал
🥉 5-р сургуулийн 4-р ангийн сурагч Т.Хүслэн – "Тоглоомын түүх" 🥳
Уралдаанд идэвхтэй оролцсон нийт хүүхэд багачууддаа баярлалаа. Мөн хамтран ажилласан Hello Kids Тоглоомын төв-ийн хамт олонд талархал илэрхийлье. 🤩
Мөн "Найдвар номын сан"-гаас 4 хүүхэд оролцсоноос нэг бяцхан уншигч маань 3-р байранд шалгарч, шагналаа гардан авсанд баяртай байна. 🎉📚
Номд дурлаж, мэдлэгээрээ найзыгаа баярлуулсан бяцхан уншигчдадаа сурлагын өндөр амжилт хүсье. 👍
👏📚 Номын цагаан буян мөнхөд ивээг. 📚👏

31/03/2026

Өвгөн бар хоёр үлгэр

Сургамж: Сайн сэтгэл гаргах сайхан ч, хэнд, яаж туслахаа ухаалгаар бодох хэрэгтэй гэдгийг энэ үлгэр сургадаг.

📚 Өнөөдрийн уншигч нарЧимээгүйхэн номын ертөнцөдЧин сэтгэлээрээ аялж суугааБяцхан зүрхнүүдийн мөрөөдөлБичиг үсэгт гэрэлт...
31/03/2026

📚 Өнөөдрийн уншигч нар

Чимээгүйхэн номын ертөнцөд
Чин сэтгэлээрээ аялж суугаа
Бяцхан зүрхнүүдийн мөрөөдөл
Бичиг үсэгт гэрэлтэн асна.

Хуудас бүрийг эргүүлэх бүрд
Хүсэл мөрөөдөл нь тэлж,
Хором бүрд мэдлэг нэмсээр
Хойч ирээдүйг бүтээнэ.

Эд бол маргаашийн гэрэл,
Эд бол итгэлийн оч,
Эд бол бидний бахархал —
Өнөөдрийн уншигч нар. 📖✨

“Миний уншсан ном” уралдаанд идэвхтэй оролцсон эрхэм хүүхдүүддээ чин сэтгэлээсээ баярлалаа.Та бүхэн үнэхээр гайхалтай, б...
31/03/2026

“Миний уншсан ном” уралдаанд идэвхтэй оролцсон эрхэм хүүхдүүддээ чин сэтгэлээсээ баярлалаа.
Та бүхэн үнэхээр гайхалтай, бахархмаар байлаа.Төв номын сангийн хамт олондоо баярлалаа♡♡♡

Үр дүн гэдэг бол зөвхөн шагнал биш,
зориг гарган оролцож, хичээн зүтгэсэн та бүхний
сэтгэл, хөдөлмөрийн хамгийн үнэ цэнтэй үр шим юм шүү. 📚💙

📚 Өнөөдрийн уншигч нарНомын ертөнцөд аялах бяцхан зүрхнүүд,Мэдлэгийн гэрэлд тэмүүлэх гэгээн хүүхдүүд.Чимээгүйхэн уншиж, ...
30/03/2026

📚 Өнөөдрийн уншигч нар

Номын ертөнцөд аялах бяцхан зүрхнүүд,
Мэдлэгийн гэрэлд тэмүүлэх гэгээн хүүхдүүд.
Чимээгүйхэн уншиж, чимх мэдлэг нэмсээр
Маргаашийг гэрэлтүүлэх өнөөдрийн уншигч нар.

30/03/2026

#Минийуншсанном
Нэр 4: Б.Хангай ЕБС-ийн 2а анги
Зохиол: Сургамжит үлгэрийн мөнгөн ном ( Румисльштильцхен)

Цагаан нөмрөгт баатрууддааАмьсгал бүрийн үнэ цэнийг мэдэрчАмьдралын гэрлийг асааж явдаг та нарАниргүйхэн зүтгэх атлааАгу...
30/03/2026

Цагаан нөмрөгт баатрууддаа

Амьсгал бүрийн үнэ цэнийг мэдэрч
Амьдралын гэрлийг асааж явдаг та нар
Аниргүйхэн зүтгэх атлаа
Агуу их үйлс бүтээдэг билээ
Өвчин зовлонг ялж
Өөдрөг итгэлийг түгээж
Өглөө бүрийг найдвараар угтуулдаг
Өр зөөлөн сэтгэлт эмч нар аа
Олон улсын баярын мэнд хүргэе
Орчлонгийн хамгийн нандин үйлсийн эзэддээ
Эрүүл энх, аз жаргал
Эгэлгүй их амжилтыг хүсэн ерөөе 💙

28/03/2026

#Минийуншсанном
Нэр 3: Т.Мянганбаяр ЕБС-ийн 2а анги
Зохиол: Сургамжит үлгэрийн мөнгөн ном ( Чоно ба долоон ишиг )

28/03/2026

#Минийуншсанном
Нэр 2: Б.Алтанбат ЕБС-ийн 2а анги
Зохиол: Хүлэг морьдын түүх ( Алиса ба цагаан морьт баатар хоёр )

Address

Tarialan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Найдвар номын сан Увс-Тариалан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category