Архангайн аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб

Архангайн аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб Архангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб

09/07/2026
ҮБХИС-ийн бакалаврын, мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрийн элсэлт үргэлжилж байна.Та ҮБХИС-д цэргийн мэргэ...
21/06/2026

ҮБХИС-ийн бакалаврын, мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрийн элсэлт үргэлжилж байна.
Та ҮБХИС-д цэргийн мэргэжлийн бакалаврын дараах хөтөлбөрүүдэд элсэн суралцах боломжтой. Үүнд:
✅КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ
✅СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР
✅ПРОГРАММ ХАНГАМЖ
✅ЦЭРГИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ
✅СОЁЛ ХҮМҮҮЖЛИЙН АЖИЛТАН
✅ЦЭРГИЙН ЭДИЙН ЗАСАГЧ
✅ЕРӨНХИЙ ЦЭРГИЙН КОМАНД
✅АРТИЛЛЕРИЙН КОМАНД
✅ХУЯГТ ТАНКИЙН ТЕХНИКИЙН АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР
✅ЦЭРГИЙН АВТОТЕХНИКИЙН АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР
✅ЦЭРГИЙН АВТОТЕХНИКИЙН ЗАСВАРЫН ИНЖЕНЕР
✅ЦЭРГИЙН ХОЛБООНЫ ИНЖЕНЕР
✅ЦЭРГИЙН ИНЖЕНЕР
✅ЦАЦРАГ, ХИМИ, БИОЛОГИЙН ХАМГААЛАЛТ, ХАНГАЛТ
✅ЗЕНИТИЙН АРТИЛЛЕРИЙН КОМАНД
✅АРТИЛЛЕРИЙН КОМАНД
✅ЗЕНИТИЙН ПУУЖИНГИЙН АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР
✅РАДИОТЕХНИКИЙН КОМАНД
✅ЦЭРГИЙН ЗЭВСЭГЛЭЛИЙН АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР
✅ЦЭРГИЙН МАТЕРИАЛ ХАНГАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН

Манай сургуулийн давуу тал:

✔️4 ЖИЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦАНА.
✔️СУРАЛЦАХ ХУГАЦААНД СОНСОГЧИЙН ЦАЛИН АВНА.
✔️ГАДААДЫН (ОХУ, БНСУ, БНХАУ, БНГУ, ЯПОН, БНЭУ, БНАВУ) ЦЭРГИЙН СУРГУУЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ.
✔️СУРАЛЦАХ ХУГАЦААГ ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАСАНД ТООЦНО.
✔️ТӨГСӨӨД ОФИЦЕРЫН АЛБАНД ОРЖ, БАТАЛГААТАЙ АЖЛЫН БАЙРААР ХАНГАГДАНА.
✔️ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ ТӨРӨӨС ХАРИУЦНА.

Элсэгч та бүхэн дараах холбоосоор элсэлтийн журамтай танилцаж бүртгүүлнэ үү!
https://mndu.gov.mn/elselt/home

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын Тоо бүрт...
18/06/2026

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын Тоо бүртгэлийн ахлах офицер хошууч Б.Бат-Эрдэнэд дэд хурандаа цол олголоо. Дэд хурандаа Б.Бат-Эрдэнэ дээ цаашдынх нь ажил төрөлд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

04/06/2026

Д.Батлут: Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ

📌Мэдээ унших: https://subeedei.mn/?p=17413

Нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний давтан бэлтгэх сургалтыг 5 хоногийн хугацаатай зохион байгууллаа.
25/05/2026

Нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний давтан бэлтгэх сургалтыг 5 хоногийн хугацаатай зохион байгууллаа.

"Монгол Улсын Маршил өрлөг Жанжин Гэлэгдоржийн Дэмидийн төрсөн нутаг дахь түүний хөшөө."📌/Архангай аймгийн Ихтамир сум/📌...
22/04/2026

"Монгол Улсын Маршил өрлөг Жанжин Гэлэгдоржийн Дэмидийн төрсөн нутаг дахь түүний хөшөө."
📌/Архангай аймгийн Ихтамир сум/📌

✅️Монгол Улсын маршал, өрлөг жанжин Гэлэгийн Дэмид (1900–1937) нь Монголын орчин үеийн цэргийн байгуулалтыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн нэрт цэргийн зүтгэлтэн юм.
🧭 Ерөнхий намтар
Төрсөн он: 1900 он
Төрсөн газар: тухайн үеийн Халхын нутаг (одоогийн Монгол Улс, Архангай аймаг Ихтамир сум)
Нас барсан: 1937 он
Цол: Монгол Улсын маршал (1936 онд хүртсэн)
🎖 Цэргийн алба, үйл ажиллагаа
Г.Дэмид нь Монголын Ардын хувьсгалын дараахан цэргийн албанд орж, шинэ тутам байгуулагдсан Ардын армид ажиллаж эхэлсэн. Тэрээр:
Монгол Ардын Хувьсгалт Цэргийн хөгжлийг удирдан чиглүүлж
Цэргийн зохион байгуулалт, сургалт, сахилга батыг сайжруулж
Орчин үеийн армийн суурийг тавихад чухал хувь нэмэр оруулсан
Тэрээр ЗХУ-тай цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй оролцож, армийн зэвсэглэл, сургалтын шинэчлэлд анхаарч байв.
🏅 Маршал цол хүртсэн нь
1936 онд Монгол Улсад маршал цол анх удаа бий болж, анхны маршалуудын нэгээр Г.Дэмид тодорсон. Энэ нь түүний цэргийн гавьяа, удирдах чадварыг үнэлсэн өндөр шагнал байлаа.
⚠️ Нас барсан шалтгаан
1937 онд ЗХУ-д айлчлал хийж байх үедээ гэнэт нас барсан. Түүний үхлийн шалтгаан өнөөг хүртэл тодорхойгүй, зарим судлаачид улс төрийн нөхцөл байдалтай холбоотой байж магадгүй гэж үздэг.
🕊 Түүхэн үнэлгээ
Г.Дэмид нь Монголын орчин үеийн зэвсэгт хүчний хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан, эх оронч, чадварлаг жанжин гэж үнэлэгддэг. Түүний нэр Монголын цэргийн түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг.

15/04/2026

🇲🇳 ЭХ ОРОНЧ ЗАЛУУСАА ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЬЕ! 🇲🇳

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын 2026 оны А/173 дугаар захирамжийн дагуу 🪖 цэргийн жинхэнэ албаны 2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 📅 04 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд Архангай аймгийн 📍Эрдэнэбулган, Ихтамир, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Хашаат, Хотонт, Цэнхэр сумдад зохион байгуулагдана.

📜 Цэргийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т “Монгол Улсын иргэн нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлахгүйгээр цэргийн үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу иргэн бүр цэргийн алба хаах үүрэгтэй.

📢 Зарлан дуудах мэдэгдэл хүлээн авсан иргэн Та
⏰ заасан хугацаанд
🏃‍♂️ цэрэг татлагын байранд хүрэлцэн ирж
🇲🇳 иргэний үүргээ биелүүлнэ үү!

📌 Цэрэг татлагын байранд ирэхдээ:
🪪 Иргэний үнэмлэхтэй
📘 Цэргийн үүрэгтний үнэмлэхтэй
💳 Эрүүл мэндийн даатгал төлсөн байна.

⚖️ Анхааруулга:
Цэргийн жинхэнэ албаны татлагаас зайлсхийсэн иргэн болон саатуулсан албан тушаалтанд 📚 Цэргийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл, 📚 Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

🔥 ЦЭРГИЙН НАСНЫ НИЙТ ЗАЛУУС ТА БҮХЭН ЦЭРЭГ ТАТЛАГАД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАНА УУ! 🇲🇳

📍 Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын
🪖 Цэргиин Штаб

Address

Tsetserleg

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Архангайн аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category