03/08/2026
#Мэдээ
Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн, Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын барилгын ажил өнгөрөгч 7-р сарын 10-ны өдрөөс эхлээд байна.
Тус авто замын гүйцэтгэлийн ажилтай УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ганзоригийн Тэмүүлэн, Архангай аймгийн ИТХ-ын дарга Пүрэвжавын Гомбодорж нар энэ сарын 2-ны өдөр газар дээр нь очиж танилцлаа.
Гүйцэтгэгч компани авто замыг 2026 оны 11 сард ашиглалтад өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.
Temuulen Ganzorig
Пүрэвжавын Гомбодорж
Бямбадоогийн Цэрэннадмид Tserennadmid Byambadoo