Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

  • Home
  • Mongolia
  • Tsetserleg
  • Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

"Хөдөлмөр зуслан 2026” Архангай аймгийн засаг даргын санаачилгаар гурав дахь жилдээМонгол өв соёл, уламжлал, ёс заншил, ...
04/08/2026

"Хөдөлмөр зуслан 2026”
Архангай аймгийн засаг даргын санаачилгаар гурав дахь жилдээ
Монгол өв соёл, уламжлал, ёс заншил, малчдын ахуй амьдралтай танилцуулах, хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгуулах, багаар ажиллах, бие даах чадварыг хөгжүүлэх, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой "Хөдөлмөр зуслан-2026" хөгжлийн хөтөлбөрийн 2 дахь ээлж амжилттай хэрэгжлээ.

Хүүхдүүд мал маллах, сааль саах, гэрийн болон ахуйн ажилд оролцох, уламжлалт тоглоом наадам тоглох, байгальтай зөв харьцах, хамт олонтойгоо нөхөрлөн ажиллах зэрэг олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, шинэ мэдлэг, туршлага хуримтлууллаа✅
Хөдөлмөр зуслангийн
Хөгжөөнт өдрүүд…
Хөдөлмөрт шамдсан
Хичээнгүй өдрүүд…
Бямбадоогийн Цэрэннадмид Tserennadmid Byambadoo
Ganbold Oyunnaran

🇲🇳 "ИХ ХААНЫ МӨРӨӨР" ОЛОН УЛСЫН III ЖЕМБОРИ ЦУГЛАРАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ 🇲🇳"Их хааны мөрөөр" уриан дор зохион бай...
02/08/2026

🇲🇳 "ИХ ХААНЫ МӨРӨӨР" ОЛОН УЛСЫН III ЖЕМБОРИ ЦУГЛАРАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ 🇲🇳

"Их хааны мөрөөр" уриан дор зохион байгуулагдсан Олон улсын III Жембори цугларалтын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.

Цугларалтын хугацаанд хүүхэд, залуус сургалт, танин мэдэхүй, спорт, соёл, нөхөрлөлийн олон төрлийн хөтөлбөрт хамрагдаж, хамтран суралцаж, туршлага солилцсон юм.

Олон улсын III Жембори нь хүүхэд, залуусын нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлж Монгол орны түүх, өв соёлыг олон улсад сурталчилсан онцлох арга хэмжээ болж ийнхүү өндөрлөлөө.

✅Эрдэнэбулган сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, баар, ресторан, аж ахуй нэгж, барилгын компаниудад н...
31/07/2026

✅Эрдэнэбулган сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, баар, ресторан, аж ахуй нэгж, барилгын компаниудад насанд хүрээгүй хүүхэд ажиллаж буй эсэхэд хяналт тавьж, арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн тусалж ажиллалаа.
✅Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдалд хяналт тавин, аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөө өгч ажиллалаа.
✅Эцэг, эх, асран хамгаалагч, иргэдэд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах, аялал зугаалгаар явахдаа хүүхдийг эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, гарын авлага тарааж, томоохон худалдаа үйлчилгээний газруудын мэдээллийн самбарт нааж байршууллаа.

❗️ХҮҮХДЭД ТАВИХ ХАРАА ХЯНАЛТАА САЙЖРУУЛЪЯ.

ТАРИАТ СУМАНД АЖИЛЛАЛАААрхангай аймгийн Онцгой байдлын газартай хамтран үер усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор  #...
27/07/2026

ТАРИАТ СУМАНД АЖИЛЛАЛАА

Архангай аймгийн Онцгой байдлын газартай хамтран үер усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор #БҮҮБАС нөлөөллийн аяны хүрээд иргэд болон амрагчдад зөвлөмж хүргэж ажиллалаа.

Тус ажлын хүрээнд
✅Тариат сумын нутаг дэвсгэрт байрлах Тэрхийн цагаан нуур, Чулуут голын сав газар, томоохон гол, горхины ойролцоох зуслан, амралтын газруудаар ажиллаж, усны ослоос сэргийлэх санамж, зөвлөмжийг өгөв.
✅Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нуурын эрэг болон голын усанд орохдоо аюулгүй байдлаа хангах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх талаар зөвөлгөө өглөө
✅ #БҮҮБАС аяны хүрээнд бэлтгэсэн санамж хуудас, боршуур, зурагт хуудсыг иргэдэд тараалаа
✅Эрсдэл бүхий гол, нуурын бэлчир, аюултай бүсүүдэд урьдчилан сэргийлэх анхааруулах тэмдэг, тэмдэглэгээнүүдийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, шаардлагатай байршлуудад нэмж байршууллаа
✅ Амралт, аялал зугаалгын бүсэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих эрсдэл өндөр байгаа тул эцэг эхчүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, сэрэмжлүүлэх зөвлөмж хүргэн ажилласан.

🌎🪐🌟Олон Улсын III Жемборийн эхний өдөр эхэллээ. 💚🏕️Оролцогчид маань Хэнтий аймгийн Хэрлэн зусланд амжилттай хүрэлцэн ирж...
27/07/2026

🌎🪐🌟Олон Улсын III Жемборийн эхний өдөр эхэллээ. 💚🏕️

Оролцогчид маань Хэнтий аймгийн Хэрлэн зусланд амжилттай хүрэлцэн ирж, өөрсдийн хотхондоо байрлан шинэ адал явдлынхаа эхний хуудсыг нээв.

Архангай аймгаас 10 хүүхэд буюу 1 салаа бүлгийн багшийн хамт оролцож байна.

Бид Жемборийн туршид хүүхдүүдийнхээ хөгжил, баярт мөч, онцлох үйл явдлуудыг та бүхэнд тогтмол хүргэнэ.

Ирэх өдрүүдэд оролцогчдын маань насан туршийн нандин дурсамж, үнэ цэнтэй сургамж, мартагдашгүй нөхөрлөлийн эхлэл байх болно. ✨
Ganbold Oyunnaran
#хүүхэд100
#НэгдүгээртХүүхэд

Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд үер усн...
23/07/2026

Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд үер усны ослоос урьдчилан сэргийлэх
✔️БҮҮ БАС" нөлөөллийн аяны хэрэгжилтийг хангах,
✔️Үер усны ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг иргэд олон нийтэд түгээх,
✔️Эрсдэлтэй бүсийн сэрэмжлүүлгийг хүргэх, ✔️Байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хүүхдийн 🌺”Тамир зуслан" -д амрагч хүүхдүүд, ажилтан албан хаагчдад аймгийн Онцгой байдлын газартай хамтран дадлага сургалт зохион байгууллаа. Мөн “ARA комплекс”-оор үйлчлүүлэгчид болон худалдаа эрхлэгчдэд аяны үйл ажиллагааг сурталчилж ажиллалаа.

📌 #сургалтнөлөөллийнажил✅Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын "Эцэг эхийн зөвлөл"-ийн үйл ажиллагаатай танилцаж,...
23/07/2026

📌 #сургалтнөлөөллийнажил
✅Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын "Эцэг эхийн зөвлөл"-ийн үйл ажиллагаатай танилцаж, Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өглөө.
✅Мөн тус байгууллагын ажилтан, албан хаагчдад чиглэсэн хамт олны уур амьсгалыг сайжруулах бүлгийн сэтгэл зүйн сургалтыг хийж, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.
🥰Идэвхи, санаачлагатай оролцсон хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлье.

☝️Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаан ЭРДЭНЭТ хото...
20/07/2026

☝️Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаан ЭРДЭНЭТ хотод зохион байгуулагдана.

☝️Уяач та бүхэн уралдаанч хүүхдээ бүртгүүлэхдээ бичиг баримтаа бүрэн бүрдүүлж, бүртгүүлээрэй‼️‼️

🥰ТАЛАРХАЛ🥰🫶Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Түр хамгаалах байрны үйлчлүүлэгч нарын тав тухыг хангах, орчин н...
20/07/2026

🥰ТАЛАРХАЛ🥰

🫶Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Түр хамгаалах байрны үйлчлүүлэгч нарын тав тухыг хангах, орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Түр хамгаалах байранд маань НЯМБААТАР овогтой МАЯА гэх хөөрхөн охин хувцасны шүүгээ, ширээ сандал хандивлалаа. Сайхан сэтгэлтэй охиндоо сурлага, урлаг, спортын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Түр хамгаалах байраар үйлчлүүлж буй үйлчлүүлэгч хүүхдүүдийнхээ өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлье🥰👏

 #БҮҮБАС ⚠️ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЬЕ! 🌧️ Үргэлжилсэн болон аадар борооны улмаас гол, мөрөн, сайр, жалгын усны түвшин ...
20/07/2026

#БҮҮБАС
⚠️ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЬЕ!
🌧️ Үргэлжилсэн болон аадар борооны улмаас гол, мөрөн, сайр, жалгын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх эрсдэлтэй байна.
❗ Иргэд та бүхэн:
🚫 Гол, мөрөн, сайр, жалга гатлахгүй байх
🚫 Үерийн аюултай бүсэд майхан барих, амарч зугаалахгүй байх
🚗 Усанд автсан зам, гармаар автомашинтай нэвтрэхгүй байх
👶 Хүүхдийг усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
📱 Цаг агаар, үерийн сэрэмжлүүлгийг тогтмол авч, холбогдох байгууллагын зааврыг мөрдөх

Address

Архангай аймгийн Эрдэнэбулган сум
Tsetserleg
65000

Alerts

Be the first to know and let us send you an email when Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Архангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар:

Shortcuts

Share