Архангайн ус суваг

Архангайн ус суваг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Архангайн ус суваг, Public utility company, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4-р баг "Архангайн ус суваг" ОНӨААТҮГ-ын хашаа, Tsetserleg.

Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг стандартын шаардлага хангасан цэвэр усаар хангаж, бохир усыг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр татан зайлуулж, экологит ээлтэй үйлчилгээ үзүүлэхэд оршино.

‼️Ямар ч төрлийн тос усанд уусдаггүй тул крантны устай хамтад нь урсгаж болохгүй,‼️Усны бохирдол, бохир усны хоолойн бөг...
19/08/2026

‼️Ямар ч төрлийн тос усанд уусдаггүй тул крантны устай хамтад нь урсгаж болохгүй,
‼️Усны бохирдол, бохир усны хоолойн бөглөрлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүнснээс гарсан тосыг тусад нь шүүж авч салфелтканд шингээгээд, уутанд хийж хаяна
‼️Өндөр хөгжилтэй орнуудад хоолны хаягдал болон тосны төрлийн хаягдлыг тусад нь хаядаг юм билээ.
‼️Бид хаягдал цаас, тос өөхийг ялгаж сурах хэрэгтэй байна🫡

Тамир хорооллын 15-р цэцэрлэгийн хойд талын цэвэр усны шугамд гэмтэл гарсан тул цэнхэрээр тэмдэглэсэн хэсгийн цэвэр усыг...
13/08/2026

Тамир хорооллын 15-р цэцэрлэгийн хойд талын цэвэр усны шугамд гэмтэл гарсан тул цэнхэрээр тэмдэглэсэн хэсгийн цэвэр усыг тодорхойгүй хугацаагаар хааж "Архангайн ус суваг" ОНӨААТҮГ-ын инженер, слесариуд гэмтлийг засварлахаар ажиллаж байна.
2026.08.13

ҮЕРИЙН УЛМААС БӨГЛӨРСӨН ШУГАМУУДЫГ НЭЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНАЦэцэрлэг хотод өчигдөр буюу баасан гарагт орсон усархаг боро...
08/08/2026

ҮЕРИЙН УЛМААС БӨГЛӨРСӨН ШУГАМУУДЫГ НЭЭХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Цэцэрлэг хотод өчигдөр буюу баасан гарагт орсон усархаг борооны улмаас үерлэж төв бохирын шугам элс шороонд бөглөрснийг манай инженер техникийн ажилтнууд 30 орчим цаг ажиллаж сая нээж хэвийн болголоо. Мөн Тамир хороолол дахь салбар бохирын шугамууд бөглөрснийг нээхээр үргэлжлүүлэн ажиллаж байна.
Аадар борооны үеийн хүчтэй салхи шуурганы улмаас усны эх үүсвэр дэх обьектын дээвэр хууларсныг засварлаж байна. Үерийн улмаас үүссэн хохирлыг эрэмбэлж нийтийн эрх ашгийг хангах төв болон салбар шугамуудад бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа бөгөөд зарим иргэдээс ирсэн дуудлагыг хүлээлгэхээс өөр аргагүй байгааг ойлгож хүлээн авна уу. Бид яаралтай, нэн түрүүнд засварлах ажлаа дуусгасны дараа иргэдийн дуудлагыг барагдуулах болно.
"АРХАНГАЙН УС СУВАГ " ОНӨААТҮГ

Тамир хороолол дахь 15-р цэцэрлэгийн хойд талд цэвэр усны шугам задарч, гэмтэл гарсныг цэвэр усыг хааж  "Архангайн ус су...
03/08/2026

Тамир хороолол дахь 15-р цэцэрлэгийн хойд талд цэвэр усны шугам задарч, гэмтэл гарсныг цэвэр усыг хааж "Архангайн ус суваг" ОНӨААТҮГ-ын инженер, слесариуд гэмтлийг засварлаж хэвийн болгов.
Шуурхай ажилласан хамт олондоо баярлалаа.
2026.08.03

Тамир хороолол дахь 15-р цэцэрлэгийн хойд талд цэвэр усны шугам задарч, гэмтэл гарсныг цэвэр усыг хааж  "Архангайн ус су...
03/08/2026

Тамир хороолол дахь 15-р цэцэрлэгийн хойд талд цэвэр усны шугам задарч, гэмтэл гарсныг цэвэр усыг хааж "Архангайн ус суваг" ОНӨААТҮГ-ын инженер, слесариуд гэмтлийг засварлахаар ажиллаж байна.
2026.08.03

Иргэдийн анхааралд‼️"Архангайн ус суваг" ОНӨААТҮГ-т шугам сүлжээний шинэчлэл хийж гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжээс 2026...
27/07/2026

Иргэдийн анхааралд‼️
"Архангайн ус суваг" ОНӨААТҮГ-т шугам сүлжээний шинэчлэл хийж гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжээс 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Тамир хороололд ус хаах хүсэлт гаргасныг хүлээн авч, цэвэр усыг огтолгоо хийгдэх тул 2026 оны 07-р сарын 28-ны өдрийн 10.00-22.00 цагийн хооронд цэнхэрээр будсан хэсгийн цэвэр ус тасарна.
Иргэд хөдөлмөрчид Та бүхэн усны хэрэглээгээ зохицуулна уу.

‼️ЦЭВЭР УС ХЯЗГААРЛАХЫГ ХОЙШЛУУЛЛАА‼️"Архангайн ус суваг" ОНӨААТҮГ-т шугам сүлжээний шинэчлэл хийж гүйцэтгэж байгаа аж а...
25/07/2026

‼️ЦЭВЭР УС ХЯЗГААРЛАХЫГ ХОЙШЛУУЛЛАА‼️
"Архангайн ус суваг" ОНӨААТҮГ-т шугам сүлжээний шинэчлэл хийж гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжээс 2026 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тодорхой хэсэгт ус хаах хүсэлт гаргасныг хүлээн авч, цэвэр усыг хаах тухай зарыг олон нийтэд түгээсэн билээ.
Бусад байгууллагаас шалтгаалан цэвэр ус хааж, шугам шинэчлэх ажил түр хугацаанд хойшлох болсон тул Ням гарагт ус хаахгүй болсныг мэдэгдье.
Ойрын хугацаанд 2-р уурын зуухны дэргэдэх шугам сүлжээний шинэчлэлийг гүйцэтгэгч байгууллага хэрэгжүүлэхээ илэрхийлсэн бөгөөд тухайн цаг үед цэвэр ус хаах зарыг урьдчилан хэрэглэгч та бүхэнд хүргэх болно.
"АРХАНГАЙН УС СУВАГ" ОНӨААТҮГ
2026.07.25

Иргэдийн анхааралд‼️2026 оны 07-р сарын 26-ний өдрийн 06.00-22.00 цагийн хооронд цэнхэрээр будсан хэсгийн цэвэр ус тасар...
23/07/2026

Иргэдийн анхааралд‼️
2026 оны 07-р сарын 26-ний өдрийн 06.00-22.00 цагийн хооронд цэнхэрээр будсан хэсгийн цэвэр ус тасарна.
Төв шугам шинэчлэх ажлын хүрээнд ус тасрах бөгөөд иргэд хөдөлмөрчид Та бүхэн усны хэрэглээгээ зохицуулна уу.
Хамрагдах хүрээ: ЗДТГ, Төрийн банк, Цахиур төв, Хан-Оюут, ОДЕ хоолны газар, ХХААГ, ХААН БАНК, ХХҮГ, Булган МСҮТ, 1, 2-р 48 байр, 1-7-р 36-р байр, 33-р байр, 31-р байр , 35-р байр, 29-р байр, 45-р байр, 301-р байр, 160-р байр хамрагдана.

🚧 БОХИР УСНЫ ХУДГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ303 байрны зүүн урд талын төв бохирын усны худгийн таг машинд дайрагдаж цөмрөн, хүн ма...
16/06/2026

🚧 БОХИР УСНЫ ХУДГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ
303 байрны зүүн урд талын төв бохирын усны худгийн таг машинд дайрагдаж цөмрөн, хүн машинд аюул учруулахуйц болсныг Архангайн ус суваг ОНӨААТҮГ-ын засварын баг шуурхай засварлаж, шинээр таг суурилууллаа. Таг бүрэн суулт өгсний дараа тойруулж цутгалт хийхээр төлөвлөж байна. Тээврийн хэрэгслийн жолооч нар энэ хэсгээр зорчихдоо анхаарал болгоомжтой явахыг анхааруулж байна. ⚒️

Иргэдийн анхааралд ‼️2026 оны 06-р сарын 18-ний өдрийн 10.00-15.00 цагийн хооронд цэнхрээр будсан хэсгийн цэвэр ус тасар...
16/06/2026

Иргэдийн анхааралд ‼️
2026 оны 06-р сарын 18-ний өдрийн 10.00-15.00 цагийн хооронд цэнхрээр будсан хэсгийн цэвэр ус тасарна. Төлөвлөгөөт засварын ажлын хүрээнд ус тасрах бөгөөд иргэд хөдөлмөрчид Та бүхэн усны хэрэглээгээ зохицуулна уу.

Address

Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 4-р баг "Архангайн ус суваг" ОНӨААТҮГ-ын хашаа
Tsetserleg

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677332323

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Архангайн ус суваг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Архангайн ус суваг:

Shortcuts

Share