12/08/2026
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЭТ-Д БНСУ-ЫН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРЫН ҮЗЛЭГИЙН БҮРТГЭЛ ХИЙЖ БАЙНА.
Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, “Эрүүл
Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Грийн эмнэлгийн эмч, сувилагч, эрүүл мэндийн бусад мэргэжилтнүүдийн баг Монгол улсад ажиллаж Хангайн бүсийн зорилтот бүлгийн хүүхдүүд болон насанд хүрэгчдэд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө, тусламж үйлчилгээ(Дотрын эмч, хүүхдийн болон насанд хүрэгчдийн шүдний эмчийн үзлэг, оношилгоо, хеликобактерийн шинжилгээ, үнэгүй эм, хеликобактерийн эсрэг эм зэрэг)-г Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 2026 оны 09 дүгээр сарын 05-10-ны өдрүүдэд үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
Иймд БНСУ-ын Грийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн үзлэгт хамрагдах иргэдийн судалгааг аймгийн Эрүүл мэндийн газраас авч эхлээд байна.
Өвөрхангай аймагт зохион байгуулагдах БНСУ-ын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дараах холбоосоор орж бүртгүүлэхийг урьж байна.
Жич: "Эрүүл мэндийн үзлэг, оношилгоо"-д хамрагдах иргэд Өвөрхангай аймагт зорчих зардал, байр, хоол зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээнээс бусад зардлыг иргэд өөрсдөө хариуцахыг анхаарна уу.
Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, ....