Цогтцэций Онцгой Комисс

Цогтцэций Онцгой Комисс Цогтцэций сумын онцгой комисс

‼️Ард иргэд, малчид, тээвэрчдийн анхааралд‼️ Энэ өвлийн хамгийн оргил хүйтрэлт өдрүүд энэ долоо хоногийн сүүлээр тохиох ...
04/02/2025

‼️Ард иргэд, малчид, тээвэрчдийн анхааралд‼️ Энэ өвлийн хамгийн оргил хүйтрэлт өдрүүд энэ долоо хоногийн сүүлээр тохиох гэж байна.

ИРГЭДИЙН АНХААРАЛДӨнөөдөр Өмнөговийн ихэнх сумд, Дундговийн зарим сумдаар, өнөө шөнө болон маргааш өдөр Дорноговийн зари...
14/07/2024

ИРГЭДИЙН АНХААРАЛД
Өнөөдөр Өмнөговийн ихэнх сумд, Дундговийн зарим сумдаар, өнөө шөнө болон маргааш өдөр Дорноговийн зарим сумдын нутгаар усархаг аадар бороо орно.
Одоогоор ӨМ-ийн баруун талын сумдын нутгаар бага зэргийн бороо орж байна.
Үдээс хойш 17:00 -18:00 цагийн орчимд Даланзадгад хот орчимд усархаг аадар бороо орох төлөвтэй байна.
Иймд иргэд та үер усны аюулаас урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байхыг анхааруулья!
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах;
✅Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах;
✅Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх;
✅Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих;
✅Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх;
✅Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх;
✅Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ12 цагийн байдлаар шороон шуурганы хүч нэмэгдэж, салхины хурд 17-20 м/с, үзэгдэх орчин 100 метрт хязгаарлагд...
13/04/2024

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

12 цагийн байдлаар шороон шуурганы хүч нэмэгдэж, салхины хурд 17-20 м/с, үзэгдэх орчин 100 метрт хязгаарлагдаж аюулын хэмжээнд хүрч байгаа тул ард иргэд, малчид, тээвэрчид аян замд гарахгүй байх, бага насны хүүхэд малд явуулахгүй, гэрээс гаргахгүй байх, малаа бэлчээрт гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Цогтцэций сумын Онцгой комисс

Цогтцэций сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье.
27/03/2024

Цогтцэций сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье.

АВТОМАШИНЫ ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХЯЗГААРЛАЛАА.
Цаг агаарын нөхцөл байдал аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн тул 2024 оны 3-р сарын 27-ний өдрийн 18:00 цаг хүртэл Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд автомашины гарах хөдөлгөөнийг АОК-ын шийдвэрээр түр хязгаарлаж байгааг мэдэгдэж байна!

26/03/2024

‼️ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ‼️

Маргааш буюу 2024.03.27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Манлай, Цогтцэций, Баян-Овоо сумдын нутгаар салхи секундэд 18-20 метр зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх тул иргэд, тээвэрчид та бүхэн шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх, анхаарал болгоомжтой зорчиход анхаарна уу.

2024 ОНЫ 2-р САРЫН 19-НИЙ 06:00 ЦАГ ХҮРТЭЛ ЦОГТЦЭЦИЙ-УБ ЧИГЛЭЛД ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАЛАА. ❌Аймгийн онцгой комиссын ...
17/02/2024

2024 ОНЫ 2-р САРЫН 19-НИЙ 06:00 ЦАГ ХҮРТЭЛ ЦОГТЦЭЦИЙ-УБ ЧИГЛЭЛД ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАЛАА.

❌Аймгийн онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс аймгийн Засаг даргын А/172 дугаар захирамжаар 2024 оны 2-р сарын 19-ний 06:00 цаг хүртэл Цогтцэций-УБ чиглэлийн зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа!
✅Хязгаарлалт нь эмнэлгийн болон өвс тэжээл, түлш шатахуун, хүнс тээвэрт хамаарахгүй болно!

МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД:Цаг агаарын аюултай үзэгдлээс анхааруулах мэдээ: Өнөөдөр Өмнөговь аймгийн нутгийн ...
15/02/2024

МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Цаг агаарын аюултай үзэгдлээс анхааруулах мэдээ: Өнөөдөр Өмнөговь аймгийн нутгийн хойд болон зүүн сумдын нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.
2024.02.15
Өмнөговь Ус Цаг Уур

Address

Tsogttsetsiï

Telephone

+97689420105

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Цогтцэций Онцгой Комисс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Цогтцэций Онцгой Комисс:

Share