04/08/2026
🥋 АЛБА ХААГЧДАД ЗОРИУЛСАН ГАРДАН ТУЛААНЫ СУРГАЛТ БОЛЛОО
Монгол Улсын Гардан тулааны холбооны ерөнхийлөгч, ДХИС-ийн албаны бэлтгэлийн төвийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек урилгаар ирж, ангийн болон хугацаат цэргийн алба хаагчдад өөрийгөө хамгаалах болон тусгай бэлтгэлийн сургалт зохион байгууллаа.
Тус сургалт нь алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилт, тэвчээр хатуужил, бие хамгаалах ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн үр дүнтэй сургалт боллоо