Хузкейн Дармен

Хузкейн Дармен Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хузкейн Дармен, 5th bag, Ul'gey.

01 САРЫН 13-НЫ ӨДӨРӨнөөдөр бидний хувьд ааваараа бахархан, дурсан санах хүндэтгэлтэй өдөр билээ. Тэртээх 34 жилийн өмнөх...
13/01/2026

01 САРЫН 13-НЫ ӨДӨР

Өнөөдөр бидний хувьд ааваараа бахархан, дурсан санах хүндэтгэлтэй өдөр билээ. Тэртээх 34 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улсын Ардчилсан Шинэ Үндсэн хуулийг батлалцаж, нийгмийн шилжилтэд асар их үүрэг гүйцэтгэсэн тэр үеийн Ардын Их Хурлын 430 депутатын гавьяаг ганц хоёр үгээр хэлэх боломжгүй юм. Тэрхүү шинэ Үндсэн хуулиар Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг тунхагласан билээ. Тухайн үеийн 430 депутатын нэг, Ардын Их Хурлын орлогч даргаар ажиллаж байсан ааваараа бахархахгүй байхын аргагүй юм.
Энэ дашрамд АИХ-ын депутатаар манай аав Хылышын Хузкейг сонгож байсан 83 дугаар тойрог буюу Баян-Өлгий Цэнгэл сумын ард иргэдэд үргэлж талархаж явдгаа илэрхийлье.
Ардчилсан Монгол Улсын иргэн байх хувь заяаг атган төрсөн Танд болон Танай гэр бүлд Шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийн мэндийн хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ардчилсан Монгол Улс Мөнхөд мандан бадраг ээ.
Хүндэтгэсэн,
Монгол Улсын Зөвлөх инженер
Хузкейн Дармен
Хузкей Дармен Лариса Хузкей Пармен Хузкей Париза Хузкей Marat Khuzkyei

Address

5th Bag
Ul'gey
83100

Alerts

Be the first to know and let us send you an email when Хузкейн Дармен posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share