Баян-Өлгий Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

  • Home
  • Mongolia
  • Ul'gey
  • Баян-Өлгий Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

Баян-Өлгий Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Урьдчилан сэргийлэх ажлыг бодлого боловсруулах төл/хэрэгжүүлэх үр дүнг үнэлэх замаар зохион байгуулна

20/08/2026
БУСДЫН НӨЛӨӨГӨӨР ГЭМТ ХЭРЭГТ БҮҮ ТАТАГДЗодолдох, дээрэмдэх, бусдын эд хөрөнгийг эвдэх зэрэг хууль бус үйлдэлд уриалсан б...
20/08/2026

БУСДЫН НӨЛӨӨГӨӨР ГЭМТ ХЭРЭГТ БҮҮ ТАТАГД

Зодолдох, дээрэмдэх, бусдын эд хөрөнгийг эвдэх зэрэг хууль бус үйлдэлд уриалсан бүлгээс холдоорой. Гэмт үйлдлийг зохион байгуулах, дэмжих болон хамтран оролцохоос татгалзаж, найз нөхдийн дарамтад орсон бол итгэлтэй хүндээ нэн даруй хэлээрэй.

Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд гэмт хэргийг хоёр буюу түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэхээр тодорхойлж, оролцогч бүрийн үүрэг, оролцоог харгалзан ял оногдуулахаар заасан. Эрүүгийн хууль — Legalinfo

Уриалга: Зөв сонголт хийе. Хууль бус үйлдлээс татгалзъя.

#ГэмтХэргээсСэргийлье #БүлэглэнҮйлдэхээсТатгалзъя #ҮеТэнгийнДарамт #ЗөвСонголт #ХуулиаДээдэлье #БаянӨлгий

20/08/2026

🚗 Хамгаалах бүсээ заавал зүүгээрэй.

Хамгаалах бүс зүүснээр ослын үед амь насаа алдах эрсдэлийг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой.

Машинд суух бүрдээ:
👉 Урд суудалд ч, арын суудалд ч бүсээ зүүе.
👉 Өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалъя.

#ЗамынХөдөлгөөнийДүрэм
#АмьдралынДүрэм

📃ХАРИУЦЛАГА ТООЦОВ❗️     📹 Аймгийн телехяналтын дэд төвтэй хамтран ажиллаж камерын хяналтаар илэрсэн замын хөдөлгөөний з...
19/08/2026

📃ХАРИУЦЛАГА ТООЦОВ❗️

📹 Аймгийн телехяналтын дэд төвтэй хамтран ажиллаж камерын хяналтаар илэрсэн замын хөдөлгөөний зөрчилд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцож ажиллаж байна.

✅ Иймд иргэд, жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцоно уу.

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ХОЛБООТОЙ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕСогтууруулах ундааны зохисгүй хэрэглээ нь зам тээврийн осол, маргаан, ...
19/08/2026

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ХОЛБООТОЙ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ

Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ нь зам тээврийн осол, маргаан, хүчирхийлэл үүсэх, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эрх ашигт хохирол учрах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Монгол Улсын хууль тогтоомжид согтууруулах ундааны хэрэглээ, худалдаа, үйлчилгээ болон түүнээс үүдэх зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой тодорхой зохицуулалт бий. Тухайлбал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байхыг хуульчилсан.

Уриалга:
Хуулиа дээдэлье. Хүний эрхийг хамгаалъя. Хариуцлагатай сонголт хийе.

#АрхиданСогтуурахаасСэргийлье #ХариуцлагатайСонголт #ХуулиаДээдэлье #ХүнийЭрхийгХамгаалъя #БаянӨлгий #ГэмтХэргээсУрьдчиланСэргийлье

19/08/2026

🚫 Цахим орчинд хүүхдийг дээрэлхэж, дарамталж болохгүй!

📱 Доромжлох, сүрдүүлэх, гадуурхах зэрэг үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

🤝 Дээрэлхэлтийг зогсоож, Эвдрээгүй Ирээдүйг хамтдаа бүтээе! 💙

#ЭвдрээгүйИрээдүй #ЦахимДээрэлхэлт #ХүүхдийнЭрх

🚨 ЦАХИМ ОРЧИНД ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ      Тус аймагт сүүлийн 3 жилийн хугацаанд бүртгэгдсэн залилах г...
18/08/2026

🚨 ЦАХИМ ОРЧИНД ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Тус аймагт сүүлийн 3 жилийн хугацаанд бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 31.3 хувийг цахим орчинд байршуулсан “Бараа, бүтээгдэхүүн, эд зүйл худалдана” гэх хуурамч зарын дагуу урьдчилгаа болон төлбөр шилжүүлсний улмаас залилуулсан тохиолдол эзэлж байна.

Иймд иргэд Та бүхэн цахим орчинд худалдан авалт хийхдээ тухайн байгууллага, худалдаа эрхлэгчийн цахим хаяг, дэлгүүрийн байршил болон мэдээллийн үнэн зөв эсэхийг сайтар нягталж, албан ёсны вэб сайт, баталгаажсан цахим хуудсаар дамжуулан худалдан авалт хийж, залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.

⚠️ УРЬДЧИЛГАА БОЛОН ТӨЛБӨР ШИЛЖҮҮЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ МЭДЭЭЛЛИЙГ ЗААВАЛ НЯГТАЛ!

#ЗалилахГэмтХэргээсСэргийлье #ЦахимЗалилан

Address

Ul'gey
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Баян-Өлгий Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Баян-Өлгий Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл:

Shortcuts

Share