03/08/2026
БАЯН -ӨЛГИЙ АЙМАГ ҮНДЭСНИЙ СПОРТЫН VIII НААДАМД ТЭРГҮҮЛЛЭЭ
Дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулагддаг Үндэсний спортын VIII наадамд 21 аймагаас ТЭРГҮҮН байр эзэлсэн сайхан амжилтыг үзүүллээ.
Улсын нийслэл Улаанбаатар хотноо 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 -сарын 2-ны өдрийн хооронд спортын 12 төрөлөөр зохион байгуулагдсан тус наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 1,672 шилдэг тамирчин оролцож, Манай тамирчид үндэсний спортын 6 төрөлд 30 гаруй тамирчид өрсөлдлөж өрсөлдлөж Морин дээрхи барилдаанд 60 кг А. Жанибек, 70кг М. Наурызбек, 80кг Е. Өмиртай, 90кг С. Хабанбай, -100 кг Ж. Бахытжан, +100кг Ш. Харжаубай нар тус тус жиндээ түрүүлж алтан медаль хүртсэн бол Үндэсний сурын эмэгтэй харбаанд Л.Мөнхзул хүрэл медаль, Урианхай сурын харбаанд Ө. Одхүү хүрэл медаль тус тус хүрсэнээр 6 алт, 2 хүрэл медаль нийт 8 медальтай ийнхүү түүхэнд анх удаа Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг Спортын наадамд багаараа тэргүүлж Цом өргөлөө.
Дашрамд дурдахад биднийг дэмжсэн Аймгийн удирдлагууд, ЗДТГ болон энэ удаагийн наадамд тамирчидаа бэлтгэн 6 алтан медаль хүртэж онцгой амжилт гаргасан А.Ром ахлагчтай баг тамирчид, Сурын холбоо болон сурын тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүсье!