Өлгий сумын Засаг даргын Тамгын газар

  • Home
  • Mongolia
  • Ul'gey
  • Өлгий сумын Засаг даргын Тамгын газар

Өлгий сумын Засаг даргын Тамгын газар Өлгий сумын ЗДТГ-ын албан ёсны хуудас

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ЭКСКАВАТОР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨУлсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өлгий сумын Хот тохижуулах...
03/08/2026

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ЭКСКАВАТОР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өлгий сумын Хот тохижуулах албанд Япон Улсад 2014 онд үйлдвэрлэгдэж, 2026 оны долоодугаар сард Монгол Улсад импортоор орж ирсэн экскаваторыг нийлүүлэгч компани албан ёсоор хүлээлгэн өглөө.

Тус техник нь хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам, талбайн засвар үйлчилгээ, үерийн хамгаалалтын далан, суваг шуудууг цэвэрлэх, бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг түргэн шуурхай гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой юм.

Экскаваторыг хүлээн авах ажлын хэсэгт Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Болатбек, Хот тохижуулах албаны дарга С.Билимбек, Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Б.Ботакөз, механик Н.Алип болон нийлүүлэгч компанийн төлөөлөгчид оролцож, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, ажиллагааг шалган хүлээн авлаа.

Ингэснээр Хот тохижуулах албаны техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг улам сайжруулах боломж бүрдэж байна.

03/08/2026

🏞 Гол, нуурын усыг зөвхөн баталгаат зам болон гүүрээр гатал.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭЭрхэм хүндэт Өлгий нутгийн нийт иргэд, наадамчид аа,Тулгар төрийн түүхт ой, Их Монгол...
01/08/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Өлгий нутгийн нийт иргэд, наадамчид аа,

Тулгар төрийн түүхт ой, Их Монгол Улсын сүр хүч, төрт ёсны уламжлал, өв соёлоо дээдлэн тэмдэглэдэг Үндэсний их баяр наадмын мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Монгол түмний төрт ёс, өв уламжлал, эв нэгдлийн бэлгэдэл болсон хүчит бөх, хурдан морь, сурын харваа хэмээх үндэсний их өв соёлоо бид үеийн үед эрхэмлэн дээдэлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх учиртай билээ.

Өнгөрсөн хугацаанд Өлгий сумынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад буурлууд, төрийн албан хаагчид, ажил хөдөлмөр эрхлэгчид, малчид, үйлдвэрлэгчид, хүүхэд залуучууд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхний гэр бүлд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, хүчит бөх нь хүчтэй, хурдан морь нь хурдан, мэргэн харваачдын цэц нь мэргэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол наадам мөнхөд мандан бадраг.

Хүндэтгэсэн: ӨЛГИЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ХОТЫН ЗАХИРАГЧ Х.БОЛАТБЕК

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭТулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тус...
01/08/2026

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 86 жилийн баярын мэндийг нийт ард иргэд, нутгийн зон олон, үе үеийн ахмад буурлууд, ажил үйлсээрээ манлайлж яваа иргэд та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Монгол түмний төрт ёс, өв соёл, зан заншил, эв нэгдэл, бахархлын илэрхийлэл болсон үндэсний их баяр наадам маань үеийн үед төрт ёсны дархлаа, ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байсаар ирсэн билээ.

Энэ сайхан баярын өдрүүдэд хүчит бөхийн барилдаан нь хүч тэнхээ, хурдан морины уралдаан нь хийморь золбоо, сурын харваа нь цэц мэргэнээ сорьсон, түмэн олны сэтгэлийг баясгасан сайхан наадам болохын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, айл өрх бүр аз жаргал, амар амгалан, элбэг дэлбэг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол наадам мөнхөд мандан бадрах болтугай!

ӨЛГИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА О.ЕРТАЙ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН ДАГУУ БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНААймгийн Засаг даргын захирамжийн дагуу бай...
31/07/2026

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН ДАГУУ БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг эрчимтэй зохион байгуулан ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд Аймгийн Засаг даргын Тамгын газар, Өлгий сумын Засаг даргын Тамгын газар, Хот тохижуулах албаны нийт ажилтан, албан хаагчид техник, тоног төхөөрөмжөө бүрэн дайчлан ажиллаж байгаа бөгөөд наадмын талбай болон түүний ойр орчмын цэвэрлэгээ, тохижилт, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна.

Мөн иргэд, зочид төлөөлөгчдөд ая тухтай, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор холбогдох байгууллагууд уялдаа холбоотой хамтран ажиллаж байна.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүллээҮндэсний их баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан хүнсний аюулгүй ...
31/07/2026

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүллээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан хүнсний аюулгүй байдлыг хангах, хоол хүнсээр дамжих эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нарт зөвлөмж хүргүүллээ.

Тус зөвлөмжөөр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон холбогдох дүрэм, стандартыг мөрдөх, үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлэх, хүнсний чанар, аюулгүй байдалд дотоод хяналтыг тогтмол тавих, гарал үүсэл нь баталгаажсан түүхий эд, бүтээгдэхүүн хэрэглэх, хугацаа нь дууссан болон шаардлага хангахгүй хүнсийг хэрэглэхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Мөн иргэдэд үйлчлэхдээ нэг удаагийн аяга, таваг, халбага зэрэг хэрэгслийг ашиглах, гар ариутгах нөхцөл бүрдүүлэх, нойтон салфеткаар хангаж ажиллахыг зөвлөлөө.

Ил задгай хог хаягдал шатаахыг хориглох тухайХог хаягдлыг ил задгай шатаах нь агаар, хөрс, хүрээлэн буй орчныг бохирдуул...
31/07/2026

Ил задгай хог хаягдал шатаахыг хориглох тухай

Хог хаягдлыг ил задгай шатаах нь агаар, хөрс, хүрээлэн буй орчныг бохирдуулж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй үйлдэл юм. Ялангуяа аюултай хог хаягдлыг ил задгай шатаах үед хорт хий, химийн хорт бодис агаарт ялгарч, орчны бохирдлыг нэмэгдүүлдэг.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь аюултай болон энгийн хог хаягдлыг ил задгай шатаахгүй байх, хог хаягдлыг хууль тогтоомжийн дагуу ангилан ялгаж, зориулалтын цэгт хүргүүлэн, эрх бүхий байгууллагаар зохих журмын дагуу цуглуулах, тээвэрлүүлэх, устгуулах үүрэгтэй.

Анхааруулга: Иргэн өөрийн оршин суугаа газар болон бусад байршилд ил задгай хог хаягдал шатаасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу хуульд заасан хариуцлага, торгуулийн арга хэмжээ авах үндэслэл болно.

Иймд иргэн бүр ил задгай хог хаягдал шатаахгүй байж, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд идэвхтэй оролцохыг уриалж байна.

МЭНДЧИЛГЭЭЭрхэм хүндэт М.Хурманханы нэрэмжит Алтан гадас одонт Хөгжимт драмын театр-ын үе үеийн ахмад уран бүтээлчид, ур...
29/07/2026

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт М.Хурманханы нэрэмжит Алтан гадас одонт Хөгжимт драмын театр-ын үе үеийн ахмад уран бүтээлчид, уран бүтээлчид, ажилтан албан хаагчид, эрхэм хүндэт үзэгчид ээ!

Та бүхэндээ М.Хурманханы нэрэмжит Алтан гадас одонт Хөгжимт драмын театр үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Далан жилийн түүхэн замналдаа тус театр нь урлаг, соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний болон орон нутгийн соёлын өвийг өвлөн уламжилж, олон үеийн авьяаслаг уран бүтээлчдийг төрүүлэн, үзэгч олныхоо оюуны мэлмийг баясгаж ирсэн бахархалт түүхийг бүтээжээ.

Энэхүү түүхэн ойг хамтдаа тэмдэглэж буй театрын үе үеийн удирдлага, ахмад буурлууд, нийт уран бүтээлчид, ажилтан албан хаагчид, мөн театрын үйл ажиллагааг үргэлж дэмжиж, хамтдаа хөгжил дэвшлийн замыг туулж ирсэн үнэнч үзэгчид, иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Цаашид ч М.Хурманханы нэрэмжит Алтан гадас одонт Хөгжимт драмын театр нь урлаг, соёлын хөгжлийг манлайлан түүчээлж, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, шинэ содон, үнэ цэнтэй уран бүтээлээрээ үзэгч түмнийхээ хайр хүндэтгэлийг улам бүр хүлээсэн, хөгжил дэвшлийн гэрэлт өргөө байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Түүхт 70 жилийн ойн баярын энэ сайхан өдөр театрын нийт хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт, шинэ шинэ ололт, үзэгч түмэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Түүхээ дээдэлж, урлагаа мөнхөлсөн театрын алтан гал голомт үеийн үед бадран мандан байх болтугай!

ХҮНДЭТГЭСЭН; ӨЛГИЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ХОТЫН ЗАХИРАГЧ Х.БОЛАТБЕК

М.Хурманханы нэрэмжит Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын үүсгэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярын нээлтийн...
29/07/2026

М.Хурманханы нэрэмжит Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын үүсгэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярын нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Ойн баярын нээлтийн арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн удирдлагууд, Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Болатбек болон төр, байгууллагын төлөөлөл, урлаг, соёлын салбарын ахмад болон залуу уран бүтээлчид, иргэд өргөнөөр оролцлоо.

70 жилийн түүхээ бүтээсэн тус театр нь үндэсний урлаг, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, олон үеийн авьяаслаг уран бүтээлчдийг төрүүлэн гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ.

Түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэж буй театрын нийт хамт олон, үе үеийн уран бүтээлчид, ажилтан албан хаагчдад халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

28/07/2026

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жил, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хөтөлбөр.

Address

Өлгий сумын ЗДТГ-ын байр, "Жылхышы"-н нэрэмжит гудамж, 5-р баг
Ul'gey

Alerts

Be the first to know and let us send you an email when Өлгий сумын Засаг даргын Тамгын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Өлгий сумын Засаг даргын Тамгын газар:

Shortcuts

Share