БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРОО

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРОО Нийслэлийн Баянгол Дүүргийн 19 дүгээр хорооны албан ёсны цахим хуудас

БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1965 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын АДХ-ын харьяа есөн хороо, захиргааг татан буулгаж Найрамдал, Сүхбаатар, Октябр, Ажилчны район гэсэн дөрвөн район шинээр байгуулахдаа Октябрийн районы Орон сууц гудамжны 24 дүгээр хороог анх байгуулснаар одоогийн 19 дүгээр хорооны түүх эхэлсэн. Ардчилал, шинэчлэл өрнөсөн 1990-ээд оны эхээр

дүүргүүдийн засаг захиргааны байгууллагуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор Октябрийн районыг Сонгинохайрхан, Баянгол дүүрэг гэсэн хоёр дүүрэг болгон зохион байгуулсан билээ.

Ийнхүү Улаанбаатар хотын баруун дүүргийн Найрамдалын нарлаг дэнжид иж бүрэн хороолол ашиглалтад орж, 1983 оны аравдугаар сард Октябрийн районы Орон сууц гудамжны 24 дүгээр хороо одоогийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо болсон юм. Эдүгээ тус хороонд орон суууцны 24 байр, 55 орцны 1808 өрхийн 7289 хүн амтай, тус хороонд үйл ажиллагаа явуулдаг 146 аж ахуйн нэгж байгууллагатай, одоогийн IV хороололд баруун талаараа Чингүнжав, өмнө хэсгээрээ Жалханз Хутагт Дамдинбазарын гудамжаар, зүүн талаараа хүнсний төрөлжсөн “Хороолол”, “Таван-Эрдэнэ” худалдааны төвөөр, хойд талаараа Энэбишийн гудамжаар зааглан нийт 26.2 га нутаг дэвсгэрийг хамран үйл ажиллагаагаа явуулж байна.

Address

Bayangol
Ulaanbaatar
WVCH+2H3,ULAANBAATAR

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97670120928

Alerts

Be the first to know and let us send you an email when БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРОО posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРОО:

Share