06/08/2026
📌 “ЯВУУЛЫН ОФФИС” НАРАНТУУЛ ХУДАЛДААНЫ ТӨВД ИРГЭДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ ✅
Иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн “Явуулын оффис” өнөөдөр Баянзүрх дүүрэг дэх Нарантуул олон улсын худалдааны төвд ажиллаа.
Үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан иргэдтэй уулзан, санал хүсэлт, тулгамдсан асуудлыг нь сонслоо.
Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчид нийт 45 иргэнд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгснөөс эрүүгийн хэргийн асуудлаар 8, гэр бүл салалтын асуудлаар 8, зөрчлийн хэргийн асуудлаар 6, өв залгамжлалын маргааны асуудлаар 5, хөдөлмөрийн маргааны асуудлаар 5, орон сууцтай холбоотой асуудлаар 5, гэрээний эрх зүйн асуудлаар 4, захиргааны эрх зүйн асуудлаар 4 иргэн тус тус ханджээ.
lac.gov.mn
#иргэнийитгэлцлийнреформ
#явуулыноффис
#иргэнтөвтэйтөр